Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Шатар, даам, хөлөгт тоглоом » Их мастер Б.Хатанбаатар өөрийн нэрэмжит тэмцээндээ өрсөлдлөө

GD Star Rating
loading...

Монгол Улсын гавьяат тамирчин, шатрын спортын их мастер Базарын Хатанбаатарын нэрэмжит уламжлалт тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд “Ирээдүй” цогцолборт боллоо. Энэ удаагийн тэмцээнд 150 гаруй шатарчин 1900 хүртэл, 1900-2100, 2100-гаас дээш гэсэн гурван ангилалд оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн. A ангилал буюу 2100-с дээш реитингтэй мастерууд ФМ Н.Баттулга түрүүлж, олон улсын мастер Ц.Батчулуун, ОУХМ Б.Гүндаваа нар удааллаа. Тэгвэл В ангилалд дэд мастер Ц.Алтанбаяр түрүүлж, дэд мастер Б.Галмандах, ОУХМ А.Энхтуул нар удаалсан байна. С зэрэглэлд хамгийн олон буюу 107 шатарчин өрсөлдсөн бөгөөд спортын мастер Г.Чулуун тэргүүн байр эзэлж, залуу шатарчин А.Энхтөгс, Б.Анхбаяр нар мөнгө, хүрэл медаль хүртжээ. Их мастер Б.Хатанбаатар өөрийн нэрэмжит тэмцээнд оролцсоноос гадна Д.Шаравдорж, Б.Гүндаваа, Б.Мөнгөнтуул зэрэг шилдгүүд өрсөлдсөн нь тэмцээнийг улам ч чансаатай болгосон юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. ooroo muu togloson shde 3han onootoi garsan shde ehnii 3 5.5tai yg ijil baisan daanch kopitsent taviad battulga turuuleed batchuluun 2t gundavaa 3t otgonjargal egch jaahan muu togloson shu 2.5 tai duusgaj baigaa haragdsan

    GD Star Rating
    loading...
  2. shatriin fanat says:

    ene erdene heden onootoi duussaniin

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: