Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, Шинэ мэдээ, тойм, ҮСБХ » Жон Уоллын үдэш…

GD Star Rating
loading...

“Вашингтон” – “Филадельфи” – 116:115 ОТ (27:28, 23:20, 22:18, 34:40, 10:9)

В: Уолл (29 + 13 дамжуулалт + 9 бөмбөг таслалт+ 8 бөмбөг алдалт), Блэтч (23 + 8 самбар+ 6 бөмбөг алдалт), Н. Янг (20), Эл Торнтон (12), И Жяньлянь (9), Хайнрич (8 + 9 дамжуулалт).

Ф: Луи Уильямс (30), Брэнд (21 + 9 самбар), Холидэй (14 + 13 дамжуулалт+ 6 бөмбөг алдалт), Игуодала (12 + 9 дамжуулалт), Тернер (9).

Драфтын тэргүүн Жон Уолл НБА-ийн талбай дээрээ тоглосон анхны тоглолтдоо 29 оноо, 13 оновчтой дамжуулалт, 9 бөмбөг таслалт, 8 бөмбөг алдалт хийж эсрэг багийн драфтын од Эван Тернерийг хожлоо.

Вашингтон Визардс анхны хожлоо авсан бол Филадельфи хожил авч хараахан амжаагүй байна. Тоглолтын үндсэн цаг дуусах мөчтэй зэрэгцэн Уоллын оновчтой дамжуулалтаар Картиер Мартин холын зайнаас шидэж тоог тэнцүүлж нэмэлт цагт хэн нь хожихоо шийдэх болжээ.

Драфтын хоёр дахь сонголт Төрнер нөөцөөс тоглолтонд оролцож хоёрдугаар хагасыг хүртэл талбайд бараг гараагүй. Өөрийн авсан бүх 9 оноогоо дөрөвдүгээр үед тэр авсан. 76-чууд 2001-02 улирлаас хойш анх удаа 0-4 амжилттай улирлыг эхлүүлж байна.

Луи Уильямс өнөөдөр 30 оноо авч багаа тэргүүлжээ. Түүний карьерийн дээд оноо нь 31 юм.

“Кливленд” – “Атланта” – 88:100 (27:40, 20:19, 26:15, 15:26)

К: Хиксон (31 + 5 бөмбөг алдалт), Мо Уильямс (12), Э. Паркер (10), Холлинс (8), Варежао (2 + 12 самбар).

А: Марв. Уильямс (22), Хорфорд (16 + 12самбар ), Жам. Кроуфорд (16),Жо Жонсон (15 + 9 дамжуулалт), Бибби (15),Ж ош Смит (6 + 11 самбар+ 5 блок-шот).

Марвин Уильямс 22 оноо, Эль Хорфорд 16 оноо, 12 самбараас авч Атланта Хаукс баг хожсоноор Дорнод конференцэд хожигдоогүй ганц баг болж үлдлээ. Тэд дөрөв дараалан ялаад байгаа юм.

Атланта баг Кливлендэд зургаа дараалан хожигдоод байсан юм. Энэ удаа ЛеБронгүй Кливлендийг хожиж энэ цувралаа зогсоолоо.

Улирлыг тун сайн эхлүүлж байгаа Жей.Жей.Хиксон 31 оноо авч хувийн дээд амжилтаа тогтоосон бол Мо Уильямс 23 оноо авчээ.

“Детройт” – “Бостон” – 86:109 (26:31, 18:26, 24:31, 18:21)

Д: Виллануэва (17 + 7 самбар), Дэй (16), Стаки (15), Б. Гордон (14), Принс (10), Б. Уоллес (6 + 8 самбар), Монро (0 + 10 самбар).

Б: Гарнетт (22), Пирс (21), Р. Аллен (16), Ж. О’Нил (12), Г. Дэвис (10), Рондо (9 + 17 дамжуулалт).

Рондогийн гайхамшиг үргэлжилсээр. Тэр өнөөдөр 9 оноо, 17 дамжуулалт хийж, Бостон ээлжит ялалтаа Детройтоор авав.

Өнөөдрийн тоглолтонд Шак өвдөгний гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Кевин Гарнетт 22, Пол Пирс 21 оноо авч зовох юмгүй ялжээ. Детройт өнөөдөр хожигдсоноор 0-4 болж байгаа бөгөөд 1999 оноос хойш анх удаа ийм тааруу улирлыг эхлүүлж байгаа юм.

Детройтоос ганц гялтайх нь Чарли Вилланева байсан бөгөөд 17 оноог авсан. Ричард Хэмилтон баруун хөлний гэмтлийн улмаас тоглолтыг өнжжээ.

Өнгөрсөн хагас сайны өглөө 24 дамжуулалттай гайхалтай трипл дабл хийсэн Рондо улирлын эхний дөрвөн тоглолтондоо нийт 67 оновчтой дамжуулалт хийгээд байна.

“Майами” – “Миннесота” – 129:97 (33:27, 36:26, 29:17, 31:27)

Май: Уэйд (26), Л. Жеймс (20 + 12дамжуулалт ), Жеймс Жонс (17), Хаус (15), Бош (13), Хаслэм (11 + 10 самбар ), Челмерс (8 + 8 дамжуулалт).

Мин: Лав (20), Телфэйр (13), У. Жонсон (13), Пекович (12 + 8 самбар), Бисли (11).

Дуэйн Уэйд 26 оноо, ЛеБрон Жеймс 20 оноо, 12 оновчтой дамжуулалт хийснээр Майами дөрөв дэх дараалсан хожлоо авлаа. ЛеБрон өнөөдөр 12 оновчтой дамжуулалт хийсэн нь Майами багийн түүхэнд довтлогч хамгийн олон оновчтой дамжуулалт өгсөн тохиолдол болжээ.

Уэйд ердөө 24 минут тоглосон хэдий ч 17 шидэж 12-г нь амжилттай болгосон байна. Майами эхний тоглолтонд Бостонд хожигдсоноос хойш өрсөлдөгчдөө дунджаар 22,8 онооны зөрүүтэй хожиж байгаа ажээ.

“Милуоки” – “Портленд” – 76:90 (27:21, 18:26, 17:26, 14:17)

М: Мэггетти (16), Дельфино (14), Богут (12 + 9 самбар), Женнингс (8 + 7 дамжуулалт + 6 бөмбөг алдалт).

П: Мэттьюз (18), Рой (17 + 5 бөмбөг таслалт), Олдридж (14 + 8 самбар+ 5 блок-шот), А. Миллер (12), Каннингем (12), Ар. Жонсон (10), Кэмби (2 + 13 самбар).

Уэсли Мэттьюз өөрийн авсан 18 онооны 16-г нь эхний хагаст авснаар Портлэнд дөрвөн тоглолт дараалсан зочлон тоглолтоо амжилттай дуусгалаа.

Эхний хагас 47-45-аар өндөрлөсөн ч Портлэнд бүх давамгайллыг 3-р үед авч 4-р үе 73-62 оноогоор эхэлсэн юм. Энэ нь Портлэндийн хувьд энэ улиралд анх удаа 4-р үеийг онооны давамгай байдалтай эхлүүлж байгаа тоглолт юм.

“Лейкерс” – “Мемфис” – 124:105 (34:23, 39:23, 24:30, 27:29)

Л: Брайант (23), П. Газоль (21 + 13 самбар), Одом (17 + 8 самбар), Барнс (16 + 14 самбар), Ш. Браун (13), Блэйк (10).

М: Гэй (30), Конли (16 + 8 дамжуулалт), М. Газоль (11 + 8 самбар), Артур (10 + 7 самбар), Анри (10).

Коби Брайант өөрийн авсан бүх оноогоо эхний хагаст авч, По Газоль 21 оноо, 13 самбараас авалт хийснээр Лейкерс Мемфист ямар ч боломж олгосонгүй.

Коби Брайант дөрөвдүгээр үед бүтэн амарсан ба тэр Лейкерсийн түүхэнд хамгийн олон минут тоглосон тоглогч болоход ганц минут үлдээд байгаа гэнэ. Дээд амжилтыг Карим Абдул Жаббар эзэмшдэг ажээ.

Өчигдөр 5 жилийн 40 сая ногооны гэрээг байгуулсан Руди Гэй, Майк Конли нар өнөөдөр сайн тогложээ.

Өнөөдөр тоглох байсан Мэжик, Никс багуудын тоглолт талбай дээр цэвэрлэх хортой бодис алдагдсаны улмаас хойшилжээ. Мэдисон Сквэр Гарден ордонд Нью Йорк Рейнжерс баг мөн тоглолтоо хийдэг бөгөөд мөсийг солих явцад ийм зүйл болсон аж.

GD Star Rating
loading...
Жон Уоллын үдэш..., 10.0 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

17 Сэтгэгдэл

  1. csms NBA says:

    turner iig garaand gargawal sain toglox bx. miami laaj bn da.

    GD Star Rating
    loading...
  2. 123 says:

    barnesd ih naidaad bgaashd Go Lakers Go

    GD Star Rating
    loading...
  3. com_tso says:

    Miami-ийн шоу эхлэж байгаам бишүү. Бас Лакерс гоё байна шүү

    GD Star Rating
    loading...
  4. Aagii says:

    Ene yer ni 2008 onii Olymp-g sanagdulad ywchih chin…22.8 onoo gedeg chin…murudliin bagas dutahargu bh chin..end neg yum haragdaj bn LAL vs MIA, kobe gasol vs wade lebron ene 2 hosloliin ali sn toglosn l yer ni avarga avah shinjtei

    GD Star Rating
    loading...
  5. buya says:

    yaay rondo galzuurch bnaa . ta nar togololtiig n uzeeree. bas ter shin wall geed togologch ch bas uramtai bn lee shuu !!! za maimi bol ingej togolohoos oor argagui ldeee

    GD Star Rating
    loading...
  6. temk says:

    Boston ene jil changa bnda. Rondo ba tuunii nuhduu gj.

    GD Star Rating
    loading...
  7. tmac says:

    manai tmac yasan yum bol bas bertel uu esvel gargahgui bga yum bolovuu. lal maimi 2 yahav ee bas heden jil bna boston ene jil 18 dahi aa avchaasai rondo galzuu bnaa. shine rookie wall bol rose tai eron tosootei yum shigee tegeed ch sain toglono bh harin griffin gej neg bas sain bn le shuu

    GD Star Rating
    loading...
  8. 76 says:

    miami ene jil hudlaa bhuu. boston, spurst shaalguulaal. tom baguudtai er ni bol hetsvv bna le de. playoff-t bostond shaalguulnaa.

    GD Star Rating
    loading...
  9. T.I says:

    Eoo ter Blake Griffin ii dunkuud gej neere angaital angaital dohoj bnaa neere!!! Lebron oos ch iluu uzuushtei dunk hiij bnale. Clippers-n toglolt neg l uitgartai bdag bsan uneheer sergele shu . Bas Eric Gordon ymr aimr aimr dohson be??? Ongorson jilihese ch ilu tesersen gaihamshigtai l genede!
    Zia teged Manai Miami bolj bnaa bi ene zunjin l ene bagiin leader zarchimiin huvid ch togloltiin huvid ch D-Wade maani bna gej helsen yag ter yosoro l bna! hrn CB4( odo CB1 gehimuda evgui bnaa hehe) yagad ch yum eroso toglolto olohgui bna.
    Rondo dundjaar 16.4 assist ogj bna 2t bga Kidd-s 5r iluu bna galzuu bish geju ?
    LAL-d saad boloh bag odohondo garch iregui l bna ugasa Miami gaas iluu yum ni gevel bagaara sain hamtarch toglodog. Kobe shideh durtai aldsan ch onoson ch sanaa zovoh yumgui shiddeg toglogch argagui shudee sambar door ni Pau Odom 2 uhaalag biee mash zov ashigladag toglogchid bhad .! Budagtai talbaid Lakers-g barj ideh bag bhku l boluda. Boston orsoldoj boloh ch LAL shg erch huchtei bish hogshirson. Tegeed ch LAL-s Artest Barnes 2 bas sambar door dajgui idevhtei uzdeg.
    Minii bodloor ene jilin Finald MIA versus LAL. Teged medeej Miami maani turulesei gej mash ih husej bna husel min bielene gej naidaj bga shu ! :D

    GD Star Rating
    loading...
  10. h says:

    huts kobi bol kobi shuu 81 daanch hogshin

    GD Star Rating
    loading...
  11. a says:

    Wall odoo hen gedgee haruulj ehleh n dee.
    Rondo galzuurjiinaa
    Lebron maani iaachiw daa neg l itewhgui muu togolson. gehdee double double hiichlee.

    GD Star Rating
    loading...
  12. Turuu says:

    Shan uliral boloh shinjtei. Lebron harin neg l nud ni tsoggui haragdaad bhiin. Ingej yawaad suuldee MIAMI husuulah wiidee l gj aihiin. Boston sain bgaa gehdee boston ene jil buseesee chadahgui eee. Ene jil Chicagog nelee harj bgaa shuu sain yawaasai gj bodoj bgaa. Derrick Rose ch sain bgaa daa. Tgd ene jil Finald MIA vs LAL uldwel za tgd boloo ali ni ch turuulsen hamaagui ee.

    GD Star Rating
    loading...
  13. boston says:

    BOSTON ene jil sain bgaa. BOSTONoos hen negen bertchihgui bol. avarga avchih bhaa. TURUU margaash chi vs bos 2 togolno. sain haraarai za ali ni hojihiig….

    GD Star Rating
    loading...
  14. NBA-n hamgiin ondor tsalintai 10 tamirchdiig medehiig husvel http://urgelj.com/modules.php?name=News&nID=850

    GD Star Rating
    loading...
  15. LEBRON says:

    ZA ERONHIIDOO ENE ULIRAL MASH GAIHALTAI EKHLSEN GEJ BOLNOO,VNEHEER BAGUUD HVCHTEI BAIN,ROOKEE NAR CH VZVVSHTEI TOGLOLTUUDIIG HARUULSAN GAME IH BOLJ BN AA.MIAMY,LA.BOSTON,HORNETS,MAGIC,THUNDER GESEN BAGUUD TSAAASHDAA SHILDEG TOGLOLT VZVVLEH BOLV UU GEJ BODOJ BN AA.MY SHVTEEN LEBRON MVP AVAH BHAA ,IH 3-L GAR NIILEH ARAI BOLOOGVI BN AA ,GEHDEE UDAHGVI BIDNIIGEE AVARGAAR MYLAAH BHAA GEJ NAIDAJ BN GO MIAMY GO LEBRON

    GD Star Rating
    loading...
  16. Ibex says:

    Miami yag laaj haragdaach. Ene oligtoi yavahgui ni ee!

    GD Star Rating
    loading...
  17. LeBron James Miami Heat-n yalagdliin buruutniig oljee, MVP-n tolooh orsoldoond yalah magadlaltai ni hen be? NBA-d onoodor yu bolov? 11 sariin 13, NBA-n hamgiin ondor bolon namhan toglogchdiig taniltsuulj bna gehchlen tsoo shine medee medeelluudiig zovhon manai site-s http://www.URGELJ.com

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: