loading...
Азийн наадамд оролцох чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй багийн тухай мэдээлж байсан билээ. Тивийн наадамд хамгийн өндөр амжилт үзүүлсэн уг спортын тамирчид өдгөө МҮОХ-ны “Спорт анагаах ухааны төв”-д байрлаж, Спортын төв ордонд өдрийн хоёр бэлтгэл хийж байна. Ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, дасгалжуулагч Ц.Баярсайхан, Б.Баяраа, Т.Сүхбаатар, З.Дүвчин нарын удирдлагад бэлтгэл сургуулилалтаа хангаж буй эрэгтэй долоо, эмэгтэй дөрвөн тамирчин 20-нд өмнөд хөршийг зорих юм. МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Бат-Эрдэнэ, тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Сумъяабазар, нарийн бичгийн дарга О.Баянмөнх нарын албаны хүмүүс тамирчидтайгаа хамт өмнөд хөршид очихоор болжээ. Түүнчлэн Гуанжоугийн дэвжээнд ажиллах олимпийн зэрэглэлийн шүүгч А.Басхүү, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр нарын зардлыг Азийн наадмыг зохион байгуулагчид дааж байна.
loading...





hen hen yawj bgaan
loading...