Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг » Шалькегийн хямрал

GD Star Rating
loading...

1988 оны гуравдугаар сарын 21 бол Шальке 04 багийн түүхэнд хар өдөр байлаа. Энэ өдөр Шальке бундеслигийн   жагсаалтанд 31 оноотой сүүлийн  18-р  байранд бичигдэж хоёрдугаар лигид тоглох болсон юм. Гурван жилийн дараа буюу 1991 онд эргээд бундеслигид дэвшиж чадсан бөгөөд  тэр цагаас хойш бундеслигээс чансаа бууралгүй  Европын цомын аварга болж , Германы холбооны цомын аваргыг хоёр ч удаа хүртэж мөн аваргуудын лигид хүч үзэж ирсэн билээ. Гэвч энэ улиралд  10 тоглолтонд 6 хожигдов. 10 дахь тойргын тоглолтонд Баер Леверкузенд 0-1 харьцаатай хожигдсоны дараа  доошоо унах аюул улам их боллоо. Одоогоор 6 оноотой 17 –р байранд яваа нь 1988 онтой харьцуулбал муу үзүүлэлт бөгөөд тухайн үед 10 дахь өдрийн байдлаар  10 оноотой 16 –р байрт бичигдэж байв. Тэр үед одоо байгаа Раул, Хунтелаартай  адил олон улсанд танигдсан  од тоглогчид байгаагүй ч   Шалькегийн домог Клаус Фихтель мөн шигшээгийн хаалгач байсан Тони Шумахер , Олаф Тон нар тоглож байв. Леверкузенд хожигдсоны дараа зарим тоглогчид доошоо унах айдастай байгаагаа нуугаагүй юм.

Тоглолтын өмнө дасгалжуулагч Феликс Магат баг нь амжилт тааруу гэхээргүй  өөдрөг харагдаж байлаа. Шүгэл дуугарснаас хойш Шалькегийн найруулагч  Фарфан  Леверкузений хамгаалагчдад зүгээр зогсох зав өгөлгүй довтолж байлаа. Эхний үед Фарфаны дамжуулалтаар Хунтелаарын мөргөсөн бөмбөг Адлерийн хаалганы хөндлөвчийг  онож  тун аюултай довтолгоог хийв. Завсарлагааны дараа Хунтелаар  дахин шон онож  азгүйтэв. Ингээд Шальке боломжоо ашиглаж чадаагүйн хариуг Леверкузений  65 дахь минутад  сэлгээгээр орж ирсэн Сидней Сэм Нойрийн хаалганд тоглолтын хожилын  бөмбөгийг оруулсан юм.

Шальке 04 дасгалжуулагч Феликс Магат : “ Бид хэдийгээр сайн тоглосон боловч эсрэг багт  хангалттай  дарамт  үүсгэж чадсангүй. Би одоо жагсаалтын орой руу харахгүй. Тэгэх боломж ч алга.  Бид эхлээд доороос гарч ирэх хэрэгтэй байна. Үүний тулд хожил хэрэгтэй.  Доор  их удаан шигдэж байна ”

Гельзенкирхен. Стадион “Велтинс-Арена”.
Шүүгч- Феликс Брих (Мюнхен).
ШАЛЬКЕ 04 – БАЙЕР – 0:1 (0:0)
Сам, 65 (0:1).
Шальке 04 Байер
Мануэль Нойер Рене Адлер
Лукас Шмиц, 46 Михал Кадлец
Кристоф Метцельдер Штефан Райнарц
Бенедикт Хеведес Мануэль Фридрих
Ацуто Учида Даниэль Швааб
Пер Клюге, 72 Ханно Балич
Иван Ракитич Артуро Видаль
Джефферсон Фарфан Ларс Бендер
Хосе Хурадо Транкильо Барнетта, 47
Клаас-Ян Хюнтелар Патрик Хельмес, 63
Рауль Эрен Дердийок
Сэлгээ  :
Жоэль Матип, 46; 85 Сидней Сам, 47
Эду, 72 Симон Рольфес, 63
Марио Гавранович, 85
Шар хуудас:
Кристоф Метцельдер, 77

GD Star Rating
loading...
Шалькегийн хямрал, 9.4 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. xzbunny says:

    arai ch dooshoo unachihgui blgui de. dund havid garaad irnee. uliral urt shu de. yu ch bj bn.

    GD Star Rating
    loading...
  2. mac says:

    dovtolgoo bol topuudiin hemjeend bgaa.hamgaalalt mash sul bna.uvliin tsonhoor dor hayaj 1 top hamgaalagch avah heregtei

    GD Star Rating
    loading...
  3. Dreamer says:

    Raul-gaa dagaj ene bagiig ih harah bolsondoo, neg l bolj ogohgui baih chini, saijrah blgui de

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: