GD Star Rating
loading...
loading...
Тоттенхэм Интерийн талбайд амссан харамсалтай ялагдлынхаа хариуг чангахан авлаа. Уайт Харт Лэйн цэнгэлдэхдээ тэд Интерийг бүрэн утгаар илүүрхсэн бөгөөд 3:1-ээр буулган авчээ. Энэ ялалтыг авснаар тэд 7 оноотой болж хэсгээ тэргүүлж эхэллээ. Гарет Бэйл амлаж байсан ёсоороо чадах бүхнээ энэ тоглолтод хийсэн. Тэрээр дэлхийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагч гэгддэг Майконыг энэ үдэш ”ажилгүй” болгосон бөгөөд 2 гоолын дамжуулалт өгчээ. Тоттенхэмийн нийт довтолгооны 47.5 хувь нь зүүн жигүүрээр явагдсан гэхээр Бэйлийн ямархуу тоглосон нь харагдаж байгаа байх.Харри Реднапп энэ тоглолтын өмнө Рафаель ван дер Ваартыг талбайд гарахгүй байж магадгүй гэж байсан. Гэвч Недерланд эр гарааны бүрэлдэхүүнд багтаж бүр гоол оруулаад амжсан. Тэрээр тоглолтын 18 дахь минутад тоглолтын салхийг хагалсан бөгөөд Лука Модричийн гайхалтай довтолгоог гүйцээсэн юм. Ваарт Уайт Харт Лэйн цэнгэлдэхэд тун одтой байгаа. Тэр энэ цэнгэлдэхэд хийсэн 5 тоглолтдоо 6 гоол оруулаад байна. Мөн тэд өмнөх тоглолтын 3 гоолтой нийлээд 4 довтолгоогоор 4 гоол оруулж байгаа юм.
Интерийн хаалгачаар гарсан Лука Кастеллацци энэ үдэш хамгийн завгүй хүмүүсийн нэг байсан. Тоттенхэмчүүд түүнийг хором мөч бүрт сандаргаж байлаа. Эхний хагас өндөрлөхөөс 2 минутын өмнө Шнайдерийн аюултай чөлөөт цохилтыг Кудичини амжилтай хаасан. Тоглолт эхлэхийн өмнө Ваарт – Шнайдер нар twitter хуудсаар бага хэмжээний ”тулаан” хийсэн учраас Шнайдер гоол оруулж Ваартад хариуг нь барихыг хүсэж байсан нь тодорхой. 2-р хагасын эхэнд Рафаэль Ван дер Ваарт сэлгээнд сууж Жермейн Женас түүний оронд орж ирлээ.
Интер ч мөн удалгүй сэлгээ хийж бэртэл авсан Салли Мунтариг Нванкво Обиорагаар сэлгэлээ. Эстабьян Камбьяссогийн оронд Мунтари гараанд гарсан юм. 61 дэх минутад Бэйлийн ээлжит довтолгоог зүүн жигүүрээр явж хөндлөн дамжуулалт өглөө. Петер Крауч түүнийг нь хаалга руу чихэж тооны харьцааг холдуулсан. Ийнхүү Интер Милан клуб Аваргуудын лигийн түүхэнд 2 тоглолтод 5 гоол дараалан алдсан анхны баг боллоо. Рафа Бенитез довтолгоогоо нэмж Коутиньо, Милито нарыг сэлгээгээр оруулж ирлээ. 80 дахь минутад Это’о гоол оруулж тооны харьцааг ойртуулсан. Камерун эр Интерийн аваргуудын лигт оруулсан сүүлийн 11 гоолын 10-т нь гар бие оролцжээ. 89 дэх минутад Роман Павлюченко энэ тоглолтын эцсийн цэгийг тавьж багийнхаа3 дахь гоолыг оруулсан юм.
Энэ хэсгийн Вердер- Твенте багуудын тоглолт Вердерийн талбайд болж 2 : 0-ээр зочин баг ялжээ. Твенте 5 оноотой боллоо.
| Лондон. Стадион “Уайт Харт Лэйн”. Шүүгч - Виктор Кашшаи (Унгар). |
|
| ТОТТЕНХЭМ – ИНТЕР – 3:1 (1:0) | |
| Тоттенхэм | Интер |
| Карло Кудичини | Лука Кастеллацци |
| Алан Хаттон | Майкон |
| Вильям Галлас | Лусио |
| Юнес Кабуль | Вальтер Самуэль |
| Бенуа Ассу-Экотто | Кристиан Киву |
| Арон Леннон (85) | Салли Мунтари (53) |
| Том Хаддлстоун | Хавьер Дзанетти |
| Лука Модрич | Джонатан Бьябьяны (64) |
| Гарет Бэйл | Уэсли Снейдер |
| Рафаэль Ван дер Варт (46) | Горан Пандев (71) |
| Питер Крауч (76) | Самюэль Это’о |
| Сэлгээ | |
| Джермейн Дженас, 46 | Нванкво Обиора, 53 |
| Роман Павлюченко, 76 | Коутиньо, 64 |
| Вилсон Паласиос, 85 | Диего Милито, 71 |
| Шар хуудас | |
| Алан Хаттон, 39 | Вальтер Самуэль, 36 |
| Джермейн Дженас, 72 | Кристиан Киву, 51 |
| Лука Модрич, 90+2 | Лусио, 86 |
***
| Бремен. Стадион “Везерштадион”. Шүүгч - Алан Хамер (Люксембург). |
|
| ВЕРДЕР – ТВЕНТЕ – 0:2 (0:0) | |
| Вердер | Твенте |
| Себастьян Милиц | Николай Михайлов |
| Филипп Баргфреде (59) | Роберто Росалес |
| Пер Мертесакер | Петер Висгерхоф |
| Себастьян Предль | Дуглас |
| Уэсли | Тило Легерс |
| Торстен Фрингс | Денни Ландзаат |
| Даниэль Йенсен | Луук Де Йонг (90+1) |
| Арон Хунт | Расмус Бенгтссон (76) |
| Клаудио Писарро | Браян Руис |
| Марко Марин | Насер Шадли (86) |
| Угу Алмейда | Марк Янко |
| Сэлгээ | |
| Марко Арнаутович, 59 | Михаэль Шимпельсбергер, 76 |
| Дарио Вуйичевич, 86 | |
| Митч Стокентри, 90+1 | |
| Шар хуудас | |
| Дуглас, 41 | |
| Тило Легерс, 62 | |
| Расмус Бенгтссон, 68 | |
| Торстен Фрингс, 75 | |
***
Хэсэг A.
![]()
| ИНТЕР (Милан, Итали), ВЕРДЕР (Бремен, Герман), ТОТТЕНХЭМ (Лондон, Англи), ТВЕНТЕ (Голланд). |
| # | Баг | T/T | X | T | Хж | +/- | О |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
4 | 2 | 1 | 1 | 12-8 | 7 |
| 2 | |
4 | 2 | 1 | 1 | 11-8 | 7 |
| 3 | |
4 | 1 | 2 | 1 | 6-7 | 5 |
| 4 | |
4 | 0 | 2 | 2 | 3-9 | 2 |
GD Star Rating
loading...
loading...




YMAR UDAAN MEDEE TABIDAG YUM BE HICHNEEN HULEE BE HUUR GEJ. MANU HOJSON SH DEE GEHDEE MONGOLOOR HEDEN UG BAS UZEJ HARMAAR BAIHIIN HURDAN TAIVJ BAILDAA
loading...
harin tiimee arai l udaan bna shuu ho hurdan oruulj bai
loading...
video oruulaldaa bas…:-(
loading...
hi http://www.footyroom.com ruu orood videog ni uschih. bas ene hayagaa temdegleed abchih. hul bumbug sonirhogch tanid lam ih tus bolnoo doo
loading...
tottenhem sain togolsoon beiliin 2 damjuulalt gaihaltai
loading...
ugasaa bid iluu bale iluu
Soccer.mn orod uz bochleg ene ter ged l iluu
bur bolohgui bol espn.com orod uzehgui yu
loading...
Ene jil Tottenham neg yum duulgah baihaa, Bale, Vaart hoyor tun odtoi baigaam
loading...
goy medee bna thanks admin
loading...
tottenham ch goe bag boljin shvv. ene jil to.ha.g demjinee
loading...