loading...
Боруссия Дортмунд тэргүүллээ хадгалж Майнцаас 4 онооны зөрүүтэй болов . Ням гарагт Ханновер 96 багийг талбайд нь 4-0 харьцаагаар хожсон бөгөөд эхний гоолыг Япон тоглогч Шинжи Кагава (11) сүүлийн 3 бөмбөгийг Лукас Барриос (72) Роберт Левандовский (81) Якуб Блашчиковский (90+1) нар хийв. Тоглолтын 78 дахь минутад Дортмундын Нури Сахин 11метрийн торгуулийн цохилтыг алджээ.
Фрайбургчууд Майнц 05 ыг өөрийн талбайдаа хүлээн авч 1-0 хожсоноор 18 оноотой хүснэгтийн 8-д бичигдлээ. Харин Майнцынхан 24 оноотой 2 дугаарт байна. Тэд 2 тоглолт дарааллан хожигдохдоо өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг оруулж чадсангүй. Баер Леверкузен Ням гарагт Кайзерслаутернийг 3-1 харьцаатай буулган авч нийт 21 оноотой жагсаалтын 3-т түрэн орж ирлээ.
Үнэмлэхүй аваргын тэнцээ
Өнгөрсөн улиралын аварга Баерн Мюнхен одоог хүртэл тоглолтын хэмнэлээ олж чадаагүй бололтой. Бямба гарагт Боруссия Мөнхенгладбахтай тоглож 3-3 харьцаатай тэнцсэн юм. Тоглолтын эхний гоолыг Гладбахын залуу тоглогч Херманн(5) тун санамсаргүй байдлаас хийж, Баерний Марио Гомес (11) хариуг нь удалгүй барив. Завсарлахаас өмнө Швайнштайгер (40) гоолдож тоог 1-2 болгож чадав. Гэхдээ үүний дараахан Швайнштайгер (43) 11 метрийн торгуулийн цохилтоор тоог 1-3 болгох сайхан боломжоо алдав. Тоглолтын хоёрдугаар үед Марко Ройс (56) болон Игор де Камарго (60) гоолдсоноор 3-2-оор Гладбахчууд тэргүүлж эхлэв. Гэвч үндсэн цаг дуусахаас хэдхэн минутын өмнө Баерний багийн ахлагч Лаам (84) тоог тэнцүүлж хожигдох аюулаас аврав. Баерн Мюнхен хүснэгтийг тэргүүлэгчээс 12 оноо дутуу боллоо. Харин Боруссия Мөнхенгладбах хүснэгтийн сүүл мушгиж явна.
Дасгалжуулагч Михаэль Фронцек (Боруссия Мөнхенгладбахтай) Бид нэгдүгээр үед иймэрхүү ширүүн довтолгоотой ховор таарч байсан гэж бодож байна. 1-2 харьцаатай завсарласан нь бидний аз байсан. Хоёрдугаар үед бид тун сайн тоглосон. Эцэст нь тун ойрхон байсан хожилоо алдаж урам хугалсан. Уг нь залуус маань тоглолтонд эргэн ирэх сэтгэл зүй сайтайгаа нотолж чадсан. Гэхдээ байдал урдын адил таагүй хэвээрээ байна.
Дасгалжуулагч Луи Ван Гаал (Баерн Мюнхен) Бид 10 минутын дотор гарцаагүй ялах боломжоо алдсан. Эхний үед энэ улиралд сайн тоглож байгаагүйгээрээ тоглосон ч харамсалтай нь цөөн бөмбөг оруулсан. Шилдэг баг нь 10 минутын дотор тоглолтын хувь заяаг гараасаа алдаж болохгүй.
Раутелаарын довтолгоо
11 дэх тойргын бас нэг сонирхолтой тоглолт Баасан гарагт болсон юм. Шальке 04 өөрийн талбайд Сант Паулиг хүлээн авч 3-0 харьцаатай хожин 11 тоглолтоос хоёрдахь ялалтаа авлаа. Энэ тоглолтонд Раул 14 болон 81 дэх минутад гоолдож, түүний хамтрагч Клаас Ян Хунтелаар (53) нэг гоол буюу энэ улиралын 6 дахь бөмбөгөө оруулав.
Дасгалжуулагч Феликс Магат (Шальке 04 ) Бид өөрийн талбайдаа эхний хожилоо авсанд баярламаар мөн сэтгэл тэниймээр байна. 1-0 болсны дараа биднийг түгшээсэн, айлгасан үе байсан. Раулыг бундеслигид гоол хийсэнд би баяртай байгаа бөгөөд энэ нь түүний хувьд нэг ёсны ангижирал болсон.
Дасгалжуулагч Холгерь Станиславский (Ст. Паули) Хэрэв бид өөрсдийн 100 хувийн боломжийг ашиглаж чадахгүй бол чи хожиж чадахгүй.
Штутгарт хонгилоос гарав
Штутгартын шинэ дасгалжуулагч Енс Келлерийн тоглогчид Бременийг 6-0 харьцаатай хожиж хонгилоос гарч чадлаа. Бремен ийм хол зөрүүтэй хожигдлыг 23 жилийн өмнө буюу 1987 онд Боруссия Мөнхенгладбахд тоглохдоо авч байв (1-7) Штутгарт 11 тоглохдоо 3 дахь хожилоо авч 10 оноотой боллоо.
Гоол. Энэ тойрогт нийт 35 бөмбөг орсон нь нэг тоглолтонд дунджаар 3,9 гоол болж байна. Улиралын 99 тоглолтонд 317 бөмбөг оржээ.
Талбайдаа хүчирхэг. Өөрийн талбайд хожилтой 7 тоглолт , нэг тэнцээ мөн айлын талбайд нэг хожил авсан тойрог байлаа.
Мэргэн буучид.
Мэргэн буучдын жагсаалтыг Франкфуртын Теофанис Гекас 11 гоолтой тэргүүлж байна. Гекас Чононуудын хаалганд давхар цохилт хийж Фрайбургын Папис демба Сиссегээс 2 бөмбөгөөр илүү боллоо. Сиссе Майнцын хаалганд нэг гоол оруулж өөрийн амжилтаа ахиулсан юм. Гекасаас гадна Раул, Какау болон Сидней Сэм нар тус бүр 2 бөмбөг оруулжээ. Раул , Сидней Сэм нарын хувьд бундеслигийн анхны давхар цохилт юм.
Оновчтой дамжуулалт. Хамбургийн Зе Роберто урдын адил энэ үзүүлэлтийг хошуучилж байна. Хоффенхаймын эсрэг хожилын бөмбөгийг дамжуулснаар 7 оновчтой дамжуулалттай болжээ. 6 дамжуулалттай Льюис Холтби түүнийг дагаж байна.
Шинэ амжилт. Боруссия Дортмунд : айлын талбайд хийсэн эхний 6 тоглолтоо хожсон баг бундеслигийн түүхэнд байгаагүй аж. Зөвхөн нэг улиралын туршид айлын талбайд 6 хожсон түүх Боруссия.М (1969-70) болон Хамбургт (2005-06) байдаг юм байна. Боруссия Дортмунд нь бундеслигийн түүхэн дэх бүх цаг үеийн хамгийн шилдэг гараагаа хийж байна.
Торгуулийн хуудас. Бусад тойргын адил талбайгаас хөөгдсөн тохиолдол гарлаа. Ханновер 96 багийн тоглогч Карим Хаггуй Дортмундтай тоглохдоо улаан хуудас авч талбайг чөлөөлөв. Тэрээр мөн 7 өдрийн тоглолтонд Ст.Паулигийн эсрэг улаан хуудас авч байлаа.
11 метр. Долоон 11 метрийн торгуулийн цохилт өгөгдөж дөрөв нь гоол болсонгүй.
Тэмдэглэлт явдал. Хамбургийн Гай Демел бундеслигийн 150 дахь тоглолтоо хийв. Теофанис Гекас бундеслигийн 49 , 50 дахь бөмбөгөө оруулжээ. Вольфсбургийн Ашкан Дежага Франкфуртын хаалганд нэр төрийн нэг гоол хийсэн нь энэ улиралын нийт гоолын 300 дахь нь байв.
Цуврал. Боруссия Мөнхенгладбахын 9 дарааллан хожоогүй цуврал үргэлжилсээр. Нюрнберг өөрийн талбайдаа 4 дарааллан хожсон баяраа тэмдэглэж байна.
Шальке – Ст.Паули 3-0
Хамбург- Хоффенхайм 2-1
Франкфурт-Вольфсбург 3-1
Боруссия.М- Баерн 3-3
Фрайбург-Майнц 1-0
Нюрнберг-Көлн 3-1
Ханновер 96 – Боруссия Дортмунд 0-4
Баер.Леверкузен – Кайзерслаутерн 3-1
Штутгарт- Бремен 6-0
| Байр | Баг | Т | +- | Оноо | ||
|---|---|---|---|---|---|---|
| 1 | ![]() |
Дортмунд | 11 | 20 | 28 | ![]() |
| 2 | ![]() |
Майнц 05 | 11 | 8 | 24 | ![]() |
| 3 | ![]() |
Баер.Леверкузен | 11 | 6 | 21 | ![]() |
| 4 | ![]() |
Франкфурт | 11 | 9 | 19 | ![]() |
| 5 | ![]() |
Хоффенхайм | 11 | 7 | 18 | ![]() |
| 6 | ![]() |
Нюрнберг | 11 | 2 | 18 | ![]() |
![]() |
Хамбург | 11 | 2 | 18 | ![]() |
|
| 8 | ![]() |
Фрайбург | 11 | -1 | 18 | ![]() |
| 9 | ![]() |
Баерн | 11 | 2 | 16 | ![]() |
| 10 | ![]() |
Ханновер 96 | 11 | -7 | 16 | ![]() |
| 11 | ![]() |
Бремен | 11 | -8 | 14 | ![]() |
| 12 | ![]() |
Вольфсбург | 11 | -1 | 13 | ![]() |
| 13 | ![]() |
Ст.Паули | 11 | -6 | 13 | ![]() |
| 14 | ![]() |
Штутгарт | 11 | 3 | 10 | ![]() |
| 15 | ![]() |
Кайзерслаутерн | 11 | -7 | 10 | ![]() |
| 16 | ![]() |
Шальке 04 | 11 | -4 | 9 | ![]() |
| 17 | ![]() |
Көлн | 11 | -9 | 8 | ![]() |
| 18 | ![]() |
Боруссия.М | 11 | -16 | 7 | ![]() |
loading...


























Gomez mini goal hiigeed l bgaarai
loading...
Gomez sain bn shu. http://mnbase.wordpress.com/2010/11/08/rihanna-feat-nicki-minaj-%E2%80%93-raining-men-new-music/ SHINE NICE DUU
loading...
saihan medee bna
loading...
uneheer sain medee bn busad league bas ingej hurgewel bur nice
loading...
barca bol өрийн хүүдий.
loading...
Баруун Европын өмнөд хэсэгт байрлах Иберийн хойгт орших, Газар дундын тэнгисийн зарим нэг арлууд, Атлантын далайн ганц нэг арлууд, Африкийн зарим хотуудыг хамардаг 504,030.00 км.кв газар нутагтай (монголоос ойролцоогоор 3 дахин жижигхэн гэсэн үг) Испани гээд нэг улс байдаг. Ромын эзэнт гүрний үед гол түшиц газар нь болж боломжийн хөгжиж байсан энэ орчмын газар нутгийг 1500-аад он хүртэл Мусульманууд эрхшээлдээ байлгажээ. Дараа нь Колумб америкт хүрсний дараа 16-18 дугаар зууны үед дэлхий дээрх агуу колончлогчдын нэг болсон боловч дотоодын хагарал бутрал, зөрчлөөс болж хүч нөлөө нь буурч, 20 дугаар зуунд ахиад сэргэлт авч ирсэн бололтой.
Иберийн хойгийн зүүн хойд хэсэгт Испанийн эзэн хааны харьяанд байдаг 8 автономит улсын нэг Каталон гэж Өмнөговь аймгийн Гурван тэс сумаас арай том буюу 32,000 км.кв газар нутагтай нэг автономит улс байдаг. Энэ автомит тойрогт 7.5 хүн амьдардагаас 5.5 сая нь Нийслэл Барселона гэдэг хотдоо шамбааралдан суудаг юм гэнээ. 20 дугаар зууныг дуустал шахуу Эзэн хаантайгаа тэрсэлдэн байж, дотоодын хагарал бутралыг дээд цэгт нь хүргэн байж, 2006 онд арай гэж автомит эрх олж авсан энэ тойрогт амьдардаг гарууд дотроо Испани, Каталан, Аранес гэх мэтчилэн олон хэлээр ярьж арай гэж ойлголцоно. Каталан гэж хаанаас гаралтай нь мэдэгдэхгүй энэ хэлээр одоо Италийн эзэмшилд байдаг Газар дундын тэнгисийн зарим арлынхан, Францын зарим нөхдүүд, Андорра гээд нэг жижигхэн улс, тэгээд Барсагийнхны зарим хэсэг нь ярина. Нийт 7.7 сая хүн энэ хэлээр ярьдаг гэж байгаа. Өдөр өнгөрөх тусам энэ хэлээр ярьдаг хүмүүс тухайн бүс албан ёсны хэлэндээ уусч байх шиг, хэдхэн жилийн өмнө дээрх тоо арай их байжээ.
Газар нутгийн хувьд стратегийн их чухал байрлалд оршдог, эдийн засгийн хөгжил нь боломжийн (тоон үзүүлэлтээр харуулбал их өндөр өндөр тоонууд харагдана), далайд гарцтай, тухайн бүс нутагт аялал жуулчлал их хөгжсөн болохоор Даварсан хэдэн үндсэрхэг үзэлтэй КАТАЛАНЧУУД нь өөрсдийгөө их юманд бодож үргэлж тусгаар тогтнохыг мөрөөдөж, террористуудтай нийлж байгаад үе үе томоохон дэлбэрэлт, алан хядлага зохион байгуулаад авна. Тэрнээс биш ихэнх нөхдүүд нь Кастилуудтайгаа эв найрамдалтайгаар тэднийхээ эрхшээл ДООР зэрэгцэн оршихыг хүсдэг бололтой.
Яаж хичээгээд давраад тусгаар тогтнолоо олж авч чадахгүй нь гэдгээ мэдэрсэн энэ бүс нутгийнхан Барселона нь гэдэг хөлбөмбөгийн багаараа дамжуулж үзэл бодол, тэмцлээ илэрхийлэхийг хичээж ирсэн байна. Бүхий л хүч чадлаа үүндээ зориулахыг хичээнэ. 1957 онд бараг 100,000аад хүнийг шингээх чадвартай Camp Nou-г барьж байгуулсан нь одоо хүртэл дэлхий дээрх хамгийн том Стадион хэвээрээ байгаа нь үүнийг харуулна. Арай дээрхэн үед дэлхийн шилдгүүдийг мөнгөөр зодон авчирч, Кастиллуудын баг Real Madrid-тай тэмцэлддэг байсан бол сүүлийн жилүүдэд Хүүхдийн академидаа маш их хөрөнгө хаяж, тэндээсээ Каталан бацаануудаа Од болгож, олонд таниулахыг хичээж байгаа.
Хэзээ ч ашигтай ажиллаж үзээгүй энэ багийн цамцан дээрх UNICEF (НҮБ-ын хүүхдийн сан)-ийн лого, нэр бол зүгээр л ХАЛХАВЧ, бохир санхүүгээ халхлахын тулд UNICEF-д жилд 1 ам.доллар төлдөг гэж байгаа. Барсагийн цамцан дээр нэрээ тавиулаад жилд 20.0 сая евро өгөх Компани хангалттай байгаа. Хүсдэггүй л байхгүй юу. Халхавч байхгүй болно.
Санхүүгийн хувьд их бохир. Мөнгө их угаадаг. Бүс нутгийн олигархууд ил, далдуур их мөнгө хийдэг. Санхүүгийн үзүүлэлтүүд нь үргэлж ХАСАХ мэдээлэлтэй. ДАНДАА АЛДАГДАЛТАЙ ажилладаг мөртлөө өнөөдрийг хүртэл оршин тогтноод байгаагийн цорын ганц шалтгаан нь энэ багийг авч үлдэх цорын ганц шалтгаан энэ Каталан үндэстэнд байгаа болохоор л тэр. БАРСА БАЙХГҮЙ БОЛ КАТАЛАН БАЙХГҮЙ Л ГЭСЭН. MES QUE UN CLUB ГЭСЭН НЭГ ХЭЛЛЭГ БАЙДАГ. ЭНЭ БАРСАГ КЛУБ ГЭДЭГ ОЙЛГОЛТООСОО ХАМААГҮЙ ИЛҮҮ ЧУХАЛ ЗҮЙЛ ГЭДГИЙГ ИЛТГЭДЭГ.
Та нар барсагийн санхүүгийн үзүүлэлтийн талаар мэдээллийг бусад багуудтай адилхан хялбархан олно гэж байхгүй. Их хаалттай, хаалттай байхаас өөр аргагүй, нууцлахаас өөр замгүй л дээ, угаасаа. Барсагийн эзэн нь хэн бэ гэдэг асуултын хариулт үргэлж тодорхой бус.
Өнгөрсөн 6 сарын эцсээр санхүүгийн тайланд аудит хийсэн нөхдүүд Барса клуд 442.0 сая еврогийн өртэй, үүний 125.0 сая нь хоолой дээр нь тулсан өр гэдгийг, мөн эхний хагас жилийн байдлаар 77.0 сая еврогийн татварын дараах алдагдалтай яваа гэдгийг зарласан шүү дээ. Тэд нар солилцоо наймаанаас мөнгө олж чаддаггүй, чадаагүй мөртлөө энэ асуудлуудаа яаж зохицуулаад байна. Тодорхой шүү дээ, БАРСА БОЛ ИЙМ Л БАГ.
loading...
M chi chin Arsenal-n fan bhaa.London-n baguuduud-n sanaa neg bnshu.muu ulun Barca-g unen bodit bdliig bichsen bna.naaduul chin dandaa luivar hahuuliar togloltiig shiideed buur surchihsan bag Barca bol..hamgiin tod jishee gehed delhii niiteerei harsaar bhad,Avarguudiin lig-n Chelsea-Barca 2 togloltiig yaj ulaan tsaim luivardaj hojil avch bllaa..ene delhii deerh hamgiin ulun suga bag bol Barca shude.end olon humuus sanaa niileh bhaa..
loading...
Мундаг бичиж “М” . Ямарч их үзэн ядалт вэ? Чамайг янз нь их бухимдуулсан бололтой юмаа даа. Барса бол мөнгө олох бус Каталон үндэстэний баг хэн нэгний эзэмшилдэг байдаггүй. Үндэстэний баг гэж сонссон юм байна.
loading...