Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Аваргуудын лиг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Челси » Челси ”айдгаа авдартаа хийв” (Аваргуудын лиг F хэсэг)

GD Star Rating
loading...
Челси хэсгийн 4 дэх ялалтаа Спартакаар авч хасагдах шатанд шалгарлаа. 2 долоо хоногийн өмнө Спартакын талбайд тэд 2 : 0-ээр ялж байсан бол тэд энэ удаа 4 : 1-ээр өрсөлдөгчөө бутниргэжээ. Эхний хагас гоолгүй өндөрлөсний дараа Николас Анелка тооны харьцааг нээсэн. Улмаар Дрогба торгуулийн цохилтоос гоол оруулан Бранислав Иванович 2 гоол дараалан оруулсан.Франк Лампард эргэн ирэх болоогүй учраас Рамирес төвийн хагас хамгаалалтад гарсан байлаа. Багийн ахлагч Жон Терри Ливерпультэй хийх чухал тоглолтод нөөгдсөн тул Алекс-Ивановичийн төвийн хослол гараанд гарчээ. Карло энэ тулаанд Дрогба, Анелка, Калу гэсэн хүчирхэг довтолгоонтой бүрэлдэхүүн сонгосон байсан нь үр дүнгээ өгсөн. Петр Чех энэ үдэш бас л завгүй байж эсрэг багийн 4 цохилтыг хаасан юм. Аваргуудын лигийн шинэ улирал эхлээд Чех 16 цохилтыг хаагаад байгаа нь дээгүүр орох үзүүлэлт.
Эхний хагаст Челсигийнхэн талбайдаа тоглож байгаагийн хэргээ гаргаж олон аюултай довтолгооноор өрсөлдөгчөө сандаргаж байлаа. Харин Спартакын хувьд гоол оруулах хамгийн сайхан боломж 32 дахь минутад олдсон. Оросын багийн ахлагч Алексын цохилт хаалганы доод буланг чиглэж байсан ч Чех эцсийн мөчид гар хүрч хаалганаасаа холдуулсан. Ийнхүү эхний хагас сонирхолтой өрсөлдөөнтэй байсан ч гоолгүй өндөрлөсөн. Харин 49  дэх минутад Соломон Калугийн баараггүй дамжуулалтыг тэрээр хаалганд чихэж улирлын 10 дахь гоолоо, аваргуудын лигт 5 дахь гоолоо орууллаа. Анелка аваргуудын лигт гараанд гарсан сүүлийн 8 тоглолтоо 7 гоол оруулаад байгаа юм. Евгений Макеев 61 дэх минутад Дрогбаг 16-гийн талбайд алдаа гарган унагааж торгуулийн цохилтыг Челси авсан. Ингээд ”хохирогч” Дрогба өөрөө цохилтыг баруун талын доод буланд хийж тооны харьцааг холдуулсан.
Энэ гоолоос 4 минутын дараа Дрогбагийн чөлөөт цохилтыг Иванович мөргөж 3 : 0 болгосон. Багийнхаа ялагдалд ундууцсан Спартакын фен талбайд гарч ирэн үймээн дэгдээсэн ч удалгүй хамгаалагчдад баригдан талбайг орхилоо. 86  дахь минутад сэлгээгээр орж ирсэн Спартакын Никита Баженов гоолдож нэр төрийн гоолыг Оросуудад авчирлаа. Ингээд 90+2 дахь минутад Иванович тоглолтын эцсийн цэгийг тавьж 2 дахь гоолоо оруулсан юм.
Иванович энэ ялалтын дараа ”Чөлөөт цохилтоос бидэнд олон боломж олдоно гэдгийг бид мэдэж байсан. Яагаад гэвэл энэ тал дээр бид бусдаас илүү. Тэгээд үүнийгээ талбайд батлах юм бол өөртөө итгэх итгэл нэмэгддэг юм.
Миний бодлоор Спартак эхний хагаст л ялах боломжоо алдсан. Бид олдсон боломжоо ашиглаад л тэднийг зогсоосон. Эхний гоол бүхнийг их хөнгөвчилсөн шүү” гэжээ.
Лондон. Стадион “Стэмфорд Бриж”.
Шүүгч- Джунейт Джакир (Турk).
ЧЕЛСИ – СПАРТАК – 4:1 (0:0)
Анелька, 49 (1:0). Дрогба, 62-с пенальти (2:0). Иванович, 66 (3:0). Баженов, 86 (3:1). Иванович, 90+2 (4:1).
Челси Спартак
Петр Чех Андрей Дикань
Паулу Феррейра Андрей Иванов
Бранислав Иванович Николас Пареха
Алекс Марек Сухи
Эшли Коул Евгений Макеев
Джон Оби Микел (69) Александр Шешуков (67)
Рамирес Ибсон
Юрий Жирков Эйден Макгиди (80)
Саломон Калу Алекс (69)
Николя Анелька (76) Дмитрий Комбаров
Дидье Дрогба (76) Веллитон
Сэлгээ
Джошуа Макихрэн, 69 Никола Дринчич, 67
Гаэль Какута, 76 Александр Козлов, 69
Даниэль Старридж, 76 Никита Баженов, 80
Шар хуудас
Джон Оби Микел, 38 Дмитрий Комбаров, 43
Андрей Иванов, 66

Жилина, Марсель багуудын тулаан санаанд оромгүй харьцаагаар өндөрлөлөө. 7 : 0-ээр Жилина талбайдаа бутниргүүлсэн юм. Словакын аварга Жилина 4 дэх ялагдлаа амсаж хэсгээс найдвараа алдлаа. Харин Марсель Спартактай адил 6 оноотой болж өрсөлдөөнийг ширүүсгэж байна. Андре-Пьер Жиньяк 3 гоол оруулж хет-трик хийсэн бол Лучо Гонзалез 2 гоол оруулжээ. Дидье Дешам энэ ялалтынхаа талаар ”Их хөгжилтэй байлаа. Бид энэ тоглолтод зүгээр ялахыг хүссэн. Харин ийм зүйл болно гэж бодсонгүй. Энэ тоглолтод оролцсон манай бүрэлдэхүүн шилдэг байлаа. Би Ренни эсрэг ингэж гаргах талаар бодож байна. Лучод би баяртай байна. Тэр өнөөдөр жинхэнэ ёсоор өөрийгөө харууллаа” гэжээ.

. Жилина. Стадион “Жилина”.
Шүүгч - Стефан Йоханнессон (Швед).
ЖИЛИНА – МАРСЕЛЬ – 0:7 (0:4)
Жиньяк, 12 (0:1). Жиньяк, 21 (0:2). Хайнце, 24 (0:3). Реми, 36 (0:4). Лучо Гонсалес, 52 (0:5). Жиньяк, 54 (0:6). Лучо Гонсалес, 63 (0:7).
Жилина Марсель
Мартин Дубравка Стив Манданда
Станислав Ангелович Сесар Аспиликуэта
Марио Печалка Сулейман Диавара
Ондрей Шурек Стефан Мбиа
Владимир Лейтнер Габриэль Хайнце (62)
Роберт Еж Лучо Гонсалес
Серджио Виттор (34) Шарль Каборе
Бабатунде Белло Бенуа Шейру
Адмир Владавич (60) Матье Вальбуэна (62)
Момоду Сисей (78) Лоик Реми
Томаш Оравец Андре-Пьер Жиньяк (72)
Сэлгээ
Штефан Зошак, 34 Тайе Тайво, 62
Роман Гергель, 60 Андре Айю, 62
Томаш Майтан, 78 Брандао, 72
Шар хуудас
Марио Печалка, 45

F Хэсэг

ЧЕЛСИ (Лондон, Англи), МАРСЕЛЬ (Франц),
СПАРТАК (Москва, ОХУ), ЖИЛИНА (Словак).
# Баг T/T X T Хж +/- О
1 ЧЕЛСИ 4 4 0 0 12-2 12
2 СПАРТАК 4 2 0 2 5-6 6
3 МАРСЕЛЬ 4 2 0 2 8-3 6
4 ЖИЛИНА 4 0 0 4 1-15 0
GD Star Rating
loading...
Челси ''айдгаа авдартаа хийв'' (Аваргуудын лиг F хэсэг), 8.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Egel says:

    Uu saihan saihan

    GD Star Rating
    loading...
  2. Owen says:

    Ivanovic sain ldaa goy toglogch shuu

    GD Star Rating
    loading...
  3. GO SPURS GO says:

    Chelsea sain bnashuu …

    ЧЕх, Иванович хоёр гайхалтай байлаа….

    GD Star Rating
    loading...
  4. amk says:

    Зарим багийн довтлогч нараас илүү гоолдож эн тэр. “Хамгаалан довтлогч” энэ тэр гэж тэнэгтэхгүй юу. Сайн байгаа хүнийг сайн гэхээс яахав дээ гэж

    GD Star Rating
    loading...
  5. Egel says:

    CL-iyn ene toyroyg olon hetricktey bolloo doo huurhiy.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: