Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Барсагийн 2 дахь тэнцээ

GD Star Rating
loading...

Барса энэ тойрогт ялалт авбал хасагдах шатанд үлдэх болзлоо хангах байсан. Гэвч Данийн Копенгаген тэдний замд саад боллоо. 31 дэх минутад Месси гоолдож бүх зүйл ном журмаараа явж байлаа. Гэвч энэ гоолоос ганц минутын дараа Клаудемир гоолдож тооны харьцааг тэнцүүлсэн юм. Тоглолтын цаг дуусахын өмнөхөн Педро багтаа ялалт авчирч болох байсан ч түүний цохилт хаалганы хөндлөвч оносон.

Үүнээс өмнө Давид Вилья, Клаудемир нар тус бүр нэг удаа шон оносон. 18  дахь минутад Андрес Иньестагийн гайхалтай дамжуулалтыг Вилья гоол болгох дөхсөн ч шон саад болсон. Улмаар 28 дахь минутад Чавигийн чөлөөт цохилтыг Серхио Бускетс мөргөсөн ч эсрэг багийн хаалгач Юхан Виланд үүргээ амжилттай биелүүлсэн. Гэхдээ үүнээс 3 минутын дараа Виланд Мессигийн довтолгоог зогсоож чадсангүй.

Вилья руу ирсэн дамжуулалтыг Копенгагений хамгаалагчид холдуулсан ч Месси бөмбөгийг хүлээн авч баруун хөлөөрөө хаалганд оруулсан. Энэхүү гоол нь Мессигийн Аваргуудын лигт оруулсан 30 дахь гоол болж байна. Мөн шинэ улирал эхлээд бүх тэмцээнд 15 дахь гоолоо тэр орууллаа.

Гэвч Каталоны баг баяраа тэмдэглэж дуусаагүй байхад шахам талбайн эзэд тоог тэнцүүлсэн. Йеспер Гронкьяерын хөндлөн дамжуулалтыг Валдес хатгаж хаалганаасаа холдуулсан ч Клаудемир ойж ирсэн бөмбөгийг агаар дээр нь алсын буланд цохиж гоолдсон. 74 дэх минутад  Даме Ндойе баруун жигүүрээс ирсэн дамжуулалтыг мөргөж гоолдсон. Гэвч тэрээр  Виктор Вальдестай мөргөлдөж дүрмийн бус тоглолт хийсэн учраас гоолыг нь тооцоогүй.  80 дахь минутад Пеп энэ тоглолтын цорын ганц сэлгээгээ хийж Педрог Вильягийн оронд орууллаа. Педрод цаг дуусах мөчид Барсагийн баатар болох боломж байсан ч түүний цохилт шон оносон юм.

Барсагийн ахлагч Карлос Пуойль энэ тоглолтын дараа ”Их хүнд тоглолт боллоо. Тэд биеийн хүчний тоглолтыг маш их хийж байсан. Ерөнхийдөө бид маш сайн тоглосон гэж бодож байна. Бидний гол зорилго ялалт авах байсан. Гэхдээ иймэрхүү тоглолтын дараа дараагийн учраандаа анхаарлаа хандуулах нь чухал байдаг” гэжээ.
Копенгаген. Стадион “Паркен”.
Шүүгч- Павел Балай (Румын).
КОПЕНГАГЕН – БАРСЕЛОНА – 1:1 (1:1)
Месси, 31 (0:1), Клаудемир, 32 (1:1).
Копенгаген Барселона
Юхан Виланд Виктор Вальдес
Зденек Поспех Даниэл Алвеш
Матиас Йоргенсен Карлес Пуйоль
Микаэль Антонссон Херард Пике
Оскар Вендт Эрик Абидаль
Кристиан Боланьос (90+2) Серхио Бускетс
Вильям Квист Хави
Клаудемир Сейду Кейта
Мартин Вингорд (90) Давид Вилья (80)
Йеспер Гронкьяер Андрес Иньеста
Даме Ндойе Лионель Месси
Сэлгээ
Сольви Оттесен, 90 Педро Родригес, 80
Томас Делэни, 90+2
Шар хуудас
Зденек Поспех, 89 Серхио Бускетс, 50



Nong | Myspace Video


FC Copenhagen 1 – 1 Barcelona [matchhighlight.com]

Рубин, Панатинайкос багууд гоолгүй тэнцэж оноо хуваалаа. Хэн хэндээ хэрэггүй энэ тэнцээнээс болж тэд хэсгийн тэргүүлэгчдийг гүйцэхэд хүнд болж ирлээ.

Казань. Стадион “Центральный”.
Шүүгч- Тони Шапрон (Франц).
РУБИН – ПАНАТИНАИКОС – 0:0
Рубин Панатинаикос
Сергей Рыжиков Александрос Цорвас
Виталий Калешин Лукас Винтра
Сесар Навас Седрик Канте
Сальваторе Боккетти Костас Кацуранис
Кристиан Ансальди Жан-Алан Бумсонг (58)
Александр Рязанцев Никос Спиропулос
Бебарс Натхо Жилберто Силва
Кристиан Нобоа Симау
Алан Касаев (73) Луис Гарсия (69)
Карлос Эдуардо (73) Георгиос Карагунис (81)
Сергей Корниленко (85) Джибриль Сиссе
Сэлгээ
Гекдениз Карадениз, 73 Стергос Маринос, 58
Обафеми Мартинс, 73 Сидней Гову, 69
Алексей Медведев, 85 Лазарос Христодулопулос, 81
Шар хуудас
Лукас Винтра, 71
Георгиос Карагунис, 76
Стергос Маринос, 85

D Хэсэг

БАРСЕЛОНА (Испани), ПАНАТИНАИКОС (Греk),
КОПЕНГАГЕН (Дани), РУБИН (Казань,
ОХУ).

N Баг     Т/Т Х Т Хж +/- О
1 БАРСЕЛОНА 4 2 2 0 9-3 8
2 КОПЕНГАГЕН 4 2 1 1 4-3 7
3 РУБИН 4 0 3 1 1-2 3
4 ПАНАТИНАИКОС 4 0 2 2 1-7 2
GD Star Rating
loading...
Барсагийн 2 дахь тэнцээ, 9.6 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

5 Сэтгэгдэл

  1. Realist says:

    Жаахан биеийн хүчний тоглолт хийхээр атгирууд явахгүй байгаа нь харагдаж байна до. Ахлагч нь хүртэл хүлээн зөвшөөрсийм уу даа. ккк

    GD Star Rating
    loading...
  2. Fc Barcelona says:

    esreg bag sn bsan shu manaihan ch sn bsan yahavdee ugaasaa hesgeesee 1r garah ni todorhoi shdee

    GD Star Rating
    loading...
  3. Turuu says:

    Huchnii toglolt muutai n uneen. Atgiruud gedeg n ch unen. Gelee geed yahav de. Sul talaa harj huleen zuvshuurch chadaj bval bolj l bn. Respect Copenhagen

    GD Star Rating
    loading...
  4. barca fan says:

    zgrshdee Forza Barca Mes Que Un Club

    GD Star Rating
    loading...
  5. naran says:

    ene rubin gej dandaa tentsej baidag neg sonin bag bnaaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: