Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Барса Хетафег ”сөхрүүллээ”

GD Star Rating
loading...

Барса айлын талбайд ялагдаагүй цувралаа үргэлжлүүлсээр байна. Энэ удаа тэдний ”хохирогч” Хетафе болжээ. 65  дахь минут гэхэд Месси, Вилья, Педро нарын гоолоор Барса тэргүүлж байлаа.

69 дэх минутад Пике талбайгаас хөөгдөж Барса тоглолтыг хүн дутуу төгсгөсөн ч энэ нь тоглолтын үр дүнд ямар нэгэн нөлөө үзүүлсэнгүй.

Цаг дуусахаас мөн  Дерек Боатенг мөн хөөгдсөн учраас 2 баг адилхан 10 тоглогчтой тоглолтыг өндөрлүүлсэн. Пеп шөрмөсний бэртэл нь бүрэн эдгэрээгүй байгаа Шавиг талбайд гаргаж томоохон эрсдэл хийсэн. Гэхдээ Испани маэстрод ямар нэгэн асуудал учирсангүй. Серхио Бускутс энэ удаа сэлгээнд үлдэж Хавьер Машерано гараанд багтсан байлаа. 23  дахь минутад  Вилья – Мессигийн довтолгооны хувилбар амжилтанд хүрч Месси гоолын салхийг хагалсан. Улмаар 34  дэх минутад эхний гоолын дамжуулалт өгсөн Вилья Мессигийн тусламжтайгаар өөрөө гоол оруулсан.

Эхний үе дуусахаас 8 минутын өмнө Манугийн аюултай цохилтыг Валдес хааж багаа аварлаа. 42 дахь минутад Жерард Пике шар хуудсаар торгуулсан нь түүний талбайгаас хөөгдөхийн эхлэл байлаа. 65 дахь минутад Ката Диас хайхрамжгүй алдаа гаргаж хаалгачаасаа ирсэн бөмбөгийг Месси таслууллаа. Педро энэ довтолгооныг үргэлжлүүлж тооны харьцааг 3 : 0 болгосон гоолыг оруулжээ.

Гэхдээ 5 минутын  дараа Пике 16-гийн шугаманд бөмбөгөнд гар хүрсэн учраас 2 шар хуудсаа хүртэж талбайгаас хөөгдлөө. Торгуулийн цохилтыг  Ману гүйцэтгэж чулуу болгосон. 80 дахь минутад Дерек Боатенг 2 шар хуудсаа хүртэж мөн талбайг чөлөөллөө. Ийнхүү 2 багийнхан адил хүнтэй тоглолтыг өндөрлүүллээ. Барса Реалын араас оноо алдалгүй нэхсээр байна.

Хетафе. Стадион “Колисео Алфонсо Перес”. 17000 үзэгч.
Шүүгч- Айса Гамес (Валенсия).
ХЕТАФЕ – БАРСЕЛОНА – 1:3 (0:2)
Месси, 23 (0:1). Вилья, 34 (0:2). Педро, 65 (0:3). Ману, 70-с пенальти (1:3).
Хетафе Барселона
Хорди Кодина Виктор Вальдес
Пабло Пинтос Даниэл Алвеш
Ката Диас Херард Пике
Рафа Карлес Пуйоль
Мане Максвелл
Педро Риос, 69 Хави, 78
Дерек Боатенг Хавьер Маскерано
Виктор Санчес, 68 Андрес Иньеста
Франциско Каскеро, 64 Лионель Месси
Ману Педро, 90
Николас Мику Давид Вилья, 73
Сэлгээ :
Даниэль Парехо, 64 Габриэль Милито, 73
Хуан Анхель Альбин, 68 Серхио Бускетс, 78
Хавьер Арисменди, 69 Сейду Кейта, 90
Шар хуудас:
Франциско Каскеро, 37 Херард Пике, 42
Дерек Боатенг, 57 Херард Пике, 69
Пабло Пинтос, 67 Андрес Иньеста, 88
Дерек Боатенг, 80
Ману, 89

GD Star Rating
loading...
Барса Хетафег ''сөхрүүллээ'', 8.6 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Fc Barcelona says:

    messi ene jil aimar bnaa. 14 togloltond 16n goal.

    GD Star Rating
    loading...
  2. barca fan says:

    messi altan bombog hurttesei

    GD Star Rating
    loading...
  3. barca fan says:

    yoo henee nerndee jhn oorchlolt hiicheech bi ene nereer chin hedn jil heruul hiij bn keke Messi goe goe ene jil buur ih gool hiinee

    GD Star Rating
    loading...
  4. FOOTEI says:

    sport sonirhogch ter dundaa hulbumbugiin ulaan fanat boloh huuhed zaluus ta bugdiig shineer neegded baigaa delguurtee urij bnaa manai delguurt hulbumbugtei holbootoi buhil zuiluud bna hayg;ALTAI center utas:88821022

    GD Star Rating
    loading...
  5. BARCA FAN says:

    Messi suga hul ni hugaraasai

    GD Star Rating
    loading...
  6. dondog says:

    messi ta 2t altan bumbug arail tomdono baasaa bishee barsa waaahaha

    GD Star Rating
    loading...
  7. Баруун Европын өмнөд хэсэгт байрлах Иберийн хойгт орших, Газар дундын тэнгисийн зарим нэг арлууд, Атлантын далайн ганц нэг арлууд, Африкийн зарим хотуудыг хамардаг 504,030.00 км.кв газар нутагтай (монголоос ойролцоогоор 3 дахин жижигхэн гэсэн үг) Испани гээд нэг улс байдаг. Ромын эзэнт гүрний үед гол түшиц газар нь болж боломжийн хөгжиж байсан энэ орчмын газар нутгийг 1500-аад он хүртэл Мусульманууд эрхшээлдээ байлгажээ. Дараа нь Колумб америкт хүрсний дараа 16-18 дугаар зууны үед дэлхий дээрх агуу колончлогчдын нэг болсон боловч дотоодын хагарал бутрал, зөрчлөөс болж хүч нөлөө нь буурч, 20 дугаар зуунд ахиад сэргэлт авч ирсэн бололтой.
    Иберийн хойгийн зүүн хойд хэсэгт Испанийн эзэн хааны харьяанд байдаг 8 автономит улсын нэг Каталон гэж Өмнөговь аймгийн Гурван тэс сумаас арай том буюу 32,000 км.кв газар нутагтай нэг автономит улс байдаг. Энэ автомит тойрогт 7.5 хүн амьдардагаас 5.5 сая нь Нийслэл Барселона гэдэг хотдоо шамбааралдан суудаг юм гэнээ. 20 дугаар зууныг дуустал шахуу Эзэн хаантайгаа тэрсэлдэн байж, дотоодын хагарал бутралыг дээд цэгт нь хүргэн байж, 2006 онд арай гэж автомит эрх олж авсан энэ тойрогт амьдардаг гарууд дотроо Испани, Каталан, Аранес гэх мэтчилэн олон хэлээр ярьж арай гэж ойлголцоно. Каталан гэж хаанаас гаралтай нь мэдэгдэхгүй энэ хэлээр одоо Италийн эзэмшилд байдаг Газар дундын тэнгисийн зарим арлынхан, Францын зарим нөхдүүд, Андорра гээд нэг жижигхэн улс, тэгээд Барсагийнхны зарим хэсэг нь ярина. Нийт 7.7 сая хүн энэ хэлээр ярьдаг гэж байгаа. Өдөр өнгөрөх тусам энэ хэлээр ярьдаг хүмүүс тухайн бүс албан ёсны хэлэндээ уусч байх шиг, хэдхэн жилийн өмнө дээрх тоо арай их байжээ.
    Газар нутгийн хувьд стратегийн их чухал байрлалд оршдог, эдийн засгийн хөгжил нь боломжийн (тоон үзүүлэлтээр харуулбал их өндөр өндөр тоонууд харагдана), далайд гарцтай, тухайн бүс нутагт аялал жуулчлал их хөгжсөн болохоор Даварсан хэдэн үндсэрхэг үзэлтэй КАТАЛАНЧУУД нь өөрсдийгөө их юманд бодож үргэлж тусгаар тогтнохыг мөрөөдөж, террористуудтай нийлж байгаад үе үе томоохон дэлбэрэлт, алан хядлага зохион байгуулаад авна. Тэрнээс биш ихэнх нөхдүүд нь Кастилуудтайгаа эв найрамдалтайгаар тэднийхээ эрхшээл ДООР зэрэгцэн оршихыг хүсдэг бололтой.
    Яаж хичээгээд давраад тусгаар тогтнолоо олж авч чадахгүй нь гэдгээ мэдэрсэн энэ бүс нутгийнхан Барселона нь гэдэг хөлбөмбөгийн багаараа дамжуулж үзэл бодол, тэмцлээ илэрхийлэхийг хичээж ирсэн байна. Бүхий л хүч чадлаа үүндээ зориулахыг хичээнэ. 1957 онд бараг 100,000аад хүнийг шингээх чадвартай Camp Nou-г барьж байгуулсан нь одоо хүртэл дэлхий дээрх хамгийн том Стадион хэвээрээ байгаа нь үүнийг харуулна. Арай дээрхэн үед дэлхийн шилдгүүдийг мөнгөөр зодон авчирч, Кастиллуудын баг Real Madrid-тай тэмцэлддэг байсан бол сүүлийн жилүүдэд Хүүхдийн академидаа маш их хөрөнгө хаяж, тэндээсээ Каталан бацаануудаа Од болгож, олонд таниулахыг хичээж байгаа.
    Хэзээ ч ашигтай ажиллаж үзээгүй энэ багийн цамцан дээрх UNICEF (НҮБ-ын хүүхдийн сан)-ийн лого, нэр бол зүгээр л ХАЛХАВЧ, бохир санхүүгээ халхлахын тулд UNICEF-д жилд 1 ам.доллар төлдөг гэж байгаа. Барсагийн цамцан дээр нэрээ тавиулаад жилд 20.0 сая евро өгөх Компани хангалттай байгаа. Хүсдэггүй л байхгүй юу. Халхавч байхгүй болно.
    Санхүүгийн хувьд их бохир. Мөнгө их угаадаг. Бүс нутгийн олигархууд ил, далдуур их мөнгө хийдэг. Санхүүгийн үзүүлэлтүүд нь үргэлж ХАСАХ мэдээлэлтэй. ДАНДАА АЛДАГДАЛТАЙ ажилладаг мөртлөө өнөөдрийг хүртэл оршин тогтноод байгаагийн цорын ганц шалтгаан нь энэ багийг авч үлдэх цорын ганц шалтгаан энэ Каталан үндэстэнд байгаа болохоор л тэр. БАРСА БАЙХГҮЙ БОЛ КАТАЛАН БАЙХГҮЙ Л ГЭСЭН. MES QUE UN CLUB ГЭСЭН НЭГ ХЭЛЛЭГ БАЙДАГ. ЭНЭ БАРСАГ КЛУБ ГЭДЭГ ОЙЛГОЛТООСОО ХАМААГҮЙ ИЛҮҮ ЧУХАЛ ЗҮЙЛ ГЭДГИЙГ ИЛТГЭДЭГ.
    Та нар барсагийн санхүүгийн үзүүлэлтийн талаар мэдээллийг бусад багуудтай адилхан хялбархан олно гэж байхгүй. Их хаалттай, хаалттай байхаас өөр аргагүй, нууцлахаас өөр замгүй л дээ, угаасаа. Барсагийн эзэн нь хэн бэ гэдэг асуултын хариулт үргэлж тодорхой бус.
    Өнгөрсөн 6 сарын эцсээр санхүүгийн тайланд аудит хийсэн нөхдүүд Барса клуд 442.0 сая еврогийн өртэй, үүний 125.0 сая нь хоолой дээр нь тулсан өр гэдгийг, мөн эхний хагас жилийн байдлаар 77.0 сая еврогийн татварын дараах алдагдалтай яваа гэдгийг зарласан шүү дээ. Тэд нар солилцоо наймаанаас мөнгө олж чаддаггүй, чадаагүй мөртлөө энэ асуудлуудаа яаж зохицуулаад байна. Тодорхой шүү дээ, БАРСА БОЛ ИЙМ Л БАГ.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: