Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт, Мэдээ, Формула-1 » Хэн аварга болох вэ?

GD Star Rating
loading...

Хэн  аварга болох вэ? Энэ  нь улиралын сүүлийн гараа  Абу Дабигийн гран пригийн өмнө  Формула-1- ийн ертөнц дэх  гол асуулт болоод байна. Себастьян Феттель (231 оноо)  Фернандо Алонсо (246 оноо)   Марк Веббер (238 оноо)  мөн Льюис Хэмилтон (222 оноо)  нарын хэн нэг нь энэ долоо хоногын сүүлээр аварга болох боломжтой.

Хэн  ямар тохиолдолд аварга болох вэ

Себастьян Феттель

-Хэрвээ тэр түрүүлж , Алонсо тавдугаар байраас дээш барианд орохгүй тохиолдолд

-Хоёрдугаар байрт орвол Алонсо ес багийн хамтрагч Марк Веббер тавд  орвол аварга болно

Фернандо Алонсо

-Тэр түрүүлж эсвэл хоёрдугаарт орвол дэлхийн аварга болно

-Хэрэв Алонсо гурав болон дөрөвдүгээрт барианд орж  Веббер түрүүлэхгүй тохиолдолд

-Тавдугаар байр эзэлбэл Феттель түрүүлж Веббер удаалах

-Зургаад орвол Феттель хоёрт , Веббер гурваас дээш гарахгүй тохиолдолд

-Хэрвээ зургаагаас хойш барианд орсон тохиолдолд  Вебберээс 8 оноогоор , Феттелээс 15 оноо илүү авсан байх

Марк Веббер

- Веббер түрүүлээд   Алонсо гурваас дээш гарахгүй тохиолдолд

- Хоёрт орход Алонсо зургаагаас дээгүүр байр эзлэхгүй, Феттель түрүүлэхгүй байх

-Гуравт орвол  Алонсо долоод,  Феттель хоёроос илүү гараагүй үед

-Дөрөвт барианд ирвэл Алонсо ес  , Феттель хоёрдугаар байраас илүү гараагүй тохиолдолд

-Тавдугаар байр эзэлвэл Алонсо арав , Феттель гуравдугаарт орсон тохиолдолд

Льюис Хэмилтон

-Хэмилтон  түрүүлээд , Алонсо оноогүй , Веббер зургаагаас , Феттель гурваас дээш байр эзлэхгүй тохиолдолд  аварга болно.

Хэн юу ярив

Ред Булл  энэ жил хамгийн хурдан машиныг бүтээсэн төдийгүй чухал гараануудад түрүүлж зохион бүтээгчдийн цомд түрүүлсэн. Багийн хувьд зохион бүтээгчдийн цом нь нисгэгчдийн аваргын титмээс хамаагүй илүүд тооцогдоно гэж тэд үздэг.  Багийн ахлагч Кристиан Хорнер “ Нисгэгчдийн аваргын титэм бол үзэгчдэд бол нэр төрийн тулаан- харин багийн гишүүдэд адилхан үнэ цэнэтэй” Багийн тушаалын талаар  “ Уралдаанд ямар ч багийн тушаал өгөхгүй. Нисгэгчид үүнийг өөрсдөө шийдэх ёстой”

Ферраригийн нисгэгч Фелипе Масса анх удаа Абу Дабид уралдах гэж байна. “ Би уралдаанд аль болох урдуур байр эзлэх зорилготой. Уралдааныг дуусан дуустлаа бүх хүчээрээ тулалдана” гэжээ. Дэлхийн аваргын хувьд мэдээж багийн хамтрагч Алонсог бүх талаараа дэмжинэ гэдгээ хэлэв. “Мэдээж Алонсо бол хүчтэй нисгэгч гэхдээ би дандаа л хүчтэй хамтрагчтай байсан”  Мөн “ Хэрвээ Феттель нь Вебберийн урд гарсан тохиолдолд Феттель Вебберт найр тавьж байраа солих нь гарцаагүй . Тэгэхгүй бол Ред Булл дэлхийн аваргын титмийг өөр багт бэлэглэх болно” гэлээ.

Михаэль Шумахер: Нутаг нэгт Феттелийг дэмжих нь тодорхой боловч  “ Эхнээсээ л урьдчилан таах аргагүй  сонирхолтой үйл явдлаар дүүрэн улирал байлаа ,  ялангуяа сүүлийн уралдаанууд үүнийг харуулсан. Тэгхээр би үүнийг дэнсэлж хэн нэгэнд нь бооцоо тавихгүй” гэж дипломат хариулт өгөв.

Ник Хайдфельд :Одоогоор хүснэгтийг тэргүүлэгч Алонсог аварга болно гэж тооцож байна.” Бүх зүйл Ред Буллын гарт байна. Ред Булл болон Феттель юу хийх вэ гэдгээс шалтгаална.”  “ Фернандо Феррарид анхны жилээ уралдаж байна мөн тэрээр өмнө нь хоёр удаа аварга болж байсан.  Вебберт бусдаасаа  илүү  дарамт  байгаа байх”

Кристиан Клин : “Феррари энэ удаа дахиад хурдлах байх. Хэдийгээр Ред Буллын машин хүчтэй ч Алонсо аварга болж чадна гэж бодож байна. Тэр бол тун сайн нисгэгч “

Женсон Баттон : Сүүлийн гараанд хэн аваргийн титмийг авах вэ? гэсэн асуултанд

“ Би хэлж мэдэхгүй байна. Миний бодлоор Фернандо хэцүү байдалд  орох тусмаа илүү  сайжираад байдаг. Тэр тун итгэлтэй харагдаж байна лээ. Уралдаанд Ред Булл илүү хурдтай байна гэж таамаглаж байна”

Багийн тушаалаар аваргийг шийдвэл яах вэ,  энэ талаар юу гэж бодож байна ?

“ Энэ  жил ийм явдал болсон. Давтагдах эсэхийг би мэдэхгүй. Гэхдээ багийн тушаал гэж ер нь юу вэ?  Уралдааны явц дахь багийн зохицуулалт юм уу? Уралдааны өмнөх ч юм уу ? Эсвэл нисгэгчдийн  шийдвэр үү ? Би хэлж мэдэхгүй байна. Яг энэ  тухай яриа өрнүүлхэд ойлгоход бэрх шүү дээ”

“ Миний бодлоор Себастьян    Марк болон Фернандо  нарын өмнө  уралдааныг хошуучилж эхэлсэн ч  Маркийг өмнөө гаргах байх. Тэд дараа нь энэ бол нисгэгчдийн шийдвэр байсан гэж хэлнэ. Ийм л байдаг шүү дээ.  Хэрвээ би тэргүүлээд Льюис хоёрдугаарт яваа тохиолдолд  давуу байдал олгохын тулд бас л ингэнэ. Энэ бол нисгэгч яаж хархаас шалтгаалах асуудал – тийм ч байх ёстой”

Чи  аваргын төлөө өрсөлдөх жагсаалаас гарсан  . Гэхдээ уралдаанд чухал үүрэгтэй байх ?

“ Би багийн хамтрагчаа аварга болгохын тулд гурван машиныг мөргөж замаас гаргах хэрэгтэй” гэж наргив.

“ Миний гол үүрэг бол сайн амжилт гаргаж үүгээрээ баг маань зохион бүтээгчдийн цомд хоёрдугаар байр эзлэхэд туслах. Үүний тулд бид оноо цуглуулах шаардлагтай.Ингэж чадвал багийн хувьд гайхалтай амжилт болно. Энэ бол миний гол зорилго”

Формула -1-ийн дэлхийн 3 удаагын аварга Ники Лауда

Та Бразилийн гран пригийн өмнө Феттелийг тооцооноос хассан. Гэтэл тэр түрүүлж Фернандо Алонсогоос 15 онооны зөрүүтэй болсон. Сүүлийн уралдаанд та түүнийг бас тооцоонд оруулахгүй юу?

“ Үгүй , би хэнийг ч тооцооноос хасаагүй. Гэхдээ бүгд аль болох олон оноо цуглуулах хэрэгтэй- үүний дараа Веббер юм уу Алонсогийн нэг нь аварга болно”

Хэрэв Феттель тэр хоёроос урд байвал яах вэ?

“ Мэдээжийн хэрэг Ням гарагт олон хувилбар гарна,  Феттель ч бас аварга болж болно. Гэхдээ миний логикоор Феттель багийн хамтрагч Вебберт боломж олгох байх”

Льюис Хэмилтон

Чи өөрийгөө аварга болно гэж итгэж байна уу?

“ Би энд түрүүлэхээр ирсэн. Бид уралдаанд түрүүлэх ёстой.

Чиний хувьд  хэн илүү боломжтой вэ?

“ Хэн нэгнийг онцгойлохгүй байна, миний машин надад  байгаа боломж юм. Би машиндаа суугаад тэдэнтэй адил  оролдлого хийнэ. Мэдээж Марк, Себастьян нарын машин хурдан, гэхдээ Алонсо одоогоор  хүчирхэг байна. Үнэнийг хэлхэд би уралдаанд түрүүлэх хүсэлтэй байгаа  надад бусдын асуудал ерөөсөө хамаагүй. Гэхдээ Марк үүнийг чадна гэж найдаж байна. Тэд бүгдээрээ гайхалтай нисгэгчид , энэ жил  маш сайн ажилцгаасан.

Хуучин Формула-1-ийн нисгэгч Торро Россо багийн дарга Герхард Бергер Феттелийг дэмжиж байна.

“ Түүнд хамгийн шилдэг машин байгаа мөн Вебберээс илүү хурдан”

3 удаагийн дэлхийн аварга Жеки Стюарт

“Маркад  титэм хамгийн сайн зохино ”

Валентина Росси

“ Би Фернандод амжилт хүсэж байна”

2 удаагийн дэлхийн аварга Эмерссон Фитипальди

“Фернандо бол эдний дунд хамгийн шилдэг нь. Ямарваа асуудал тулгархад зөв шийдвэр гаргах зан чанар, чадвар түүнд бий”

Германы RTL телевизийн Формула-1-ийн эксперт Кристиан Даннер Алонсог дэмжиж байна.

“ Энэ бол 2007 оныхтой адил жишээ. Хэмилтон Алонсо нарын шөргөлдөөний уршгаар Райккөнен  дэлхийн аварга болсон”

GD Star Rating
loading...
Хэн аварга болох вэ?, 9.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Miki Roko says:

    Medeej F.Alonso maani turuulnee!!!!!!

    GD Star Rating
    loading...
  2. Byambabayar says:

    Ред Буллын хоёр урагшаа. Залуу тамирчныг дэмжиж байгаа шүү. энэ жилийн Формула үнэхээр өрсөлдөөнтэй, гайхалтай болж байна аа. шууд үзэх боломж олдох болов уу. кабелиар ямар сувгаар үзэж болох вэ хүмүүс ээ. плийс хелп ми.

    GD Star Rating
    loading...
  3. bek says:

    ene jiliin onoonii sistem ni nisgegch nariig iim oirhon onootoi bailgaj bgaa bhaa.
    heden ond ch bilee Michael Schumacher barag buh garaand turuuldeg bhad iim onoonii sistem bsan bol zambraagui tasrahgui yu.

    GD Star Rating
    loading...
  4. bek says:

    Rubens Barrichello hamtragch ni bdag jil shde

    GD Star Rating
    loading...
  5. F1 says:

    Alonso 246, Webber 238, Vettel 231 onootoi yavj bgaa aldaagaa zasaarai!

    GD Star Rating
    loading...
  6. buya says:

    uul ni Льюис Хэмилтон turuuleh baisiin , joohon az dutaad bn daa , turuulj yavj bgaad 2-ch garaand osold orj onoogui uldsenees bolloo , gehdee naidlaga tasaraagui l bgaa daa , turuuleh baihoo !!!

    GD Star Rating
    loading...
  7. drogba says:

    hi manaixaan http://uk.soccermanager.yahoo.net/yfbm ene xayagruu orj xulbumbuguu toglotsgooe neg orood uzxed goe shuu manai mongolchuud ix tsuuxn xaragdj bn busad delxiin uls ornii xumuust mongol manager iim bdg gedgiig uzuultsgeeei end uuriin bagiig uusgeed togloomoo exlne

    GD Star Rating
    loading...
  8. enhe says:

    alonso turuuleh baih oo. turshlagaraa nogoo 2-soo iluu um chin, iimerhuu nohtsold yaj yalha medeh bailgu dee. gehdee fernando avarga bolvol jinhene sain nisgech gedgee batlana sh. red bull iim hurdan mashintai baihad alonso ur chadvaraaraa l avarga bolj bna gesen ug.
    Daraa jil l red bull bas dahiad iim hurdan mashintai bolvol deres ni vettel ene jilshig ih aldahgu bol turuuleh baih oo. vettel nere dongoj 23n nastai sh.

    GD Star Rating
    loading...
  9. Тийм байна алдаагаа заслаа

    GD Star Rating
    loading...
  10. Себастьян Феттель дөнгөж сая дэлхийн аварга боллоо. түүхэн дэх хамгийн залуу аварга. Ред булл энэ жил гайхалтай байлаа.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: