Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад тулааны спорт » Кикбоксчид олон улсын наадамд оролцоно

GD Star Rating
loading...

Оросын Холбооны Саха Якут улсын Якутск хотноо зохиогдох олон улсын тулааны спортын 4 дүгээр наадамд  56 кг-д Ц.Батболд (Их шавь дээд сургууль),63,5 кг-д Ө.Төрбаяр ( Их засаг их сургууль)  , 67 кг-д Г.Жавхлан(Мишээл кикбокс төв ) нар дасгалжуулагч О.Алтанпүрэвийн хамтраар оролцохоор болжээ.

Энэхүү наадам 2006 оноос уламжилал болгон зохиогдсоор ирсэн бөгөөд 15 спортын төрлийг наадмын хөтөлбөрт оруулж мэргэжлийн шилдэг тамирчдыг зөвхөн урилгаар оролцуулдагаараа онцлогтой юм.

Тамирчдын зардал, байр хоол бусад зардлыг Саха улсын сангийн яамнаас гаргадаг юм. Манай кикбоксчид 3 дахь удаагаа уригдан оролцож байгаа бөгөөд 2009 онд Ө.Төрбаяр 60 кг-д К-1-ийн төрөлд Азийн аварга цолны төлөө өрсөлдөж эзэн орны тамирчин Рустамыг буулган авч аваргын бүсийг булаан авчирч байсан юм. Энэ удаа тэрээр аварга цолоо хамгаалан мэргэжлийн рингэнд хүч үзэх юм.

GD Star Rating
loading...
Кикбоксчид олон улсын наадамд оролцоно, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. enhe says:

    za ochood alaad ogoorei! iluu shuu manaihan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: