Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Спэрс Клипперсийг 17 дахиа дараалж хожлоо

GD Star Rating
loading...

“Клипперс” – “Сан-Антонио” – 88:97 (26:26, 18:24, 21:25, 23:22)

К: Э. Гордон (23 + 11 дамжуулалт), Каман (18 + 8 самбар), Гриффин (17 + 8 самбар), Гомес (14), Бледсоу (9).

С: Т. Паркер (19 + 9 дамжуулалт), Р. Жефферсон (18), Нил (16), Данкан (14 + 7 самбар), Жинобили (14 + 7 самбар), Макдаэс (6 + 10 самбар).

Клипперс хэдийгээр авьяаслаг, чадвартай ч нэг баг бүрэлдэж чадаагүй байгааг өнөөдөр Сан Антонио тэдэнд харууллаа. Сан Антонио тэднээс бүх зүйлээрээ илүү байсан гэж хэлж болно.

Тони Паркер 19 оноо, 9 дамжуулалт хийж багаа тэргүүлэн бол Ричард Жефферсон өнөөдөр өөрийн довтолгооноо гаргаж 11 довтолгооныхоо 7-г нь хийж 18 оноо авчээ.

Энэ өдөр Сан Антониогийн нөөц тоглогчид 32 оноо авсан бол Клипперсийнхэн 7-хон оноо авчээ.

Эрик Гордон 23 оноо авч өөрийн хувийн дээд амжилт 11 оновчтой дамжуулалтыг багийнхандаа илгээсэн байна. Энэ хоёр багийн сүүлийн 26 тоглолтонд 25-д нь Сан Антонио хожоод байгаа бөгөөд өнөөдөр хожсоноор дараалсан ялалтын цуврал 17-д хүрлээ. Хамгийн сүүлд Клипперс талбай дээрээ 2006 оны 3 сарын 7-д 98-85-аар хожиж байжээ.

“Сакраменто” – “Торонто” – 111:108 (16:33, 35:29, 27:24, 33:22)

С: Т. Эванс (23 + 7 самбар), Удрих (17), Казинс (16), Касспи (14), Лэндри (9), Хэд (9), Дэлемберт (4 + 14 самбар).

Т: Барньяни (28), Дерозан (24), Клейза (18), Кальдерон (13), Р. Эванс (6 + 19 самбар).

Тайрик Эванс өнөөдөр гэдэсний гэмтлийн улмаас хоёрдугаар хагасын эхэнд талбай дээр гарч ирээгүй ч дараа нь гарч ирмэгцээ сайн тоглож 23 оноо авчээ.

Кингс өнөөдөр улирлын гурав дахь ялалтаа авлаа. Эхний дөрвөн тоглолтын гуравт нь ялсан амжилтыг тэд хамгийн сүүлд 2003-04 улиралд үзүүлж байжээ.

Сакраменто дунджаар 100 бөмбөг эзэмшилтэндээ 119 оноо авч байгаа гэнэ.

“Чикаго” – “Портленд” – 110:98 (32:21, 24:26, 32:26, 22:25)

Ч: Денг (40), Роуз (16 + 13 дамжуулалт+ 6 бөмбөг алдалт), Т. Гибсон (12), Корвер (11), Ноа (10 + 10 самбар).

П: Олдридж (33 + 9 самбар), Рой (17), Ар. Жонсон (10), Кэмби (9 + 11 самбар).

Хоёрхон хоногийн өмнө 10 шидэж 2-хон хэн дөрөвдүгээр үед тоглох эрхээ хасуулаад байсан Луол Денг өнөөдөр карьерийн хамгийн өндөр 40 оноо авлаа.

Портлэнд Трейл Блэзерсийн гурав дараалж хожоод байсан цуврал тасалдаж улирлын анхны ялагдлаа амслаа.

GD Star Rating
loading...
Спэрс Клипперсийг 17 дахиа дараалж хожлоо, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. a says:

    Dengiig ingej galzuurna gej hen sanahaw dee. 3-s ch zoogood dowtolj orood tun sain togolson bnle.

    GD Star Rating
    loading...
  2. BG says:

    DENG ch bas muuhai bardam sda da 2012 onii olympod angliig avarga bolgono gedeg hun shude yaj ch medeh zolig do xaxa

    GD Star Rating
    loading...
  3. batkhuu says:

    Anglid yamar yumniih sags bdag yum? euro league ene tereer angli bag gej haraachgui yum bn. deer ued bsan yum bolov u?

    GD Star Rating
    loading...
  4. T.i says:

    Bi England-n sagsnii uusel ntrg sain medehgue medeh gants toloologch ni l ene Luol Deng bna. Bas l araamtai aviyastai toglogch shde .Ghde onoodor bol bas l … Ingej toglodog gedgiig ni medegui yum bna. Ahiad jhn dasgal surguulilt hiivel 25 onoo dundchilnaa!

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: