Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » Рио Бурсаспорын эсрэг гарахгүй

GD Star Rating
loading...
Өнөө шөнө Туркийн Бурсаспорын талбайд хийх тоглолтод МанЮ-гийн Рио Фердинанд, Жонни Эванс нар оролцохгүй гэнэ. Фердинанд бямба гаригт Тоттенхэмтэй хийсэн тоглолтод 90 минут талбайд өнгөрүүлсэн. Гэвч клубын эмч нар түүний нурууны
бэртэл сэдэрсэн хэмээн шалтаглаж Англид үлдээжээ. Энэ талаар Рио өөрийн twitter хуудсандаа ”Өнөөдрийн бэлтгэл амжилтай боллоо. Гэхдээ намайг Турк луу явахгүй гэж мэдэгдсэн. Яагаад гэвэл миний нуруунд асуудал байгаа юм байх. Ийм дэмий юм хаанаасаа гардаг байна аа” гэжээ.
Жонни Эванс мөн бэртэлтэй учир Неманья Видич, Крис Смаллингтэй хамт төвийн хамгаалалтад гарах нь. Сер Алекс Фергусон премьер лигийн ирэх хүнд тоглолтуудад Риог нөөж байна гэж зарим мэргэжилтнүүд ярьж байгаа. МанЮ ирэх тойргуудад Волвес, Сити, Астон Виллатай тулна. Райн Гиггз, Майкл Оуэн, Уэйн Рүүни нар Турк луу явах бүрэлдэхүүнд багтсангүй.
Сер Алекс ”Гиггз өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн бэлтгэлдээ орсон. Дербийн тоглолтод бэлэн болно гэж бодож байна. Түүнийг ийм хурдан эргэж ирсэнд би ч бас бага зэрэг гайхсан. Одоогоор хөнгөн бэлтгэл хийж байгаа” гэжээ.
GD Star Rating
loading...
Рио Бурсаспорын эсрэг гарахгүй, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. test

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: