Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Чөлөөт бөх » Олимпийн анхны медальтны тэмцээн Азийн наадамд оролцох хөнгөн жингийн тамирчдад гол сорилт болов

GD Star Rating
loading...

Монгол Улсын гавьяат тамирчин, ардын багш, “Мехико-68” олимпийн наадмын хүрэл медальт Ч.Дамдиншаравын хөдөлмөр алдрыг тэмдэглэж, хүндэтгэл үзүүлэх чөлөөт бөхийн тэмцээн болсон тухай өчигдрийн дугаартаа мэдээлсэн билээ. Харин энэ удаа тэмцээний дүнг танилцуулж байна. Хүн төрөлхтний спортын эх наадмын анхны медалийг эх орондоо авчирсан нэрт бөхийн нэрэмжит тэмцээн эрэгтэйчүүдийн хөнгөн гурван жинд болсон бөгөөд 15 байгууллагын 64 тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорилоо. Монгол Улсад чөлөөт бөх үүсч хөгжсөний түүхт 50 жилийн ойн баярын эхлэх болсон энэхүү тэмцээн Азийн наадамд өрсөлдөх тамирчдын гол сорилго болсон юм. Тэмцээний шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Л.Болормаа, дасгалжуулагчаар Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, тамирчнаар 55 кг-ын жингийн аварга ОУХМ Д.Цогтбаатар нар тодорчээ.

Тэмцээний дүн:

55 кг: 1. Д.Цогтбаатар /Алдар/ 2. Ч.Шинэбаяр /73 дугаар сургууль/ 3. Х.Сүх-Очир /Тэмүүжин/, Н.Лхамгармаа /Алдар/

60 кг: 1. Н.Ням-Очир /Хилчин/ 2. Б.Хаш-Эрдэнэ /Алдар/ 3. Б.Өсөхбаяр /Хөвсгөл Хүчтэн/, Г.Мандахнаран /Алдар/

66 кг: 1. П.Өнөрбат /Хасу Мегават/ 2. Б.Анхбаяр /Хангарьд/ 3. Б.Лхагвадорж /Хангарьд/, Ц.Оюунболд /Мэргэд хангай/

GD Star Rating
loading...
Олимпийн анхны медальтны тэмцээн Азийн наадамд оролцох хөнгөн жингийн тамирчдад гол сорилт болов, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: