Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Азийн наадмууд, Гуанжоу-2010 » Жүдочдын таагүй эхлэл

GD Star Rating
loading...

Азийн наадмын эхний өдөр Монголын баг триатлоны төрлөөр салхиа хагалсан бол медалийн салхийг хагалах өндөр магадлалтай жүдочид гараагаа тун тааруу эхэллээ. Хамгийн түрүүнд дэвжээнд гарсан гавьяат тамирчин Д.Цэрэнханд Казахстаны Гулжан Иссановагийн эсрэг төдийлэн идэвх гаргалгүй барилдсаар, сүүлийн минутад хоёр торгууль хүлээн хожигдсон бол +100 кг-д Б.Сугаржаргал Ираны Мохамад Реза Родакид нүд ирмэхийн зуур л цэвэр буулаа. Үүний дараа -78 кг-д П.Лхамдэгд Галина Улментаеваг юүкогоор хожиж яваад дийлдэж орхисон. Шийдэмгий биш хутгаа хийснийг казах бүсгүй мордоогоор хариулж, иппон үнэлгээ авсан юм.

Манай хоёр бүсгүйгийн хувьд дор хаяж хүрэл медаль авах боломж байлаа. Эхний тойрогт таарсан тооцоонд ороогүй казах жүдочдод хожигдоогүй бол тэд хэсгийн аваргын төлөө барилдаанд ялагдлаа гэхэд хүрлийн төлөө гар амар барилдах байв. Филиппин, Кыргызийн бөхчүүдийн ялсантай нь хүрэл медаль авах эсэхээ шийдэх барилдаан хийх байсан П.Лхамдэгд одоо олимпийн аварга Ян Сьюли, олимп, ДАШТ-ий хүрэл медальт Жён Гён-Ми хоёрын хожигдсоныг нь ялах хүнд даалгавартай боллоо. Д.Цэрэнханд гавьяат ч гэсэн Тайланд, Тайванийн жүдочдын нэгтэй нь медаль булаацалдах байсан бол одоо дэлхийн хошой аварга Мика Сүгимото, гурван удаа таараад нэг ч хожиж байгаагүй Ким На-Ён нарын ялагдсантай нь хүрлийн төлөө барилдах юм.

Олимпийн аварга Н.Түвшинбаярын зодоглосон -100 кг-д хамгийн олон аваргууд хүч үзжээ. Энэ жилийн дэлхийн аварга Такамаса Анаи энэ жингийн тэргүүн бөхөөр Гуанжоуд газардсан бол 2003 онд 90 кгд түрүүлж байсан Хван Хи-Тэ, 2009 оны дэлхийн аварга Максим Раков нар мөн иржээ.

Манай бөхтэй эхний тойрогт хүч үзэх байсан Зафар Мадаминов жингийн үзлэгээр 0,5 кг илүү гарч хасагдсан ба Н.Түвшинбаяр Тажикистаныг Абдурахмановтой эхний барилдаанаа хийсэн. Эхний минутад Түвшээ аварга тохой сөхөж үүрэх дархан мэхээрээ тажик жүдочийг юүко үнэлгээ байж болохоор унагасан ч шүүгчид гараа хөдөлгөсөн ч үгүй. Төдөлгүй аварга дэвжээний захад биеэ сулласныг өрсөлдөгч нь мэдрээд шахаж татан цэвэр буулгасан.

GD Star Rating
loading...
Жүдочдын таагүй эхлэл, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. baram says:

    oligtoihon uzchehgui baram yumda tsagaanaa bundmaadaa l naidiiidaaa boks medal hamah blguide gj

    GD Star Rating
    loading...
  2. aaya says:

    ih bie eee toohooor tegdeg yum hohi chin aalzuuud ………………… iimerhuu yumnuuudiiig yaah gej abch yabch hamag munguu tuuumerddeg bn aaaa………….. araichdeeeeee……………. yamarch uramgui yumaaaaaa

    GD Star Rating
    loading...
  3. oogii says:

    tuvshinbayaraa yaj barildaj bgaa chin ene vee zaluu min olimpiin avarga hun baij ehnii toirogtoo budreed negt bol ner turtei deeree zodog tailaachee chi n

    GD Star Rating
    loading...
  4. enhe says:

    tsagaanaa nogoo delhiin avarga deer taarsan japanaa alaad ogoorei!!!
    manaig iluu iluu

    GD Star Rating
    loading...
  5. blue says:

    tubshuu chixer boob byyznii reklamd tsaashdaa amjilt gargax boltygai

    GD Star Rating
    loading...
  6. Erk says:

    Tuwshuu bol arai bish ee Olympoor yostoi sohor az baisan bh aa. Avraga hvn ingej barildaj bolohgvi

    GD Star Rating
    loading...
  7. erka says:

    Yunii chin sohor az. Ugaasa aztai, huchtei ni yaldag naadamd anhnii altan medaliig ni avchiraad ugchihsun huniig odoo hen ch shuuh erh bhgui. Olon MONGOL huniig uiluulj, uzeegui bsan setgeliin tsengeliig ni edluulsen, 1nt tuuhend uldeh yuma hiisen shig hiichihsen hun. Harin dor doroo avragiigaa za yahav amjilt gargah bolomj garval gargachihaasai gej bodood, gargahgui ch bsan 1nt hiisen buteesen gaviyag ni hundleed duugui bsan ni deer bus u.

    GD Star Rating
    loading...
  8. øîíõîð says:

    erka.n zow shuu. oorsdoo chadaagui. chadahgui yum baij.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: