Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Ким Дохад түрүүллээ

GD Star Rating
loading...
Ким Клистерс дахин нэг гайхалтай оныг үдэж байна. Дохад зохиогдсон WTA-н аварга шалгаруулах тэмцээний финалд тэрээр Каролин Возняцкиг  6-3 5-7 6-3 -р буулган авч энэ оны 5 дахь түрүүгээ хүртлээ. Бельги бүсгүй өмнө нь 2002, 2003 онд энэхүү оны эцсийн шилдгүүдийн цомыг хүртэж байсан юм. Возняцки болон Клистерс нар өмнө нь нэг удаа хоорондоо тоглож байсан. 2009  оны Амеиркийн нээлттэй тэмцээний финалд оноолт таарахад Клистерс 7–5, 6–3-р Дани бүсгүйг буулган авч байлаа. Тухайн үед Каролин дэлхийн чансааны 9-р байранд эрэмбэлэгдэж байсан бол энэ удаа чансааг тэргүүлэгчийн байрнаас өрслөлдлөө.
Тоглолтын эхнээс Ким өөртөө давуу байдлыг үүсгэсэн. Эхний сетийг тэрээр 6-3-р өөрийн болгосон бол 2 дахь сетэд  5-7-р ялж сетийн харьцааг тэнцүүлсэн. Сүүлийн 3 дахь сет бүхнийг шийдэх болсон бөгөөд хоёр теннисчин хүчтэй өрсөлдөөнийг үзүүллээ. Эцэст нь Клистерс арга туршлагаар илүүрхэн  6-3-р ялалт авчээ. Энэ цомыг дагалдан бараг 1.5 сая ам.доллар түүнд ирсэн.
Энэ ялалтынхаа дараа Ким ”Түрүүлсэндээ баяртай байна. Их хүнд тоглолт болсон. Возняцкид чансаа тэргүүлж байгаад нь баяр хүргэе. Ирээдүйд түүнийг гайхалтай амжилт хүлээж байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэжээ. Харин Дани бүсгүй ”Гайхалтай долоо хоног байлаа. Ким өнөөдөр  итгэмээргүй сайн байсан болохоор ялалт авах бүрэн үндэстэй” гэжээ. Клистерс энэ түрүүг хүртсэнээр оны эцэст чансааны 3-р байранд бичигдэх боломжтой боллоо.
GD Star Rating
loading...
Ким Дохад түрүүллээ, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: