Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Европын хөлбөмбөг » Эндрю Кэрролл Арсеналыг ”дөнгөлөө”

GD Star Rating
loading...
Эндрю Кэрролл энэ даваа гаригийн хэвлэлүүдийн нүүрэнд гарах том гавьяаг байгууллаа. Тэрээр Арсеналын хаалганд хожлын гоол оруулж багтаа ялалт авчирсан байна. Эмирейтс цэнгэлдэхэд явагдсан тулааны 45  дэх минутад тэрээр Жоуи Бартоны чөлөөт цохилтыг хаалгачааc урьтан мөргөж энэ тойргийн хамгийн сенсаацтай ялалтын гол баатар боллоо. Энэ сарын сүүлээр Францтай хийх нөхөрсөг тоглолтод Кэрролл Английн бүрэлдэхүүнд багтаад байгаа бөгөөд яагаад Фабио түүнийг ийнхүү онцлох болсон шалтгааныг тэрээр хангалттай нотолж байна.
Энэ тоглолтын өмнө Кевин Нолан болон Эндрю Кэрролл нар хувийн асуудлаас болж хэвлэлийнхний бай болоод байсан. Гэвч Крис Хьютон тэдэнд итгэн гараанд гаргасан байлаа. Энэ нь ч үр дүнгээ өгсөн.
Арсеналчууд энэ өдөр тун азгүй байсан. Үүнийг тэдний 2 удаа хаалганы шон оносоноос харж болно. Эхлээд  Сеск Фабрегасын чөлөөт цохилт дараа нь Тео Валкоттын довтолгоо гоол ороход хэдхэн см-ийн зай дутсан. Тэдэнд нүүрлэсэн бүх гай барцадын төгсгөл болж 90 дэх минутад  Лоран Косельни талбайгаас хөөгджээ.
2 долоо хоногийн өмнө Лигийн цомд эдгээр багууд оноолт таарахад Арсенал 4 : 0-ээр ялалт байгуулсан. Гэвч энэ удаа Буучдын гуниглах ээлж байлаа.
12 дахь минутад Фабрегасын чөлөөт цохилт эсрэг багийн тоглогчид ойн чиглэлээ өөрчилж хаалганы шон онолоо. Үүнээс хойш эхний хагаст дуустал аль аль таль суудлаас өндөлзүүлсэн аюултай довтолгоо хийж чадаагүй. Харин 1-р үе дуусах дөхөж байсан үед Шаазгайнууд чөлөөт цохилт хийх эрх авсанаар бүх зүйл өөрчлөгдлөө. Бартоны төвөөс гүйцэтгэсэн чөлөөт цохилтыг Фабиански урагшаа гаран хатгах гэсэн боловч Кэрролл урьтан мөргөж хоосон хаалганд гоолдлоо. Ньюкэлсийн энэ тоглолтод хийсэн анхны цохилт нь гоол болсон байна.
2-р үе дөнгөж эхлээд Тео Валкотт  Уилширийн дамжуулалтыг хүлээн авч маш хүнд байдлаас цохитыг хийлээ. Гэвч түүний цохилт хаалганы шон онож дахин Буучдыг аз ивээсэнгүй. 56 дахь минутад Венгер эхний сэлгээгээ хийж  Самир Насригийн оронд Аршавинийг оруулж ирсэн. Аршавин энэ тойргийг хүртэл бүх тоглолтод гараанд гараад байсан. Гэвч түүний амжилт энэ тоглолтоор дуусгавар боллоо. Дараа нь бэртлээсээ эргэж ирсэн Ван Персиг оруулж   Маруан Шамахыг суулгалаа. Недерланд довтлогч 8 сарын сүүлээр бэртсэнээсээ хойш анх удаа л талбайд гарч ирж байна. Түүний Эмирэйтс цэнгэлдэхэд алга ташилтаар угтсан юм. Цаг дуусахаас өмнө болсон хамгийн онцлох явдал гэвэл Франц хамгаалагч Лоран Косельнигийн улаан хуудас.  Найл Рэйнжерийг тэрээр бүдүүлэг алдаа гарган унагаасан тул талбайгаас хөөгджээ.
Арсеналчууд ”Топ 4”-өөс доод лигээс гарч ирсэн багт 2 удаа ялагдсан анхны баг боллоо. Тэд 6-р тойрогт Вест Бромвич багт 2 : 3-оор мөн ялагдсан билээ.
Aрсен Венгер энэ тоглолтын дараа :
”Гэртээ үзүүлж байгаа тааруухан үр дүнгүүд санаа зовоож байна. Бирмингэм, Вест Хэм зэрэг тааруухан багийн эсрэг хүртэл ийм үзүүлэлт үзүүлж байна. Уг нь эхний гоол хийгээд зөв явж байснаа тэгээд гоол алдаад өөрсдөө хүнд байдалд орчих юм. Өнөөдрийн үр дүнд сэтгэл дундуур байна. Эхнээсээ л бид хүссэн эрч хүчээ олж чадаагүй. Тэр гоолын тухайд Фабианксигийн алдаа бишээ. Техникийн хувьд бол түүний зөв. Харин цаг хугацааны хувьд буруу байсан. Миний бодлоор 2 төвийн хамгаалагчид хийх ажлаа сайн хийсэн. Довтлогчдыг ер нь бол гаргаагүй” хэмээжээ.
Харин Ньюкэслийн менежер Крис Хьютон ”Мэдээж хэрэг Эндигийн гоол түүний агаарт хэр авхаалжтай гэдгийг харуулсан. Бас хурдан гүйдгийг нь ч гэсэн. Одоо ч гэсэн түүнд суралцах зүйл их байгаа ч сайжирсаар л байна. Сүүлийн үед түүнд бага зэрэг хувийн асуудал учирсан ч ерөнхийдөө бол түүний карьер зөв чиглэлдээ явж байна. Кэрpолд ч энэ гоол нь таалагдсан байх” гэжээ.

Лондон. Стадион “Эмирейтс”. 60059 үзэгч.
Шүүгч- Майк Дин (Хесволл).
АРСЕНАЛ – НЬЮКАСЛ – 0:1 (0:1)
Кэрролл, 45 (0:1).
Арсенал Ньюкасл
Лукаш Фабяньски Тим Крул
Бакари Санья Дэнни Симпсон
Себастьен Скиллачи Майк Уилльямсон
Лоран Косельни Фабрисио Колоччини
Гаэль Клиши Хосе Энрике
Александр Сонг Джоуи Бартон
Джек Уилшир, 73 Исмаэль Тиоте
Тео Уолкотт Кевин Нолан
Сеск Фабрегас Хонас Гутьеррес
Самир Насри, 56 Шола Амеоби, 83
Маруан Шамах, 58 Эндрю Кэрролл
Сэлгээ :
Андрей Аршавин, 56 Найл Рэйнжер, 83
Робин Ван Перси, 58
Никлас Бендтнер, 73
Шар хуудас :
Гаэль Клиши, 23 Исмаэль Тиоте, 32
Сеск Фабрегас, 68 Хонас Гутьеррес, 90
Бакари Санья, 90
Лоран Косельни, 90


อาร์เซนอล ๐-๑ นิวคาสเซิล (matchhighlight.com)

Nong | Myspace Video

GD Star Rating
loading...
Эндрю Кэрролл Арсеналыг ''дөнгөлөө'', 10.0 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

6 Сэтгэгдэл

  1. Medeelel shuurhai oruulsan bna shu Sportnewsiinhendee amjilt husie!

    GD Star Rating
    loading...
  2. Харамсалтай юмаа. За гэхдээ зүгээр зүгээр. Зүгээр л энэ өдөр Арсеналынх биш байсан юм. Аз болоход Ливерпүүл Челсиг хожчихож. Тэгээгүй байсан бол байдал бүүр хүнд байх байсан юм. МанЮ-д их ашигтай юм боллоо л доо. Арсеналдаа амжилт хүсье!

    GD Star Rating
    loading...
  3. mandakh says:

    fabregas,chamakh 2 muu togloson gants sain bsan n nasri daanch bertchih geed bhin

    GD Star Rating
    loading...
  4. Yubi says:

    ene carrol gedeg nuhur sain zaluu bn le dovtlogchid bdag buh shinj chanar bdag hurdan,undur,huchtei geel buh yum bgaa odoo 21 nastai gehed ireeduid top dovtlogchiin neg bolno do

    GD Star Rating
    loading...
  5. badboy says:

    UUUUU Newcastle ene jil sn bnaaa. Ma bagiig hojooo l laitai ymoooo

    GD Star Rating
    loading...
  6. Arsenal fanat says:

    Uul ni ch joohon az muutai l toglolt bolchihloo walcotiin tsohilt fabregasiin murgult, arshavinii tsohilt geel gehdee zugeeree odoo bugd barag irsen yum chin alaad uguh bhoo tsaashdaa vermalin hurdan ireesei

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: