loading...
Челси Жонсийн араас
The Sun болон The Daily Mirror 2-ын мэдээллэж байгаагаар Челси клуб нь Жон Терригийн нас явж байгаатай холбогдуулан түүнийг солих хүсэлтэй байгаа гэнэ.
The Mirror-ийн мэдээлэлсэнээр Карло Анчелотти нь тэр бүү хэл “шилдэг тагнуулч” болох Фрэнк Арнэсэнийг, Блэкбурнд хагас хамгаалалт дээр улирал эхлэсэнээс хойш тоглож буй Фил Жонсийг ажиглуулахаар явуулсан гэсэн байна.
Уг нь бол Анчелотти өөрөө энэ өвлийн цонхоор ямар ч наймаа хийхгүй гэж байгаа боловч дээрх 2 сонингийн мэдээлэлсэнээр бол ийм байна.
Жонсийн үнэ 10 сая байх хандлагатай байна, мэдээж түүнийг бас сониорхож байгаа багууд бол– Манчестер Сити, Юнайтед, Арсенал яаж хоцрох билээ.
Оле гэртээ харих уу?
Яагаад Манчестер Юнайтед багийн фэнүүд, тоглохоо болиод олон жил болсон тоглогч нарынхаа дууг дуулаад байдагийг хэн ч ойлгодоггүй.
Тэд нарын сайн мэдэх нэгэн бол одоог хүртэл 14 настай мэт харагддаг Оле Гуннар Сульшер юм, Манчестер Юнайтед багийн нөөцийн дасгалжуулагч билээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр түүнийг Норвегийн клуб Молдегийн дасгалжуулагчийн ажлыг авах гэж байгаа гэсэн яриа гарах болсон, гэхдээ тэрээр Олд Траффордод үлдэхийн тулд 2 ч удаа ийм саналуудад татгалзсан хариуөгж байсан удаатай.
Гэсэн хэдий ч, сонингуудын мэдээллэж байгаагаар Молде багийн эзэн Эрик Берг хэлэхдээ: “Бид нар Оле Гуннарыг авахын тулд чамгүй ажилласан гэдгийг нуух хэрэг байхгүй, гэхдээ бид нар хараахан гэрээгээ хийгээгүй байгаа. Үүний талаар би дараа долоо хоногт хэвлэлийн бага хурал хийнэ гэж амлахгүй ч, бид түүнийг эргэж ирвэл их баяртай байх болно.”
Кэрролл шигшээдээ дуудагдах нь
Энэхүү ярианы эхлэл өнгөрсөн Ням гаригт Арсеналын хаалганд хийсэн гоол түүнийг сайн формонд байгаа гэдгийн харуулсан бөгөөд Капеллогийн анхаарлыг татсан байна.
Капелло тус тоглолтыг үзэхээр Эмирэйтэс цэнгэлдэхэд байсан байна, гэвч тэрээр Хөл Бөмбөгийн холбоотой түүнийг 11-р сарын 17-нд Францын эсрэг болох тоглолтонд гаргаж болох талаар ярилцах юм байна, учир нь Кэрролл нь хүчингийн хэргээр байцаагдаж байгаа юм.
Гэсэн хэдий ч сонингууд үүнд ямар нэгэн асуудал гарахгүй гэж мэдээллэж байгаа юм байна, учир нь 2009 онд Жеррард зодоон хийсэн гэж буруутгагдаж байхдаа тоглолтонд орж байсан түүхтэй.
Эльмандерийг зарах уу
Та нэг тоглогч авахдаа 9 саяийг зараад, тэгээд дөнгөж нэг муу юм тоглож эхлэж байхад нь зарна гэж байх уу.
Яг л ийм зүйлийн талаар Болтон багийн фэнүүд өглөө босоод сонингоо гарчиглахдаа The Daily Mirror –оос олж харсан юм, уг сонины мэдээллэж байгаагаар Йохан Эльмандерийг Болтон баг санхүүгээ хэмнэхийн тулд 1 сарын цонхоор зарна гэсэн мэдээлэл гаржээ.
Одоогийн байдлаар Фенербахче клуб Швед довтлогчийг сонирхож байгаа юм байна, санал болгох үнэ нь 3 сая бөгөөд энэ нь их бага байгаа нь түүний гэрээ зун дуусахтай холбоотой юм байна.
Үлдсэн мэдээ…
Стоук Сити Жермэйн Пеннантийн Реал Зарагоза дахь зээлийн хугацаа дуусмагц гэрээг сунгах юм байна…Бирмингамийн довтлогч Гарри О’Коннорийн Барнсли дахь зээлийн хугацаа нь сунгагдах юм байна…Волфэс багийн хаалгач Маркус Ханеманн нь энэ улирал дуусмагц тэтэгэвэртээ гарна…Лэйкестэр баг Вэст Бромийн довтлогч Ишмаэль Миллерийг зээлээр авах тухай ярьж байна…
loading...





udii zeregtei yavj bgaagaa terrygiin ach gedgee meddeggui maluud bndaa ene tsenheruud ene hudlaa medee bizdee zarval blackpool avah suragtai
loading...
Chelsea terryg zarahgyi biz de man city hanasan uneer avii gehed n terry uuruu yavaagyi terry bol shildeg tuviin hamgaalagch chelseagiin akademiin gants toglogch n shu de
loading...
Yostoy tsuurlaa daa. Hezee ch Terryg zarahgui gedegt itgej bn. Maldini shig klubiynhee domog tuuh n bh bolno.
loading...
Abromovichiin gants moroodol bolson tsomiig ni haga oshigloson zolig do
loading...
spainii shigshee bagiin tamirchin ruben de la red 25 nasandaa ih sportoo orhij bna ene tuunii zurhnii uvchin hundersnees bolson gene 2008 ond real madridiin bureldehuund la ligiin togloltond talbai deer uhaan aldaj unaad emnelegt hurgegden anh zurhnii uvchteigee medjee uunees hoish erchimt emchilgee hiilgej talbai deer butsaj garah naidlaga teeseer irsen bolovch ug uvchin ni hunderchee odoo tereer real madridiin zaluuchuudiin bagiin dasgaljuulagchaar ajillah sanal avaad bna.
loading...