Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Ганц хүрэл медальтай ирлээ, илүү боломж байсан

GD Star Rating
loading...

Чөлөөт бөхийн залуучуудын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Цэрэндалайн Баярсайхантай хийсэн ярилцлага.

Та бүхэн саяхан оюутны ДАШТ-нд оролцоод ирлээ, тэмцээний тухай ярина уу?

Оюутны ДАШТ Итали улсын Турин хотноо аравдугаар сарын 26-30-ны өдрүүдэд амжилттай боллоо. Хоёр жил тутам болдог оюутны ДАШТ-нд манай баг байнга оролцож ирсэн, харин өнгөрсөн удаа Грек улсад болоход оролцоогүй. Ес дэх удаагийн энэ тэмцээнд 32 орны дөрвөн зуу гаруй бөхчүүд оролцсон том тэмцээн болж өнгөрлөө. Манай багийн хувьд дасгалжуулагчаар Эрдэнэтийн “Хангарьд” клубын дасгалжуулагч Ч.Раднаабазар бид хоёр, эрэгтэйчүүдийн дөрвөн, эмэгтэйчүүдийн хоёр жинд нийт 6 бөхийн бүрэлдэхүүнтэй оролцсон. Бүгдээрээ л улсын залуучуудын, оюутны аврага шалгаруулах тэмцээний аварга бөхчүүд байсан.

Би 2005-2007 онуудад оюутны шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байхдаа 2005 онд Түрэгийн Измир хотод болсон Оюутны зуны универсиад наадамд багаа удирдан оролцсон, дараа нь 2006 онд Улаанбаатарт болсон оюутны ДАШТ-нд манай эрэгтэйчүүдийн багийг бэлтгэн оролцуулж манай баг нэгдүгээр байр эзэлж байсан.

Манай бөхчүүд энэ удаа хэрхэн барилдав, ямар амжилт гаргав?

Манай бөхчүүд оюутны ДАШТ-нд оролцох бүртээ медаль авдаг уламжлалтай, тиймд бид эрэгтэй, эмэгтэй хоёр жинд медаль авах зорилготой очсон. Ганц хүрэл медальтай ирлээ, илүү боломж байсан. Багаараа 12 дугаар байранд орлоо. 67 килограммын жинд барилдсан “Хангарьд” клубын бөх, МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн оюутан, олон улсын хэмжээний мастер Б.Оюунсүрэн маань урамтай сайхан барилдаж хүрэл медаль хүртэж манай бөхчүүдийн медалийн буухиаг үргэлжлүүллээ. Нэгдүгээр тойрогт английн бөхийг оноогоор ялж мөнгөн медалийн төлөө барилдаанд энэ онд Москвад болсон ДАШТ-ний 63 килограммын жингийн мөнгөн медальт, АНУ-ын бөх Елена Пирожковад цэвэр ялагдаж дараа нь францийн бөхийг цэвэр дарж хүрэл медаль авсан.

Т.Оюунсүрэн маань энэ жил ур чадвар нь өсч их сайн барилдаж байна, И.Ярыгиний нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль авч анх удаагаа насанд хүрэгчдийн улсын аварга боллоо. Саяхан олон улсын хэмжээний мастер цол хүртсэн.

60 килограммын жинд 16 бөх зодоглосон, ҮБТДС-ийн оюутан Хишигнямын Ундрахбаяр эхний тойрогт финландын бөхтэй таарч 1:0, 7:0 онооны харьцаагаар ялж дараагийн тойрогт испанийн бөхийг мөн 8:0, 6:0 онооны харьцаагаар дийлж мөнгөн медалийн төлөө барилдаанд молдавын бөхтэй таарч эхний үед клинч барьцаар хожиж хоёрдугаар үед хоёр оноо авч барилдааны хугацаа дуусахаас 6 секундын өмнө хоёр оноо алдаж гуравдугаар үед 0:2 онооны харьцаагаар ялагдсан. Хүрэл медалийн төлөө барилдаанд АНУ-д бөхөд оноогоор хожигдож медалиас мултарч тавдугаар байр эзлэсэн. 66 килограммын жинд ХААИС-ийн оюутан, ҮБТДС-ийн бөх Хүлтээгийн Мөнхжаргал нэгдүгээр тойрогт ОХУ-ын бөхөд оноогоор ялагдаж тэр бөх нь японы бөхөд ялагдсанаар манай бөх барилдаанаа дуусгасан. Дараа нь 74 килограммын жинд ҮБТДС-ын оюутан Оргодолын Үйтүмэн эхний тойрогт азербайжаны бөхөд оноогоор дийлдэж дагах барилдаанд ОХУ-ын бөхөд ялагдсан. 120 килограммын жинд “Хангарьд” клубын бөх Бямбадоржийн Заяамандах эхний тойрогтоо унгарын бөхөд оноогоор өвдөг шороодож цаашид барилдаагүй. Энэ жинд 11 бөх барилдсан. Эмэгтэйчүүдийн 48 килограммын жинд “Хангарьд” клубын бөх Эрдэнэсүхийн Нарангэрэл нэгдүгээр тойрогт польшийн бөхийг ялж хоёрдугаар тойрогт японы, гуравдугаар тойрогт канадын бөхөд хожигдож 7 дугаар байранд орсон.

Манай бөхчүүд бие бялдрын хөгжлийн хувьд бусад орны бөхчүүдтэй харьцуулахад тун тааруу байна, хөлдөө амархан алдаж байна. Манай бөхчүүдийн гол алдаа бол барилдааны төгсгөлд тактикийн алдаа удаа дараа гаргаж гарцаагүй ялалтаа алдаж байсан. 6 секунд дутуу байхад л хоёр оноогоо хамгаалж чадахгүй, мөнгөн медалиа алдаж алтан медалийн төлөө барилдах эрхгүй болж байлаа. Шүүгчгүй явахаар бөхчүүд хохирч байна. Барилдааны үед маргаан гарахад асуудал биднээс холуур, нөгөө талдаа шийдвэрлэгдэж байлаа. Иймд холбооны зүгээс энэ тал дээр анхаарч том тэмцээнд шүүгч заавал явуулж байх хэрэгтэй юм шиг бодогдож байна.

Биднийг алс холын Итали улсад болсон тэмцээнд оролцоход туслалцаа, дэмжлэг үзүүлсэн МЧБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, Гавьяат тамирчин Б.Болд, нарийн бичгийн дарга О.Баянмөнх болон бусад клуб, эцэг эхчүүдэд багийнхаа өмнөөс талархлаа илэрхийлж байна.

Дараагийн оюутны ДАШТ 2012 онд Финланд улсын Каантали болох юм байна.

Чөлөөт бөхийн оюутны дэлхийн аварга шалгаруулах

тэмцээнээс медаль хүртсэн монголын тамирчид

Эрэгтэйчүүд

Алтан медаль хүртсэн бөхчүүд

1. Баяраагийн            2006 онд Монгол улсын Улаанбаатар хотод болсон оюутны

Наранбаатар          ДАШТ-нд 54 килограммын жинд алтан медаль хүртсэн.

26 настай

2. Буянжавын            2006 онд Монгол улсын Улаанбаатар хотод болсон оюутны

Батзориг                  ДАШТ-д 66 килограммын жинд алтан медаль хүртсэн.

23 настай

3. Дугарсүрэнгийн    2006 онд Монгол улсын Улаанбаатар хотод болсон оюутны

Лхагвадорж            ДАШТ-д 60 килограммын жинд алтан медаль хүртсэн.

23 настай

Мөнгөн медаль хүртсэн бөхчүүд

1. Доржпаламын       1996 онд Иран улсын Тегеран хотод болсон оюутны

Ганхуяг                  ДАШТ-нд 96 килограммын жинд мөнгөн медаль хүртсэн.

20 настай

Хүрэл медаль хүртсэн бөхчүүд

1. Лувсандамбын      2000 онд Япон улсын Токио хотод болсон оюутны

Энхбаяр                  ДАШТ-нд 58 килограммын жинд хүрэл медаль хүртсэн.

21 настай

2. Доржваанчигийн  2006 онд Монгол улсын Улаанбаатар хотод болсон оюутны

Гомбодорж  ДАШТ-д 74 килограммын жинд хүрэл медаль хүртсэн.

21 настай

3. Болдын                   2006 онд Монгол улсын Улаанбаатар хотод болсон оюутны

Сайнбаяр                 ДАШТ-д 96 килограммын жинд хүрэл медаль хүртсэн.

27 настай

Эмэгтэйчүүд

Алтан медаль хүртсэн бөхчүүд

1. Цогтбазарын          2006 онд Монгол улсын Улаанбаатар хотод болсон оюутны

Энхжаргал эмэгтэйчүүдийн ДАШТ-д 48 килограммын жинд

алтан медаль хүртсэн.                                              25 настай

2. Юрагийн                2006 онд Монгол улсын Улаанбаатар хотод болсон оюутны

Гандолгор              эмэгтэйчүүдийн ДАШТ-д 51 килограммын жинд

алтан медаль хүртсэн.                                              26 настай

3. Найдангийн           2006 онд Монгол улсын Улаанбаатар хотод болсон оюутны

Отгонжаргал         эмэгтэйчүүдийн ДАШТ-д 55 килограммын жинд

алтан медаль хүртсэн.                                              27 настай

4. Гэлэгжамцын        2006 онд Монгол улсын Улаанбаатар хотод болсон оюутны

Наранчимэг           эмэгтэйчүүдийн ДАШТ-д 67 килограммын жинд

алтан медаль хүртсэн.                                              23 настай

5. Очирбатын            2006 онд Монгол улсын Улаанбаатар хотод болсон оюутны

Бурмаа                    эмэгтэйчүүдийн ДАШТ-д 72 килограммын жинд алтан медаль

хүртсэн.                                                                       24 настай

Мөнгөн медаль хүртсэн бөхчүүд

1. Бадрахын               2006 онд Монгол улсын Улаанбаатар хотод болсон оюутны

Одончимэг              эмэгтэйчүүдийн ДАШТ-д 63 килограммын жинд хүрэл медаль

хүртсэн.                                                                      25 настай

Хүрэл медаль хүртсэн бөхчүүд

1. Банзрагчийн          2010 онд Итали улсын Турин хотод болсон оюутны

Оюунсүрэн             эмэгтэйчүүдийн ДАШТ-д 71 килограммын жинд хүрэл медаль

хүртсэн,                                                                      21 настай

Оюутны чөлөөт барилдааны ДАШТ-ээс

монголын бөхчүүдийн хүртсэн медалийн нэгдсэн дүн

спортын төрөл

эрэгтэй эмэгтэй төрөл Медаль

Бүгд

алт мөнгө хүрэл
1 Чөлөөт бөх Эр 3 1 3 7
Эм 5 1 2 8
Бүгд: 8 2 5 15
GD Star Rating
loading...
Ганц хүрэл медальтай ирлээ, илүү боломж байсан, 7.6 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. cholootiin zaluu halaa muu bnaa uug ni bujignuulj bailaa shuude bolomj bsan ntr iim ym heregguie ymar ch hereggui sain hun bolomjiig aldadgui gdg shuude manaihan muu bnoo ugaasaa choloot yvhaa baisan boltson ymiig baisan gdg bol utgagui odo bol naranbaatar l sain bnado

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: