Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Манчестер Сити » Балотелли – 2 гоол, 2 шар хуудас

GD Star Rating
loading...
Марио Балотелли премьер лигийн дебут гоолоо энэ тойрогт Вест Бромвичийн хаалганд оруулж багтаа хожил бэлэглэлээ. Манчестер ситигийн 3 тоглолт дараалан ялагдсан хар цуврал ингээд төгсгөл болж байна.  Гэвч хожлын гоол оруулсан Балотелли тоглолтын төгсгөлийг үзэж чадсангүй. 63 дахь минутад ширүүн зантай Итали хүү 2 дахь шар хуудсаа хүртэж талбайгаас хөөгджээ.
Ситигийн ахлагч Карлос Тевес бэртлээсээ эргэн ирж Балотеллитэй хамт гараанд гарч тоглосон. Мөн Европын лигийн Лехтэй хийсэн тулааныг өнжсөн Кол болон Яя Туре ч гарааны бүрэлдэхүүнд эргэн иржээ. Иймээс Манчестерийн баг бүрэн хүчээрээ Бромвичийн талбайд зочилсон гэхэд болно.
Шүгэл дуугараад удаагүй байхад  Марк-Антуан Фортюний дамжуулалтыг Крис Брант хүлээж аван довтолгоо өрнүүлсэн ч Коло Туре замаас нь тасаллаа. Гэхдээ түүнээс ойсон бөмбөг золтой л өөрийнх нь хаалганд орчихоогүй. Хэдэн минутын дараа Бранты өөр нэгэн цохилтыг Венсан Компани хаасан. Найджел Де Йонг 6 дахь минутад бөмбөгөнд гар хүрч шар хуудсаар торгууллаа. Адебайорыг сэлгээнд суулгаж гараанд багтсан Балотелли үр дүнтэй тоглолт үзүүлж байв.
20 дахь минутад Марио хүү Карлос Тевесийн баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг хаалганд оруулж премьер лигийн анхны гоолоо оруулсан. Давид Сильвад багийнхаа тэргүүллийг 2 : 0 болгох боломж үүний дараа олдсон ч Скотт Карсон замд нь саад боллоо. Гэхдээ түүний хийж чадаагүйг Балотелли гүйцээж 26 дахь минутад дахин гоол орууллаа. Энэ удаа тэрээр Сильвагийн төвөөс өлгөж өгсөн дамжуулалтыг тогтоож аваад айлын хамгаалагчыг биедэж гоол оруулах боломжоо бүрдүүлсэн.
Гэвч Балотелли 2-р үеийн 63 дахь минутад бүдүүлэг авираасаа болж талбайгаас хөөгдлөө. Юссуф Мулумбутай маргалдаж талбайд эмх замбараагүй байдал үүсгэснийхээ шанд тэрээр энэ шийтгэлийг хүлээсэн. Италийн шигшээ багийн дасгалжуулагч Чесаре Пранделлигийн өмнө Балотелли шилдэг тоглолт үзүүлсэн ч мөн муу талаа бас давхар харуулчихлаа.
Хүний илүү болсноо ашиглан Вест Бромвич тоог тэнцүүлэхээр хичээж эхэллээ. 2-р үеийн дундуур Ники Шоригийн аюултай чөлөөт цохилтыг Харт хатгаж хаалганаасаа холдуулсан.  Питер Одемвингие сэлгээгээр орж ирснээр Вест Бромвичийн довтолгоо илэрхий сэргэж эхэлсэн юм. 82 дахь минутад Юссуф Мулумбу Тевесийг алдаа гарган унагааж 2 дахь шар хуудсаа хүртлээ. Ингээд 2 багийн хүний тоо дахин тэнцсэн юм. Эцсийн шүгэл дуугарахаас өмнө Крис Брант,  Пабло нар шар хуудсаар торгуулж энэ тоглолт 9 шар хуудас, 2 улаан хуудастай өндөрлөлөө.
Роберто Манчини Балотеллигийн улаан хуудсыг шударга бус байсан гээд энэ талаар заргалдана гэжээ.
‘Би үнэхээр шүүгчийн шийдвэртэй санал нийлэхгүй байна. Юуны төлөө улаан гэж ? Марио гайхалтай тоглож 2 гоол оруулсан, гэтэл хөөгдсөн нь ёстой сонин юм боллоо. Би яагаад түүнийг ингэж шийтгэснийг мэдмээр байна. Миний хувьд шүүгчийн шийдвэр шударга бус байгаа учраас тайлбар шаардаж байна. Уг нь би Адам Жонсонг оруулаад Мариог амраая гэж бодож байсан юм. Гэтэл тийм цаг ч олдсонгүй. Тевесийн хувьд эргэж ирсэнд нь баяртай байна. Түүнгэйгээр их хэцүү байсан” хэмээн Манчини ярьжээ.
Вест Бромвич. Стадион “Хауторнс”. 23013 үзэгч.
Шүүгч- Ли Проберт (Уилтшир).
ВЕСТ БРОМВИЧ – МАНЧЕСТЕР СИТИ – 0:2 (0:2)
Балотелли, 20 (0:1). Балотелли, 26 (0:2).
Вест Бромвич Манчестер Сити
Скотт Карсон Джо Харт
Марек Чех, 61 Джером Боатенг
Пабло Коло Туре
Габриэль Тамаш Венсан Компани
Ники Шори Пабло Сабалета, 88
Крис Брант Найджел Де Йонг
Пауль Шарнер, 81 Гарет Бэрри
Юссуф Мулумбу Давид Сильва, 68
Джером Томас Яя Туре
Саймон Кокс Марио Балотелли
Марк-Антуан Фортюне, 61 Карлос Тевес
Сэлгээ :
Жиль Барнс, 61 Адам Джонсон, 68
Питер Одемвингие, 61 Александар Коларов, 88
Исмаэль Миллер, 81
Шар хуудас
Юссуф Мулумбу, 64 Найджел Де Йонг, 6
Юссуф Мулумбу, 82 Гарет Бэрри, 42
Крис Брант, 88 Марио Балотелли, 60
Пабло, 90 Марио Балотелли, 63
Пабло Сабалета, 66


wba-manc

Tanja | Myspace Video

GD Star Rating
loading...
Балотелли - 2 гоол, 2 шар хуудас , 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Medeelel shuurhai oruulsan bna shu Sportnewsiinhendee amjilt husie!

    GD Star Rating
    loading...
  2. Unuudriin togloltod yaya kolo 2 deer tevez garch togloson ni hojild ih nuluu uzuullee balotelli ch bas sain bsan 2dahi shar huudas ih margaantai sanagdlaa za yaahav ene ercherree 3dahi udur mangu tai toglovol hojihod neeh asuudal bhgui bolovuu daa

    GD Star Rating
    loading...
  3. Баруун Европын өмнөд хэсэгт байрлах Иберийн хойгт орших, Газар дундын тэнгисийн зарим нэг арлууд, Атлантын далайн ганц нэг арлууд, Африкийн зарим хотуудыг хамардаг 504,030.00 км.кв газар нутагтай (монголоос ойролцоогоор 3 дахин жижигхэн гэсэн үг) Испани гээд нэг улс байдаг. Ромын эзэнт гүрний үед гол түшиц газар нь болж боломжийн хөгжиж байсан энэ орчмын газар нутгийг 1500-аад он хүртэл Мусульманууд эрхшээлдээ байлгажээ. Дараа нь Колумб америкт хүрсний дараа 16-18 дугаар зууны үед дэлхий дээрх агуу колончлогчдын нэг болсон боловч дотоодын хагарал бутрал, зөрчлөөс болж хүч нөлөө нь буурч, 20 дугаар зуунд ахиад сэргэлт авч ирсэн бололтой.
    Иберийн хойгийн зүүн хойд хэсэгт Испанийн эзэн хааны харьяанд байдаг 8 автономит улсын нэг Каталон гэж Өмнөговь аймгийн Гурван тэс сумаас арай том буюу 32,000 км.кв газар нутагтай нэг автономит улс байдаг. Энэ автомит тойрогт 7.5 хүн амьдардагаас 5.5 сая нь Нийслэл Барселона гэдэг хотдоо шамбааралдан суудаг юм гэнээ. 20 дугаар зууныг дуустал шахуу Эзэн хаантайгаа тэрсэлдэн байж, дотоодын хагарал бутралыг дээд цэгт нь хүргэн байж, 2006 онд арай гэж автомит эрх олж авсан энэ тойрогт амьдардаг гарууд дотроо Испани, Каталан, Аранес гэх мэтчилэн олон хэлээр ярьж арай гэж ойлголцоно. Каталан гэж хаанаас гаралтай нь мэдэгдэхгүй энэ хэлээр одоо Италийн эзэмшилд байдаг Газар дундын тэнгисийн зарим арлынхан, Францын зарим нөхдүүд, Андорра гээд нэг жижигхэн улс, тэгээд Барсагийнхны зарим хэсэг нь ярина. Нийт 7.7 сая хүн энэ хэлээр ярьдаг гэж байгаа. Өдөр өнгөрөх тусам энэ хэлээр ярьдаг хүмүүс тухайн бүс албан ёсны хэлэндээ уусч байх шиг, хэдхэн жилийн өмнө дээрх тоо арай их байжээ.
    Газар нутгийн хувьд стратегийн их чухал байрлалд оршдог, эдийн засгийн хөгжил нь боломжийн (тоон үзүүлэлтээр харуулбал их өндөр өндөр тоонууд харагдана), далайд гарцтай, тухайн бүс нутагт аялал жуулчлал их хөгжсөн болохоор Даварсан хэдэн үндсэрхэг үзэлтэй КАТАЛАНЧУУД нь өөрсдийгөө их юманд бодож үргэлж тусгаар тогтнохыг мөрөөдөж, террористуудтай нийлж байгаад үе үе томоохон дэлбэрэлт, алан хядлага зохион байгуулаад авна. Тэрнээс биш ихэнх нөхдүүд нь Кастилуудтайгаа эв найрамдалтайгаар тэднийхээ эрхшээл ДООР зэрэгцэн оршихыг хүсдэг бололтой.
    Яаж хичээгээд давраад тусгаар тогтнолоо олж авч чадахгүй нь гэдгээ мэдэрсэн энэ бүс нутгийнхан Барселона нь гэдэг хөлбөмбөгийн багаараа дамжуулж үзэл бодол, тэмцлээ илэрхийлэхийг хичээж ирсэн байна. Бүхий л хүч чадлаа үүндээ зориулахыг хичээнэ. 1957 онд бараг 100,000аад хүнийг шингээх чадвартай Camp Nou-г барьж байгуулсан нь одоо хүртэл дэлхий дээрх хамгийн том Стадион хэвээрээ байгаа нь үүнийг харуулна. Арай дээрхэн үед дэлхийн шилдгүүдийг мөнгөөр зодон авчирч, Кастиллуудын баг Real Madrid-тай тэмцэлддэг байсан бол сүүлийн жилүүдэд Хүүхдийн академидаа маш их хөрөнгө хаяж, тэндээсээ Каталан бацаануудаа Од болгож, олонд таниулахыг хичээж байгаа.
    Хэзээ ч ашигтай ажиллаж үзээгүй энэ багийн цамцан дээрх UNICEF (НҮБ-ын хүүхдийн сан)-ийн лого, нэр бол зүгээр л ХАЛХАВЧ, бохир санхүүгээ халхлахын тулд UNICEF-д жилд 1 ам.доллар төлдөг гэж байгаа. Барсагийн цамцан дээр нэрээ тавиулаад жилд 20.0 сая евро өгөх Компани хангалттай байгаа. Хүсдэггүй л байхгүй юу. Халхавч байхгүй болно.
    Санхүүгийн хувьд их бохир. Мөнгө их угаадаг. Бүс нутгийн олигархууд ил, далдуур их мөнгө хийдэг. Санхүүгийн үзүүлэлтүүд нь үргэлж ХАСАХ мэдээлэлтэй. ДАНДАА АЛДАГДАЛТАЙ ажилладаг мөртлөө өнөөдрийг хүртэл оршин тогтноод байгаагийн цорын ганц шалтгаан нь энэ багийг авч үлдэх цорын ганц шалтгаан энэ Каталан үндэстэнд байгаа болохоор л тэр. БАРСА БАЙХГҮЙ БОЛ КАТАЛАН БАЙХГҮЙ Л ГЭСЭН. MES QUE UN CLUB ГЭСЭН НЭГ ХЭЛЛЭГ БАЙДАГ. ЭНЭ БАРСАГ КЛУБ ГЭДЭГ ОЙЛГОЛТООСОО ХАМААГҮЙ ИЛҮҮ ЧУХАЛ ЗҮЙЛ ГЭДГИЙГ ИЛТГЭДЭГ.
    Та нар барсагийн санхүүгийн үзүүлэлтийн талаар мэдээллийг бусад багуудтай адилхан хялбархан олно гэж байхгүй. Их хаалттай, хаалттай байхаас өөр аргагүй, нууцлахаас өөр замгүй л дээ, угаасаа. Барсагийн эзэн нь хэн бэ гэдэг асуултын хариулт үргэлж тодорхой бус.
    Өнгөрсөн 6 сарын эцсээр санхүүгийн тайланд аудит хийсэн нөхдүүд Барса клуд 442.0 сая еврогийн өртэй, үүний 125.0 сая нь хоолой дээр нь тулсан өр гэдгийг, мөн эхний хагас жилийн байдлаар 77.0 сая еврогийн татварын дараах алдагдалтай яваа гэдгийг зарласан шүү дээ. Тэд нар солилцоо наймаанаас мөнгө олж чаддаггүй, чадаагүй мөртлөө энэ асуудлуудаа яаж зохицуулаад байна. Тодорхой шүү дээ, БАРСА БОЛ ИЙМ Л БАГ.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: