GD Star Rating
loading...
loading...
Италийн Сери А лигийн 10-р тойргийн онцлох тоглолт Ромын дерби байлаа. Хүснэгтэд газар тэнгэр шиг ялгаатай яваа Ром хотын хоёр багийн тулаан яах аргагүй ”Дербийн дүрэм”-нд захирагдсан. Хүснэгтэд ямар ч байранд явсан хамаагүй дерби хоёр багийн тулаан ширүүн болдог бичигдээгүй хууль бий. Эхний хагас гоолгүй өндөрлөсний дараа Ромачууд тэргүүлж эхэллээ. 52 дахь минутад Стефан Лихтштайнер бөмбөгөнд гар хүрсэн тул шүүгч торгуулийн цохилтыг Ромад өгсөн. Марко Марко Боррьелло энэ цохилтыг амжилттай гүйцэтгэж Чононууд 1 : 0-ээр тэргүүлж эхэллээ.Ромагийн Фабио Симплисио тооны харьцааг дахин холдуулах дөхсөн ч түүний цохилт хаалганы хөндлөвч онон азгүйтсэн.
84 дэх минутад Жулио Баптишта Боррьеллогийн оронд талбайд орж ирлээ. Тэрээр сэлгээгээр орж ирээд 2 минут ч өнгөрөөгүй байхдаа торгуулийн цохилт багтаа авчирсан. Энэ удаа Вучинич цохилтыг хийсэн бөгөөд Монтенегро эр алдаа гаргасангүй.
Ийнхүү Рома 2 :0-ээр заналт дербигээ буулган авч 7-р байр луу урагшиллаа. Харин Лацио 8 сарын 29-нөөс хойш үргэлжилж байгаа ялагдаагүй цувралаа тасалдуулж байна. Тэд Сери А лигийн сүүлийн 5 тоглолтод дараалан ялаад байсан юм.
Хүснэгтийг тэргүүлж байгаа Лациогийн энэ бүдрэлтийг хамгийн сайн ашигласан баг бол АС Милан.
Россонерричүүд Баригийн талбайд зочилж хүнд хэцүү байдлаас 3 оноо авсан. Массимо Альегри энэ тулаанд Роналдиньо, Пирло, Пато гээд шилдэг тоглогхдоо гараанд гаргасангүй. Мөн Реалын хаалганд дубль хийсэн Инзагиг сэлгээнд үлдээжээ.
Амброзини 4 дэх минутад гоолын салхийг хагалж Милан тэргүүлж эхэлсэн. Кларенс Зеедорфийн хөндлөн дамжуулалтыг Амброзини мөргөж гоолдсон.
Улмаар 31 дэх минутад Фламини гоол оруулж тооны харьцаа 2 : 0 болон холдсон юм. Баригийн шилдэг тоглогчийн нэг Серхио Альмирон эхний хагаст бэртэл аван талбайг орхисон нь тэдний байдлыг хүндрүүлж байлаа. Гэсэн хэдий ч 65 дахь минутад Кутузов тооны харьцааг ойртуулж чадсан. 72 дахь минутад сэлгээгээр орж ирсэн Пато хариуг нь барьснаар Миланы ялалт тодорхой болжээ.
Ювентус энэ тойрогт Чезенаг 3 : 1-ээр буулган авлаа. Луис Хименес 11 дэх минутад гоол оруулж хүснэгтийн сүүл мушгиж байгаа Бари тэргүүлж эхэллээ. Гэхдээ энэ түр зуурын хэрэг байсан. Макси Пеллегрино 30 дахь минутад Бонуччиг алдаа гарган унагаасан тул Юве торгуулийн цохилт авлаа. Саяхан клубынхээ лиг дэх бүх цаг үеийн мэргэн бууч болсон Дель Пьеро пеналтийг амжилттай гүйцэтгэж тооны харьцааг тэнцлээ. 41 дэх минутад Пеллегрино багаа дахин ”алж” 2 дахь шар хуудсаа хүртсэнээр талбайгаас хөөгдлөө. Хүний илүүгээ ашиглан Юве удалгүй давамгайллыг олж авлаа.
43 дахь минутад Квальярелла, Яквинта 87 дахь минутад тус тус гоолдсон.
Бямба гаригт Интер Брешияг талбайд угтаж аваад 1 : 1-ээр тэнцсэн. Ийнхүү тэд хүснэгтийн эхэнд яваа багуудад оноо ойртуулах боломж олголоо. Хар-хөхүүд урдаа АС Миланыг алдаад байна.
Фиорентина Кьевог 1 : 0-ээр тун азтай байдлаар ялж хүснэгтийн байдлаа нилээдгүй сайжрууллаа. 9 сарын торгуулиасаа эргэн ирсэн Адриан Мутуг Артемио Франки цэнгэлэхэд фенүүд нь халуун дотноор угтаж авсан юм. Ширүүн тулааны эцэст хэн хэн нь гоол оруулж амжилгүй 2-р хагас төгсөх тийшээ хандлаа. Энэ үед сэлгээгээр орж ирсэн Алессио Черчи Муту-Жилагийн довтолгоог гүйцээж хожлын гоол авчирчээ.
Наполи 2 : 0-ээр Пармаг ялсан. Кавани энэ тулаанд 2 гоол хийжээ. Ливерпульд харамсалтай ялагдсаны дараа тэд сэргэлт авах хэрэгтэй байсан. Харин Кавани ганцаараа энэ бүхнийг хийж Наполи 5-р байранд хэвээр үлдлээ.
| Рим. Стадион “Олимпико”. Шүүгч:- Эмидио Морганти (Асколи). |
|
| ЛАЦИО – РОМА – 0:2 (0:0) | |
| Лацио | Рома |
| Фернандо Муслера | Жулио Сержио |
| Стефан Раду | Йон Арне Риисе |
| Андре Диас | Филипп Мексес |
| Гульермо Стендардо, 89 | Николас Бурдиссо |
| Стефан Лихтштайнер | Марко Кассетти |
| Стефано Маури | Фабио Симплисио |
| Кристиан Ледесма | Даниэле Де Росси |
| Кристиан Брокки | Симоне Перротта, 79 |
| Эрнанеш, 72 | Жереми Менез, 39 |
| Томмазо Рокки, 45 | Марко Боррьелло, 84 |
| Сержио Флоккари | Мирко Вучинич |
| Сэлгээ | |
| Мауро Сарате, 45 | Леандро Греко, 39 |
| Паскуале Фоджа, 72 | Маттео Бриги, 79 |
| Мобидо Диаките, 89 | Жулио Баптишта, 84 |
| Шар хуудас : | |
| Стефан Лихтштайнер, 51 | Марко Кассетти, 31 |
| Гульермо Стендардо, 64 | Жулио Сержио, 70 |
| Паскуале Фоджа, 78 | Мирко Вучинич, 89 |
| Кристиан Брокки, 87 | |
| Бари. Стадион “Сан Никола”. Шүүгч - Мауро Бергонци (Генуя). |
|
| БАРИ – МИЛАН – 2:3 (0:2) | |
| Бари | Милан |
| Жан-Франсуа Жилле | Кристиан Аббьяти |
| Алессандро Паризи | Джанлука Дзамбротта |
| Марко Росси | Марио Йепес |
| Андреа Масьелло | Алессандро Неста |
| Никола Бельмонте | Игнацио Абате |
| Нико Пульцетти, 61 | Матье Фламини |
| Массимо Донати | Дженнаро Гаттузо |
| Серхио Альмирон, 27 | Массимо Амброзини |
| Эдгар Альварес | Кларенс Зеедорф, 78 |
| Пауло Баррето | Робиньо, 63 |
| Виталий Кутузов | Златан Ибрагимович |
| Сэлгээ : | |
| Алессандро Гацци, 27 | Пато, 63 |
| Эмануэль Ривас, 61; 77 | Андреа Пирло, 78 |
| Марко Д’Алессандро, 77 | |
| Шар хуудас:: | |
| Массимо Донати, 19 | Дженнаро Гаттузо, 85 |
| Tурин. Стадион “Олимпико”. Шүүгч - Андреа Ромео (Верона). |
|
| ЮВЕНТУС – ЧЕЗЕНА – 3:1 (2:1) | |
| Ювентус | Чезена |
| Марко Сторари | Франческо Антониоли |
| Фабио Гроссо | Маурицио Лауро, 77 |
| Фредерик Соренсен | Максимилиано Пеллегрино |
| Леонардо Бонуччи | Стив фон Берген |
| Марко Мотта | Юто Нагатомо |
| Клаудио Маркизио | Марко Пароло |
| Альберто Аквилани | Стивен Аппиа |
| Мохамед Сиссоко, 58 | Эзекиль Челотто, 44 |
| Симоне Пепе | Луис Хименес |
| Алессандро Дель Пьеро, 57 | Эммануэле Джаччерини |
| Фабио Квальярелла | Эрьон Богдани, 77 |
| Сэлгээ : | |
| Винченцо Яквинта, 57 | Йоан Беналуан, 44 |
| Филипе Мело, 58; 76 | Алехандро Родригес, 77 |
| Хасан Салихамиджич, 76 | Лука Чеккарелли, 77 |
| Шар хуудас : | |
| Марко Мотта, 4 | Максимилиано Пеллегрино, 30 |
| Мохамед Сиссоко, 45 | Стивен Аппиа, 37 |
| Максимилиано Пеллегрино, 41 | |
| Эрьон Богдани, 45 | |
| Милан. Стадион “Джузеппе Меацца”. Шүүгч - Габриэле Гава (Конельяно Венето). |
|
| ИНТЕР – БРЕШИЯ – 1:1 (0:1) | |
| Интер | Брешия |
| Лука Кастеллацци | Микеле Аркари |
| Кристиан Киву | Симоне Далламано |
| Вальтер Самуэль, 51 | Джилберто Мартинес |
| Лусио | Джонатан Зебина |
| Майкон, 27 | Гаэтано Берарди |
| Филиппе Коутиньо | Давиде Байокко |
| Хавьер Дзанетти | Николас Кордова, 66 |
| Уэсли Снейдер, 46 | Перпарим Хетемай |
| Горан Пандев | Панайотис Коне, 76 |
| Самуэль Это’о | Алессандро Диаманти, 83 |
| Диего Милито | Андреа Караччоло |
| Сэлгээ : | |
| Иван Кордоба, 27 | Алессандро Будель , 66 |
| Жоэль Оби, 46 | Эдер, 76 |
| Давиде Сантон, 51 | Франческо Бега, 83 |
| Шар хуудас: | |
| Филиппе Коутиньо, 84 | Джонатан Зебина, 72 |
| Перпарим Хетемай, 84 | |
| Микеле Аркари, 88 | |
| Флоренц. Стадион “Артемио Франки”. Шүүгч- Кармин Руссо (Нола). |
|
| ФИОРЕНТИНА – КЬЕВО – 1:0 (0:0) | |
| Неаполь. Стадион “Сан-Паоло”. Шүүгч- Паоло Маццолени (Бергамо). |
|
| НАПОЛИ – ПАРМА – 2:0 (1:0) | |
| Генуя. Стадион “Луиджи Феррарис”. Шүүгч- Антонио Джанноккаро (Лечче). |
|
| САМПДОРИЯ – КАТАНИЯ – 0:0 (0:0) |
| Удине. Стадион “Фриули”. Шүүгч- Риккардо Тоцци (Лидо-ди-Остия). |
|
| УДИНЕЗЕ – КАЛЬЯРИ – 1:1 (1:1) | |
| Палермо. Стадион “Ренцо Барбера”. Шүүгч- Кристиан Бриги (Чезена). |
|
| ПАЛЕРМО – ЖЕНОА – 1:0 (1:0) | |
***
| Болонья. Стадион “Ренато Даль’Ара”. Шүүгч- Даниэле Орсато (Чио). |
|
| БОЛОНЬЯ – ЛЕЧЧЕ – 2:0 (0:0) | |
| Туры: 1 2 3 4 5 6 7 8 9 10 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
| Турнирная таблица. | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
GD Star Rating
loading...
loading...




Forza milan
робинью яасан сайхан боломжийг алдаа бэ ерөнхийдөө илүүрхсэн тоглолт үзүүлжээ.
loading...
Интерийн үнэн царай илчлэгдэж тэнцээ авч байх шив дээ. Манай Миланы хамгаалалт л жаахан асуудалтай байх юм “Миланы өвөө” Малдиниг байхад Сери А төдийгүй Европын хууччуул манайхны хамгаалалтын өмнө сөхөрдөг байж. Одоо идэр залуу хамгаалагчдыг нэмж олох хэрэгтэй. Довтолгоо л гэх юм англичуудыг дуурайгаад байгаа юм уу италичууд угаас хамгаалалтаараа дэлхийд гайхагддаг, чаддаг юмаа л хийх хэрэгтэй. Хамгаалалтын хүчирхэг шугамаа ахин босгох хэрэгтэй.
loading...
Манай милан хамгаалалт, дунд шугаманд цус сэлбэх хэрэгтэй байдаг яаая даа байз. Энэ Аллегри юу бодож байдаг юм болдоо. Дахиад нэг Мальдини, Пирло гараад ирэхгүй байхдаа. Амьд домог Паоло Мальдини байхад ч нээрээ. Бүх юм найдвартай байсан. Хамгаалалтын төв, баруун, зүүн гээд аль ч байрлалд хамаагүй гайхамшигтай тоглодог тоглогч байсан даа. Баруун, зүүн хөл ялгаагүй сайн ажилладаг байсан. Аваргуудын лигт 5 удаа түрүүлсэн. Ганцхан харамсмаар юм нь Дэлхийн аварга авч чадаагүй, мөнгө, хүрэл авсан. 2006 онд шигшээд багтаачихсан бол сэлгээнээс ч хамаагүй Дэлхийн аварга авахгүй юу тээ. Оливер Бирхофф Миланд байхдаа “Заримдаа довтолгоо болохгүй байгаа үед ганцхан Мальдинид бүх юмаа даатгачихдаг. Тэр хамгаалалтыг ямар ч өөгүй авч явдаг. Амар байдаг юм.” гэж хэлж байсан. Түүн шиг хүн яг одоо Миланд хэрэгтэй байна. А.Неста уг нь дэлхийн шилдэгүүдийн нэг байсан. Даанч одоо арай л болохгүй байна. Сайн Итали залуу хэрэгтэй байна. Хөлбөмбөг сонирхогчид, мэргэжилтнүүдийн дунд Италичууд хамгаалж байгаа үедээ тайван тоглодог гэж нэг үг байдаг даа. .
loading...
Robi ibra 2 zuger l hudlaa mazartsan l bna shd mia bagtai daldagnad bj Real d goal ch hij chadahgui 2 P chini heregtei ued goalgui 2 P ene 2 s pato Fipo 2 hamagui iluu iluu hudlaa hodolgoongui Goalin toloo l ybdag ted iluu
loading...