Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Европын хөлбөмбөг » Лион 3 гоол оруулсан ч …

GD Star Rating
loading...

Олимпик Лион Тоттенхэмийн алдааг давтлаа. Тэд Бенфикагийн талбайд зочлон тоглосон бөгөөд эхний үед тун тааруухан тоглож 4 гоол дараалан алдсан. Гэвч 75  дахь минутаас Лиончууд эргэн ирэлтийг хийж 3 гоол оруулсан. Харин тэнцээний ганц гоолыг тэд оруулж амсангүй.  Йоанн Гуркюфф энэ тоглолтонд Лионы өмсгөлтэй Европын тавцан дахь анхны гоолоо оруулсан.
Лион 3 тойргийн дараах байдлаар 9 оноотой хэсгээ тэргүүлж байсан. Энэ тойрогт тэд ялалт авсан бол шөвгийн 16-д үлдэх болзлоо хангах байсан юм. Гэвч Бенфикагийн энэ ялалт B хэсгийн байдлыг ээдрээтэй болголоо. Одоо Португал баг Лионоос 3 онооны ард ирсэн учраас үлдсэн 2 тойрогт юу ч болж мэдэхээр байна.
Энэ хэсгийн Хапоэль – Шальке 04 багуудын тоглолт Израйльд болж гоолгүй тэнцлээ. Хапоэль  Аваргуудын лигийн анхны оноогоо авсан. Гэвч тэдэнд хэсгээс шалгарах найдвар тун бага болоод байна.

Лиссабон. Стадион “Да Луж”.
Шүүгч- Крэйг Томсон (Шотланд).
БЕНФИКА – ЛИОН - 4:3 (3:0)
Кардек, 20 (1:0). Фабиу Коэнтрау, 32 (2:0). Хави Гарсия, 42 (3:0). Фабиу Коэнтрау, 67 (4:0). Гуркюфф, 75 (4:1). Гомис, 85 (4:2). Ловрен, 90+5 (4:3).
Бенфика Лион
Роберто Уго Льорис
Макси Перейра Антуан Ревейер
Луизао Крис
Давид Луиз Папе Диакате (59)
Сезар Пейшоту Деян Ловрен
Карлуш Мартинш (75) Миралем Пьянич (71)
Хави Гарсия Максим Гоналон
Пабло Аймар Йоанн Гуркюфф
Фабиу Коэнтрау Мишель Бастос
Хавьер Савиола (70) Жереми Пид (71)
Алан Кардек (72) Джимми Бриан
Сэлгээ
Франко Хара, 70 Бафетимби Гомис, 59
Велдон, 72 Жан Макун, 71
Фелипе Менезес, 75 Александр Лаказетт, 71
Шар хуудас
Луизао, 24 Миралем Пьянич, 22
Хавьер Савиола, 60 Деян Ловрен, 24
Роберто, 90+1




Тель-Авив. Стадион “Блумфилд”.
Шүүгч- Франк Де Блекере (Бельги).
ХАПОЭЛЬ – ШАЛЬКЕ 04 – 0:0
Хапоэль Шальке 04
Венсан Эньяма Мануэль Нойер
Дани Бондарв Ацуто Учида
Валид Бадир Бенедикт Хеведес
Дуглас (42) Кристоф Метцельдер
Деди Бен-Даян Серхио Эскудеро
Гиль Вермут Джефферсон Фарфан (81)
Эран Захави Пер Клюге (46)
Шей Абутбуль Хосе Хурадо
Салим Тоама (61) Иван Ракитич (74)
Тото Тамуз Рауль
Бен Саар (70) Клаас-Ян Хюнтелар
Сэлгээ
Беван Франсман, 42 Кристоф Моритц, 46
Йосси Шивон, 61 Эду, 74
Виктор Маре, 70 Чиприан Деак, 81
Шар хуудас
Эран Захави, 5 Иван Ракитич, 23
Валид Бадир, 39 Хосе Хурадо, 30
Клаас-Ян Хюнтелар, 36
Бенедикт Хеведес, 51

B Хэсэг

ЛИОН (Франц), БЕНФИКА (Португал),
ШАЛЬКЕ 04 (Герман), ХАПОЭЛЬ (Тель-Авив, Израиль).
# Баг Т/Т Х Т Хж +/- О
1 ЛИОН 4 3 0 1 8-5 9
2 ШАЛЬКЕ 04 4 2 1 1 5-2 7
3 БЕНФИКА 4 2 0 2 6-7 6
4 ХАПОЭЛЬ 4 0 1 3 2-7 1
GD Star Rating
loading...
Лион 3 гоол оруулсан ч ..., 9.7 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: