Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, МанЮ » МанЮ-д ”үнэтэй” олдсон ялалт

GD Star Rating
loading...

Манчестер Юнайтед хэсгийн 3 дахь ялалтаа Бурсаспорын талбайд авлаа. Рио Фердинанд, Уэйн Рүүни, Райн Гиггз зэрэг шилдэг тоглогчидгүйгээр Туркийн багийн талбайд зочилсон ч тэд тун хөнгөхөн ялалт авсан. МанЮ-гийн бүх тэмцээнд ялагдаагүй цуврал ийнхүү 23-т хүрлээ. Ирэх тойрогт тэд Рэйнжерсийн талбайд тэнцээ авахад л хэсгээс гарах болзлоо хангана.

Даррен Флетчер 48 дахь минутад тооны харьцааг нээж,  улмаар Обертан, Бебе нар 4 минутын зайтай гоолдсон юм.

Гэвч Улаан чөтгөрүүдын 2 гол тоглогч энэ тулаанд бэртэл авсан.  Энэ улиралд гайхалтай формтой байгаа Луиш Нани 29 дэх минутад цавиндаа бэртэл авч сэлгээнд суусан бол эхний гоолын эзэн Даррен Флетчер 63 дахь минутад шагайгаагаа эвгүй болгож Бебегээр сэлгэгдсэн.

Сер Алекс Фергусон тоглолтын дараа эдгээр тоглогчдыг премьер лигийн Волверхэмптонтой хийх тоглолтод оролцохгүй гэдгийг баталсан байна.

Анх удаа Аваргуудын лигт оролцож байгаа Бурсаспор клуб ганц ч оноогүй, ганц ч гоолгүй тэмцээнийг үргэлжлүүлж байна. Харин МанЮ эсрэгээрээ ганц ч гоол хаалгандаа алдаагүй байгаа юм. Мөн Чөтгөрүүд Аваргуудын лигийн шинэ улирал эхлээд хаалга руугаа ердөө 3 удаа л цохиулсан үзүүлэлттэй байна. Энэ нь тэдний хамгаалалт хэр сайн байгааг батална. МанЮ 2006 оны 11 сараас хойш Аваргуудын лигийн хэсгийн тоглолтод айлын талбайд ялагдаагүй байгаа.

Бурса. Стадион “Ататюрк”.
Шүүгч- Вольфганг Штарк (Герман).
БУРСАСПОР – МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД – 0:3 (0:0)
Флетчер, 48 (0:1). Обертан, 73 (0:2). Бебе, 77 (0:3).
Бурсаспор Манчестер Юнайтед
Димитар Иванков Эдвин Ван дер Сар
Али Тандоган Рафаэл
Умер Эрдоган Крис Смоллинг
Ибрагим Узтюрк Неманья Видич
Гекджек Ведерсон Патрис Эвра (81)
Тургай Бахадир Пол Скоулз
Густав Свенссон Майкл Кэррик
Федерико Инсуа (74) Луиш Нани (29)
Иван Эргич Даррен Флетчер (63)
Волкан Шен (81) Габриэль Обертан
Серкан Йылдирим (74) Димитар Бербатов
Сэлгээ
Леонель Нуньес, 74 Пак Чжи Сун, 29
Озан Ипек, 74 Бебе, 63
Исмаил Одабаши, 81 Фабио, 81
Шар хуудас

Роберто Солдадо дубль хийж Валенсия 3 : -0-ээр Шотландын багийг буулган авлаа. Рэйнжерс энэ жилийн Аваргуудын лигт анхны ялагдлаа амсаж байна. Тоглолтын турш зочин баг хаалга руу ердөө ганц удаа аюултай цохилт хийсэн бөгөөд харин Валенсия 23 цохилтынгоо 13-г нь хаалга руу чиглүүлсэн. Мөн бөмбөг эзэмшилтээр ч Валенсия 67 хувьтай илүүрхжээ. Ирэх тойрогт талбайдаа МанЮ-тай хийх тоглолтод Рэйнжерс оноо авахгүй бол хэсгээс гарахад тун хүнд болж ирлээ.

Стивен Найсмит энэ тоглолтын дараа багийнхаа тааруухан амжилтад сэтгэл дундуур байгаагаа өгүүлжээ.”Энэ бол бидний улирал эхэлсээс хойш үзүүлсэн хамгийн тааруу тоглолт боллоо. Бид сайн хамгаалж чадсангүй. Уг нь тоглолтын эхлэл дажгүй байсан. Даанч миний гоол орох боломжтой довтолгоо шон оносон. Үүнээс хойш бид юу ч хийж чадаагүй” гэжээ.

Валенсия. Стадион “Месталья”.
Шүүгч- Феликс Брых (Герман).
ВАЛЕНСИЯ – РЕЙНДЖЕРС – 3:0 (1:0)
Сольдадо, 33 (1:0). Сольдадо, 71 (2:0). Коста, 90 (3:0).
Валенсия Рейнджерс
Сесар Санчес Аллан Макгрегор
Мигел Кирк Бродфут
Давид Наварро Дэвид Уэйр
Рикарду Кошта Маджид Бугерра
Жереми Матье Саша Папац
Хоакин (85) Стивен Уиттакер
Давид Альбельда Стивен Дэвис
Эвер Банега (70) Ли Маккалох
Хуан Мата Морис Эду (84)
Ариц Адурис Стивен Найсмит
Роберто Сольдадо (78) Кенни Миллер
Сэлгээ
Тино Коста, 70 Кайл Лафферти, 84
Мануэл Фернандеш, 78
Пабло Эрнандес, 85
Шар хуудас
Давид Альбельда, 65
Тино Коста, 90+1


С хэсэг

МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД (Англи), ВАЛЕНСИЯ (Испани),
РЕЙНЖЕРС (Шотланд), БУРСАСПОР (Турk).
N Баг Т Х Т Хж И В Н П М О
1 МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД 4 3 1 0 5-0 10
2 ВАЛЕНСИЯ 4 2 1 1 8-2 7
3 РЕЙНЖЕРС 4 1 2 1 2-4 5
4 БУРСАСПОР 4 0 0 4 0-9 0
GD Star Rating
loading...
МанЮ-д ''үнэтэй'' олдсон ялалт, 9.0 out of 10 based on 7 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. Manutd says:

    Glory Glory Man United

    GD Star Rating
    loading...
  2. real says:

    ylagdaagui gene uu. Hudlaa yridag bna shd. AC MILAN ii talbaid 3.0 but nirguulcheed. Joohon hudlaa hudlaa yrihiimaa haayaadaa

    GD Star Rating
    loading...
  3. real says:

    2007 ond

    GD Star Rating
    loading...
  4. Hesgiin togloltod yalagdaagvii…
    ter 3 : 0 bol hasagdah shatand yalagdsan toglolt

    GD Star Rating
    loading...
  5. Alia says:

    ehleed sain unshaachee realaa ! hesgiin toglolt gej bga z de

    GD Star Rating
    loading...
  6. blue son says:

    NANI-GIIN BOOBNIX HI SHURMUS HI TASARCH 2 SAR TOGLOXGUI BOLJEE
    Bi bodoxdoo North Londongiin xamba lam Tot-ham aixtar surxii nom ynshsan bololtoi
    odoo manu ch amjixgui boljee

    GD Star Rating
    loading...
  7. ManU says:

    Sain toglosoon NANI FLETCHER 2 gemtdeg l tiimerhuu bna daa GOGOGO MANU

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: