loading...
Испаний шигшээ багийн дасгалжуулагч Виценте дель Боске ирэх долоо хоногт хийх нөхөрсөг тоглолтынхоо бүрэлдэхүүнийг зарлалаа.11 сарын 17-нд Португалтай хийх уг тоглолтод Фернандо Торрес, Чави, Ческ Фабрегас нар багтсан байна. Эдгээр тоглогчип өнгөрсөн сард Литви, Шотландтай хийсэн Евро 2012 тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудыг бэртлээс болж өнжсөн юм.
Харин тэднийг эргэн ирснээр Аритц Адуриз, Пабло Эрнандез Борья Валеро болон Бруно Сориани нарт шигшээ багт багтах зайгүй болж байна. Сүүлий үед Чавиг шигшээ багаасаа зодог тайлж магадгүй гэсэн яриа гарах болсон. Гэвч Дель Боске үүнийг үгүйсгэжээ. “Чави бол үргэлж шигшээ багийн хаалга өмнө нь нээлттэй байдаг хүмүүсийн нэг. Түүнд эргэлзэх нь утгагүй хэрэг. Ирж байгаа тоглолтод би хамгийн сайн формтой байгаа сайн тоглогчдыг дуудахыг хүссэн. Энэ тоглолт бол маш чухал тулаан” хэмээн тэрээр ярьжээ.
Испаний бүрэлдэхүүн: Икер Касильяс (Реал Мадрид), Виктор Валдес (Барселона), Хосе Мануэль Рейна (Ливерпуль);
Рауль Альбиоль (Реал Мадрид), Альваро Арбелоа (Реал Мадрид), Серхио Рамос (Реал Мадрид), Карлес Пуйоль (Барселона), Херард Пике (Барселона ), Карлос Марчена (Вильярреал), Хоан Капдевила (Вильярреал);
Хаби Алонсо (Реал Мадрид), Серхио Бускетс (Барселона), Санти Касорла (Вильярреал), Андрес Иньеста (Барселона), Чави (Барселона), Хавьер Мартинес (Атлетик), Сеск Фабрегас (Арсенал);
Педро Родригес (Барселона), Давид Вилья (Барселона), Давид Сильва (Манчестер Сити), Фернандо Льоренте (Атлетик), Фернандо Торрес (Ливерпуль), Хуан Мата (Валенсия).
loading...




Аан шилдэг бүрэлдэхүүн шүү.
Дасгалжуулагч нар атаархмаар гайхалтай тамирчид, шилдгүүд шүү. Хар цагаан хэл ам холуур тойрох болтугай.
loading...
portugaltai heddh udur hedees togloh ym bl
loading...
LeBron James Miami Heat-n yalagdliin buruutniig oljee, MVP-n tolooh orsoldoond yalah magadlaltai ni hen be? NBA-d onoodor yu bolov? 11 sariin 13, NBA-n hamgiin ondor bolon namhan toglogchdiig taniltsuulj bna gehchlen tsoo shine medee medeelluudiig zovhon manai site-s http://www.URGELJ.com
loading...
Spain gaixaltai shvv ok
loading...
spain oirin heden jildee l lav diildehgui baih ireh europin avragaar ch avah bailgude barag tedni haanchlal ehelched baina tedniig brazil, holland, german gesen tootoi heden baguud l zogsooh chadvartai! harin hen n hojihiig az l medndee! 98 oni fifa gin avarga 2000 oni europiin avarga franceiin shigsheegees ch hol iluu baiga ene bag olon jil shigsheed shalgarndaa!
loading...
haha deerhi zurag zodoldoj baigaa yum shig garsan bn Spain aguu l da togloltiin aguulgaar bol buur tasartsan Yag l 2002-2003 onii Realmadrid shig uzehed uneheer saihan medremj turdiin
loading...
goy bag shu der n bagin nas ch bolomjin olon jil sn togloh bag da
loading...