loading...
МҮБХ, Хэнтий аймгийн БТСГ хамтран энэ сарын 19-20-нд Өндөрхаан хотод үндэсний бөх тайлбарлагчдын нээлттэй уралдааныг зохион байгуулах гэж байна. Уралдааны гол зорилго нь тайлбарлагчдын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах, авьяас, ур чадварыг олон нийтэд сурталчлах, залгамж халааг төрүүлэх, өсвөр насны хүүхдүүдэд үндэсний бөхийн түүх, соёл ёс жаягийг таниулах аж. Энэхүү уралдаан зургаан үе шаттай болох бөгөөд оролцогчид үндэсний бөхийн түүх, ёс жаягийн талаарх мэдлэг, хоолойн өнгө, бөх тайлбарлалт, барилдааны тайлбар, үндэсний бөхийн мэхний мэдлэгийн түвшин, бөхийн цол дуудах, үзэгчдийг байлдан дагуулах авьяас чадвар зэрэг үзүүлэлтээр өрсөлдөх юм байна. Тэргүүн байрт шалгарсан бөх тайлбарлагчийг сая төгрөгөөр шагнах уралдааныг Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооноос томилогдсон шүүгчдийн бүрэлдэхүүн шүүн явуулах юм.
loading...




2012 ond ene temtseen uul ni boloh estoi baih. ene udaad hna boloh ym bol
loading...