Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Юта анхны ялалтаа авлаа

GD Star Rating
loading...

“Нью-Жерси” – “Майами” – 78:101 (18:29, 24:29, 19:27, 17:16)

Их гурвал өнөөдөр сайн ажиллаж ЛеБрон 20 оноо, Бош 18, Уэйд 17 оноо авснаар өөрсдийн гурав дахь дараалсан ялалтаа авч Нетсийн хоёр дараалсан ялалтыг зогсоолоо.

Майамигийн шинэ эринг Бостонд ялагдаж эхлүүлснээс хойш гурав дараалж ялаад буй нь энэ бөгөөд өнөөдөр тэдний хувьд хамгийн сайн тоглосон тоглолт нь болсон гэхэд хилсдэхгүй. Эхний хагаст Майами 68 хувийн амжилттай довтолж, Их гурвал 41 оноог нийлээд авсан нь Нью Жерсигийн нийт онооноос 1-ээр дутуу байлаа.

Энэ тоглолтыг Нью Жерсигийн шинэ эзэн Михаил Прохоров, Английн Челси багийн эзэн Роман Абрамовичийн хамт үзэж сонирхжээ.

Өнгөрсөн жил үзэгчдийн тоогоор лигтээ адагт бичигдсэн Нью Жерсигийн тоглолтыг үзэхээр 17,086 үзэгч чуулсан байна.

“Оклахома-Сити” – “Юта” – 99:120 (23:27, 17:29, 34:35, 25:29)

Сүүлийн 31 жилийн хамгийн муу гараагаа хийгээд байсан Юта өнөөдөр Оклахома Ситиг 120-99-өөр хожиж анхны хожлоо авлаа. Пол Миллсап 30 оноо, 16 самбар, Дерон Уильямс 16 оноо, 15 дамжуулалт гүйцэтгэжээ. Түүнчлэн Ютагийн шинэ цэрэг Эль Жефферсон шинэ багтаа анхны дабл дабл хийсэн юм.

Оклахомаг Кевин Дюрант 28, Рассел Уэстбрук 22 оноогоор тэргүүлжээ.

“Лейкерс” – Голден Стэйт – 107:83 (34:14, 22:24, 25:26, 26:19)

По Газоль 26 оноо, 12 самбараас авалт, Коби 20 оноо авснаар Лейкерс ялагдаагүй хэвээр байна. Харин сүүлийн 16 жилд анх удаа хоёр дараалан ялж улирлыг эхлүүлсэн Голден Стейт анхны ялагдлаа хүлээлээ.

Лос Анжелес өөрийн нэг мужийн өрсөлдөгч Голден Стейтийг 10 дараалан хожиж байгаа нь энэ гэнэ. Өнөөдрийн тоглолтонд Голден Стейтийн мэргэн бууч Стефен Карри шагайны гэмтлийн улмаас тоглоогүй юм.

Клипперс” – “Даллас” – 83:99 (23:27, 24:22, 19:29, 17:21)

Жейсон Кидд эхний хагасын цаг дуусах мөчтэй зэрэгцэн эсрэг талын гурвын зайнаас бөмбөгийг оруулж Даллас эхний хагасыг давамгайлж дууссан. Кэрон Батлер 17 оноо, Шон Мэрион өөрийн авсан 12 онооны 10-г нь 4-р үед авснаар Даллас хожлоо.

Энэ тоглолт нь Далласын энэ улирлын анхны аялан тоглолт байсан билээ. Тэд өнгөрсөн улиралд айлын талбайд хамгийн олон ялсан баг болсон юм. Дирк Новицки 16 оноо, 7 самбар, Жейсон Кидд 13 оноо, 9 самбар, 7 дамжуулалтаар багтаа туслав.

“Шинэ тоглогч” Блейк Гриффин 16 оноо, 9 самбараас авалт гүйцэтгэж багаа тэргүүлсэн хэдий ч шидсэн эхний 16шидэлтийнхээ 14-г нь алджээ. Клипперс Сүнсний баяраар тоглосон сүүлийн долоон тоглолтондоо ялагдаж байсан гэнэ.

Шинэ дасгалжуулагч Винни дель Негро ажлаа гурав дараалсан ялагдлаар эхлүүлж байна.

GD Star Rating
loading...
Юта анхны ялалтаа авлаа, 8.8 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. George says:

    D-Will gaihaltai

    GD Star Rating
    loading...
  2. buya says:

    curry hairan togologch yarg l cris paul shig bagiinhaa togololtiig sergeej chaddag goy togologch bnleee . hurdan edgeed ene jil bujignuulah bhaa

    GD Star Rating
    loading...
  3. Answer says:

    ASHGUI DE……..NBA-GAA ORUULCHIJ .GOOD LUCK ZALUUSAA

    GD Star Rating
    loading...
  4. csms bilguun says:

    NBA giin bertel gemtel xezee irex medeelel enter tawiach

    GD Star Rating
    loading...
  5. Duk says:

    Haha Curry-g harsan uuu Clipperstei togloj bgaad shagaigaa bulga shaalgasan hahahaha

    GD Star Rating
    loading...
  6. a says:

    ashgui medee orchihoj. medeegee taslahgui oruulaarai. amjilt zaluusaa.

    GD Star Rating
    loading...
  7. GG says:

    roman abramovich chelseagees zalhaad odoo nba-iin neg bagiig hudaldaj avah ni dee. ter bag ni harin yamar bag baih bol? hezee hudaldaj avah bol? chelsea tsaashdaa yah bol?

    GD Star Rating
    loading...
  8. LUCKY says:

    chelsea TEGEED L HUUCHNII DUNDAJ BAG BOLNO DO.

    GD Star Rating
    loading...
  9. marcus says:

    ene jil rondo gaihaltai bn. odoogoor ehnii 3 togloltond 50 assist ogood bn. suuliin togloltondoo 10 onoo, 10 sambar, 24 assist. ene ulirliin anhnii triple double. boston ene jil yavnaa.

    GD Star Rating
    loading...
  10. URGELJ says:

    NBA sonirhogchdiin negdsen site http://www.URGELJ.com

    GD Star Rating
    loading...
  11. Turuu says:

    Uta ch OKC-g jinehen medruulsen dee. Deron bol jinhene leader bagiin udirdagch shig ih uhaalag togloh yumaa gaihaltai. Gehdee ene jil her yawhiin mdhgui arai gj Playoffd orj magadgui l sanagdaad bn

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: