loading...
Стивен Жеррард багийн ахлагчын үүргээ нэр төртэй биелүүлж Наполигийн хаалганд хет-трик хийлээ. Түүний 3 гоол Наполиг буулган авахад хангалттай байлаа. 28 дахь минутад зочин багийнхан тооны харьцааг нээсэн. Гэвч Жеррард 76 - 89 дэх минутад 3 гоол дараалан оруулсан юм.
Хоёр багийн өмнөх тоглолт Италийн багийн талбайд болоход Наполигийн фенүүд танхайрч Улаануудын хэд хэдэн хөгжөөн дэмжигчийг гэмтээсэн. Харин Жеррард ногоон талбайд энэ хариуг авч багаа ялалтад хөтөллөө.
Энэхүү ялалтыг авснаар Копууд 8 оноотой болж хэсгээс шалгарах болзлоо бараг хангалаа. Одоо ирэх тойрогт тэд Стяуагийн талбайд тэнцэхэд л хангалттай.
Энэхүү тоглолтыг Ливерпулийн шинэ эзэн Жон Хенри болон шинээр томилогдсон спорт эрхэлсэн захирал Дамьен Комолли нар Анфиелдэд ирж үзсэн. Рой Хожсон гарааны бүрэлдэхүүндээ Спиринг, Шелви, Нгог зэрэг сэлгээний тоглогчдоо багтааж Жеррард, Торресыг амраасан байлаа.
Гуяндаа авсан бэртлээсээ болж 4 тоглолт багтаа тус болж чадаагүй Глен Жонсон эхний шар хуудсыг хүртлээ. Тэрээр 25 дахь минутад Каваниг алдаа гарган унагаасан. Тоглолтын эхний хагас Улаануудад дарамттай өнгөрлөө. Лавесси ялангуяа хамгийн их аюул тарьж байсан бөгөөд түүний аюултай цохилтыг Кончески эцсийн мөчид булангийн цохилт болгосон. Мөн Лавессигийн Кавани руу уралдуулж өгсөн дамжуулалт Копуудын хамгаалалтыг чамгүй сандаргалаа.
28 дахь минутад Поульсений зорилгогүй арагшаа дамжуулсан бөмбөгийг Кавани хүлээн авч толгойгоороо мөргөн Лавесси руу уралдууллаа. Аргентин эр ч энэ сайхан боломжыг ашиглан ядах юмгүй гоол оруулсан. Лавесси гоолын баяраа фенүүдийнхээ өмнө тэмдэглэсэн. Наполи ийнхүү Анфиелдэд гоол оруулсан 6 дахь италийн баг боллоо. Өмнө нь Интер, Женоа, Фиорентина, Юве & Рома багууд энд гоол оруулж байсан.
Давид Нгог энэ гоолын хариуг барих гэсэн боловч Пульсений дамжуулалтыг хаалганы дээгүүр давуулж орхисон. Нэгэнт бодсон зүйл нь хэрэгжихгүй байсан тул Рой Хожсон сэлгээ хийж Жеррардийг 46 дахь минутад талбайд орууллаа. Багийн ахлагч талбайд орж ирснээр Ливерулийн тоглолт илт сэргэж эхэллээ.
Гэхдээ Копууд 2-р хагасын дунд хүртэл чамгүй олон боломж алдсан. Раул Мейрелеш ердөө 7 метрийн зайнаас байгаа онож чадалгүй алтан боломжоо алдсан бол Нгог, Шелви нар мөн сайхан боломж үгүй хийсэн.
75 дахь минутад Жеррард тэнцээний бөмбөгийг Де Санктисийн хаалганд орууллаа. Шелвигийн довтолгоог экс Ливерпулийн гишүүн Доссена тасалсан ч Жеррардад гоолын дамжуулалт ”өгчихсөн”. Түүний хаалгач руугаа өгсөн дамжуулалтыг Жи гоол болгожээ. Ливерпуль Анфиелдэд хийсэн сүүлийн 19 Европын тэмцээний тоглолтдоо дараалан гоол оруулж байна.
Улмаар 88 дахь минутад Ароника Жонсоныг алдаа гарган унагаасан тул торгуулийн цохилт Ливерпуль авсан. Жеррард энэ цохилтыг амжилттай гүйцэтгэж тооны харьцааг 2 : 1 болголоо. Энэ гоолоос ердөө ганц минутын дараа мөн л эсрэг багийнхаа хамгаалагчдын алдааг ашиглан 3 дахь гоолоо Ж оруулсан. Жеррард өмнө нь TNS (2005), Лутон (2008) Астон Вилла (2009) багуудын хаалганд хет-трик хийж байсан юм.
Ливерпуль (Англи) – Наполи (Итали) – 3:1 (0:1).
Гоoл: Лавесси, 28 (0:1). Жеррард, 76 (1:1). Жеррард, 88-с пенальти (2:1). Жеррард, 89 (3:1).
Ливерпуль: Рейна, Жонсон, Кончески, Рауль Мейрелеш, Йованович (Жеррард, 46), Кирьякос, Каррагер, Нгог (Лукас, 83), Спиринг, Поульсен (Экклстон, 65), Шелви.
Наполи: Де Санктис, Пациенца, Ароника, Кавани, Доссена, Мажо, Кампаньяро, Гамшик (Йебда, 84), Лавеccи, Гаргано, Каннаваро.
Стяуа (Румын) – Утрехт (Голланд) – 3:1 (1:1).
Гpол: Гардош, 29 (1:0). Мертенс, 33 (1:1). Стэнку, 52 (2:1). Стэнку, 53 (3:1).
Стяуа: Тэтэрушану, Гардош, Тэнасе (Секей, 83), Латовлевич, Николицэ, Мартинович, Гомес, Алвес, Сурду (Ангелов, 87), Стэнку, Апостол (Бикфалви, 46).
Утрехт: Ворм, Корнеллис, Нешу, Дюплан (Дансо, 76), Сильбербауэр, ван Волфсвинкел, Мертенс, Демауге (де Когел, 82), Схут, Ленски, Вуйтенс.
| ЛИВЕРПУЛЬ (Англи), СТЯУА (Бухарест, Румын), НАПОЛИ (Итали), УТРЕХТ (Голланд). |
| # | Баг | T/T | X | T | Хж | +/- | О |
|---|---|---|---|---|---|---|---|
| 1 | |
4 | 2 | 2 | 0 | 7-2 | 8 |
| 2 | |
4 | 1 | 2 | 1 | 8-9 | 5 |
| 3 | |
4 | 0 | 3 | 1 | 4-6 | 3 |
| 4 | |
4 | 0 | 3 | 1 | 2-4 | 3 |
loading...




Aguu toglogch aguu l bdiin bna. Oor heleh ch ug alga uragshaa Manaihaan!!!
loading...
Европын хөлбөмбөгийн супер клубуудын adidas nikе C.Ronaldo, Ozil, Higuain, Villa, Iniesta, Gerrard, Torres, Agger, J.Cole, Drogba, Lampard, Terry, Essein, Rooney, Nani, Scholes, Chamakh, Fabregas, Pato, Pirlo, Ibrahimovic-ын жерсинүүдийг 9975-7810
loading...