Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Дуулиан-2020 » Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгчид футзалаар нөхөрлөв

GD Star Rating
loading...

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дорх футзалны “Дуулиан-2020” тэмцээний ивээн тэтгэгчдийн дундах тэмцээн УБДС-ийн зааланд боллоо. Ирээдүйн хөлбөмбөгчдийг дэмжиж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буй спонсор байгууллагуудын долоо дахь тэмцээнийг уламжлал ёсоор “Их талын дуулиан” ТББ зохион байгуулсан бөгөөд 14 баг өрсөлдсөнөөс “Бумо“ дэлгүүрийн хамт олон тэргүүлж, 500 мянган төгрөгийн эзэн болжээ. Харин мөнгө, хүрэл медаль хүртсэн “Дельта”, “Хас” банк 400, 300 мянган төгрөг халаасласан байна. Тэмцээний цэвэр тоглолттой багаар “Саммит” компьютер технологийн компанийн хөлбөмбөгчид шалгарсан бол шилдэг довтлогчоор 14 гоолтой А.Тамир /Дельта/, хаалгачаар Д.Гэрэлсүрэн /Хас/, тоглогчоор Б.Маргад /Бумо/ нар тодорчээ. “Дуулиан-2020”-ийн ивээн тэтгэгчдийн тэмцээн жилдээ хоёр удаа, хавар, намар болдог юм.

GD Star Rating
loading...
Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгчид футзалаар нөхөрлөв, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. M says:

    sain bna

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: