GD Star Rating
loading...
loading...
Наполигийн лидер Марек Хамсик МанЮ санал тавьбал татгалзахгүй гэжээ. ”Хэдийгээр надад шууд санал ирээгүй ч гэсэн энэ талаар сонсоход таатай байна. МанЮ шиг баг санал тавьбал татгалзахад үнэхээр хэцүү байх болно” хэмээ тэрээр ярьжээ. Хэрвээ Хамсиk МанЮ-д ирвэл Пол Скоулзын орон зайг нөхнө гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. 23 настай Словак эр 2007 оноос Наполид тоглож байгаа бөгөөд улирал бүр дор хаяж 10 гоол оруулж байсан. Харин шинэ улирал эхлээд тэр альхэдийнэ 10 тоглолтод 4 гоол оруулаад байна. 2009 онд тэр Словакын шилдэг хөлбөмбөгчний шагналд дэд байр эзэлсэн бол залуу тоглогчын шагналыг хүртсэн юм.Сер Алекс Фергусон саяхан өвлийн цонхоор тоглогч авахгүй гэж мэдэгдсэн. Мөн Наполи гол тоглогчоо тийм бага үнээр худалдахгүй учир энэ наймаа ирэх зуны цонхоор биелэлээ олж мэднэ.
GD Star Rating
loading...
loading...




bas l ur chadvar bnoo bna delhiin avargaar harhad sain toglogch bailee sloviakiin shigshee bagiin ahlagch yg odoogiin fabregas gerrard l gesen ug
loading...