loading...
Байерн Мюнхен хэсгийн4 дэх ялалтаа байгуулж хэсгээс гарах болзлоо хангалаа. Румыны ЧФР багийн талбайд тэд зочлон тоглож 4 : 0-ээр бутниргэсэн байна. Сүүлийн үед гоолын онгодтой байгаа Марио Гомес хет-трик хийж Аваргуудын лигт 4 гоолтой боллоо. Тэрээр мэргэн буучдын жагсаалтад одоогоор Гарет Бэйлийн хамт 4-р байранд явж байна. Харин нэг гоолыг 90 дэх минутад Томас Мюллер багтаа авчирсан.
7 дахь минутад Тони Кроос 25 орчим метрээс алсын цохилт гүйцэтгэсэн ч хаалганы дээгүүр өнгөрсөн. Харин 12 дахь минутад энэ тоглолтын гоолын салхийг хагалж Гомес гоолдлоо. Тони Кроосын эхний цохилтыг ЧФР-н хаалгач Эдуард Стэнчою амжилтай хаасан. Гэхдээ тэр газар уначихсан байсан болохоор Гомесийн нэмсэн бөмбөгийг хааж чадсангүй. Энэ гоолын дараа хийсэн дараагийн довтолгооноороо Гомес дахин гоол орууллаа. Алтинтопын баруун жигүүрээс өгсөн агаарын дамжуулалтыг Бастиан мөргөж Гомесд засаж өглөө. Марио ч мэдээж ойрхон зайнаас байгаа алдаагүй. Эхний хагас өндөрлөхөөс өмнө Кроос болон Антинтоп нар нэг нэг удаа алсын цохилтоор эсрэг багийн хаалгачаа шалгаад амжлаа.
2-р үеийн эхэнд Клужын дасгалжуулагч Сорин Карту давхар сэлгээ хийлээ. Тэрээр довтолгоондоо хүч нэмж Иоан Хора, Эдимар нарыг талбайд гаргасан. Гэвч энэ нь үр дүнд хүрсэнгүй. 52 дахь минутад тэдний хувьд хамгийн сайхан боломж ирсэн ч Фелисе Пиккологийн мөргөсөн бөмбөг хаалганы шон оносон юм. 71 дэх минутад Бастиан Швайнштайгер бөмбөгийг Гомесд гаргаж өглөө. Хаалгачын эсрэг ганцаараа гарсан боломжоо Гомес алдсангүй 3 дахь гоолоо оруулсан юм.
| Клуж. Стадион “Константин Радулеску”. Шүүгч- Серж Гумьенны (Бельги). |
|
| ЧФР – БАВАРИЯ – 0:4 (0:2) | |
| ЧФР | Бавария |
| Эдуард Стэнчою | Ханс-Йорг Бутт |
| Ионуц Рада | Филипп Лам |
| Фелисе Пикколо | Даниэль Ван Бюйтен |
| Каду (78) | Мартин Демичелис |
| Кристиан Панин | Даниэль Праньич |
| Хуан Кулио | Анатолий Тимощук |
| Рафаэл Бастос (46) | Андреас Оттль |
| Эмил Дикэ (46) | Хамит Алтынтоп |
| Томас Кошта | Бастиан Швайнштайгер (75) |
| Роберто Де Дзерби | Тони Кроос |
| Ласина Траоре | Марио Гомес |
| Сэлгээ | |
| Иоан Хора, 46 | Томас Мюллер, 75 |
| Эдимар, 46 | |
| Тони, 78 | |
| Шар хуудас | |
| Рафаэл Бастос, 27 | Андреас Оттль, 15 |
| Ласина Траоре, 76 | Бастиан Швайнштайгер, 25 |
| Мартин Демичелис, 60 | |
Рома ширүүн тулааны эцэст Базелийн талбайгаас 3 оноо авлаа. Тэд энэ тойрогт л ялалт авахгүй бол хэсгээс шалгарах найдвар бага болох байсан. 16 , 25 дахь минутад Менез, Тотти нар гоолдож Ромын баг тэргүүлж эхэлсэн. 69 дэх минутад Аленсандр Фрай Швэйцарийн багт гоол авчирч тооны харьцааг ойртуулсан. Харин үүнээс 7 минутын дараа сэлгээгээр орж ирсэн Ромагийн Леандро Греко гоолдож багтаа хожил авчирчээ. 83 дахь минутад Шердан Шакири нэг гоол оруулсан ч энэ нь багтаа оноо авчирсангүй.
Базель энэ тоглолтонд статистик үзүүлэлтээр илүүрхсэн ч үүнийгээ талбай дээр нотлон харуулж чадсангүй. Тэд 67 хувьтай бөмбөг эзэмшиж, 28 цохилтын 7-г нь хаалга руу чиглүүлжээ. Харин Рома 8 цохилтын 3 нь хаалга руу чиглэсэн. Сери А лигийн өнгөрсөн тойрогт улаан хуудас хүртэж Лациотой хийх дербийн тоглолтыг өнжих болсон Франческо Тотти гайхалтай байлаа. Тэрээр эхний гоолын эхлэлийг тавьсан юм. Мирко Вичинич Тоттигийн дамжуулалтыг аван довтолгоонд орсон. 16-гийн шугаман дотор Мирког унагаасан ч шүүгч тоглолтыг зогсоосонгүй. Харин Менез араас орж ирэн цохиж тооны харьцааг 1 : 0 болгосон юм.
Ромчууд 2 дахь гоолоо ч удаан хүлээсэнгүй. Жон Арне Рийз Менезийн өсгийлдсөн дамжуулалтыг хүлээж аваад довтолгоонд орсон түүнийг алдаа гарган унагаалаа. Шүүгч Бьорн Куйперс торгуулийн цохилтыг Ромад өгсөн. Франческо Тотти энэ цохилтыг амжилтыг амжилттай гүйцэтгэж багийнхаа тэргүүллийг баталгаажууллаа.
2-р үеийн 69 дэх минутад Валентин Стокерийн зүүн жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтыг Александр Фрай чулуу болгож тооны харьцааг ойртууллаа. Гэхдээ талбайн эздийн найдварыг Греко удалгүй тасалдуулсан. Тэрээр 75 дахь минутад Жереми Менесээр сэлгэгдэн талбайд орж ирээд ердөө ганц минут ч болоогүй байхдаа гоол оруулсан. Марко Боррьелогийн довтолгоог тэрэр гүйцээсэн. 83 дахь минутад Байерний хаалганд гайхалтай гоол оруулж байсан Шакири тооны харьцааг ойртуулсан ч энэ гоол Базельд нэг ч оноо авчирсангүй. Валентин Стокер цаг дуусахаас өмнөхөн Тоттиг алдаа гарган унагааж 2 дахь шар хуудсаа хүртэж талбайгаас хөөгдлөө. Рома энэ ялалтыг авснаар 6 оноотой болж хэсгийн 2-р байранд бичигдэж эхэллээ.
Клаудио Раньери энэ тоглолтын дараа ”Бид яг л боксчид шиг нөхцөл байдалд байлаа. Тэднээс цохилт ирэх үед өөрсдийгөө хамгаалаад зай гарсан үед өрсөлдөгч багтаа цохилт өгөх маягаар бид хүнд байдлаасаа гарч байна. Эхний 20 минут Базель сайн байсан ч бид үүнээс хойш хагас хамгаалалтын шугамыг эрхэндээ авсан. 2-р хагаст бид үүнийгээ үргэлжлүүлэх байсан ч тэдэнд боломж олгоод хүнд байдалд орох дөхлөө. Ямар ч байсан ялалт авна гэдэг бол сайн зүйл. Би Жереми Менезээр бөмбөгийг илүү их эзэмшүүлэх гэж бодож байсан ч тэдний хагас хамгаалагчид урагшаа хэтэрхий орж байсан учраас эрсдэл үүсэж байсан л даа. Ард сул зай үлдэх гээд. Тийм болохоор би сэлгээ хийж түүнийг суулгасан” гэжээ.
| Базель. Стадион “Сент-Якоб Парк”. Шүүгч- Бьорн Куйперс (Голланд). |
|
| БАЗЕЛЬ – РОМА – 2:3 (0:2) | |
| Базель | Рома |
| Франко Костансо | Жулио Сержио |
| Самюэль Инкоом | Марко Кассетти |
| Давид Абрахам | Жуан |
| Бег Ферати (88) | Николас Бурдиссо (81) |
| Бехранг Сафари | Йон Арне Риисе |
| Шердан Шакири | Жереми Менес (75) |
| Бенджамин Хуггель | Даниэле Де Росси |
| Жиль Япи | Фабио Симплисио |
| Валентин Стокер | Симоне Перротта |
| Александр Фрай | Франческо Тотти |
| Марко Штреллер | Мирко Вучинич (70) |
| Сэлгээ | |
| Скотт Чипперфилд, 88 | Марко Боррьелло, 70 |
| Леандро Греко, 75 | |
| Гильермо Бурдиссо, 81 | |
| Шар хуудас | |
| Валентин Стокер, 25 | Марко Кассетти, 49 |
| Марко Штреллер, 49 | Симоне Перротта, 50 |
| Жереми Менес, 75 | |
| Валентин Стокер, 90+1 (2 жк) | |
E Хэсэг
![]()
| Байерн (Мюнхен, Герман), РОМА (Итали), БАЗЕЛЬ (Швейцар), ЧФР (Румын). |
| # | Баг | T/T | X | T | Хж | +/- | О |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
4 | 4 | 0 | 0 | 11-3 | 12 |
| 2 | |
4 | 2 | 0 | 2 | 6-8 | 6 |
| 3 | |
4 | 1 | 0 | 3 | 5-10 | 3 |
| 4 | |
4 | 1 | 0 | 3 | 7-8 | 3 |
loading...




Argagui xund jingiin boxer um yy ylsiin naadmiin darhan abarga shig
Chelsea maani xamgin turuund shubgiin 16-d tynan uldej am abaxaa xuleej bna,
tegexed oron garan batsaanyydiin bag arseO -ungursun shunu yaa baaaaaaaaaa
Xojix bitgii xel xesgeesee garax hi todorxoigui bga um bish uu
loading...
Чи хуц л даа. адилхан зөндөө л багууд байна. финалд үлдэхээр нь л 2ула харин онгиръё тэх үү
loading...
blue son geedd neg ervvl owchtein medektkv manguu yum bnaa
loading...
Gomez chi shuuuu, Chelsea-n erguu yumnuud hezeenii l soliotoi yumnuudaa bicheed ehelsen bn.
loading...
Bayernii gol 2 toglogch( Robben,Ribery) bhgui bgaa gehed aimar bna daa.. argagui akul bag!!!
loading...
Bayern munichees uneheer saihan bagiin toglolt uzeh yumaa…
loading...
sain yumo sain yum
loading...