loading...
Гарет Бэйл Интерийн эсрэг чадах бүхнээ хийхэд бэлэн гэдгээ хэлжээ. Сан Сирод болсон эхний тоглолтонд Уэльс тоглогч хет-трик хийсэн ч баг нь оноо авч чадаагүй. Харин энэ удаа Бэйл баг нь талбайдаа бүтэн оноо авна гэдэгт итгэлтэй байна. Тэрээр
”Сүүлийн хэдэн жил бид Тоттенхэмийн талбайг бусад багуудын эмээдэг газар болгосон. Интерийг ч бас тийм сэтгэгдэлтэй буцаасай гэж хүсэж байна. Бид өмнөх тоглолтоос маш их урам зоригийг авсан. Энэ удаагийн тоглолтыг бид өмнөх шигээ тааруухан эхлүүлэхгүй, бас 11-үүлээ дуусганa гэж найдаж байна” гэжээ. Харри Реднапп ч залуу тоглогчоо магтсан ярилцлага өгсөн. ”Тэрэнд сайжрах цаг хангалттай байна. Биеийн хүчний тоглолт сайтай, хүчирхэг, бүх өдөржин гүйж чадах эрч хүчтэй гээд шилдэг тамирчинд байх бүх чанар түүнд бий.
Бэйлд амралт хэрэгтэй байсан учраас өнгөрсөн долоо хоногт би түүнийг хэд хоног амраасан. Надад буруу өгөх хэрэггүй. Яагаад гэвэл энэ бүхэн тусаа өгөх болно.
Интер бүх л топ багуудын үзүүлдэг шиг эсэргүүцлийг үзүүлэх болно. Тэдэнд сайн тоглогчид бий. Гэхдээ би ч дутахгүй” гэжээ.
Тоглолт өнөө шөнө 03.45 минутаас эхэлнэ.
loading...




Европын цаг өөрчлөгдөөд 03,45 аас эхлэн гээд байхийн.
loading...
Gareth Bale.manutai togloson toglolt deer fabiogoos garahguil bhiig bodohod inter torond oruulchihsan ym shig bolgood hayna bizdee.toglolt ni garahgui bhaa.uneheer sain bol hamaa algaldaaa
loading...
fabio chine sain bxgui yu daa xexe magadgui toglolt ni taardaggui yum biluu
loading...
hehe ene ch nice toglolt bolno do
loading...
Fabio bish shdee fabio chin zvvnd hamgaalagch hiideg bale-in esreg togloson hvn chin Rafeal bsiin. Ihervvdiig haana togloj bgagar ni yalgah bhda
loading...
Ene neeree suuliin ued galzuurj bnaa tegehdee MANU-d yum boloogui l dee hoorhii gej
loading...