Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм, Азийн наадмууд, Гуанжоу-2010 » Эхний өдөр амжилт тааруу

GD Star Rating
loading...
Гуанжоугийн азийн наадмын эхний өдөр манай тамирчдын хувьд халгаатай өнгөрч байна. Манай тамирчдын салхийг хагалж Азийн наадамд хүчээ сорьсон триатлоны залуу тамирчин Т.Энхжаргал эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлдөө хамгийн сүүлийн байр эзэлсэн. Тэрээр нийт зайгаа 2 цаг 41 минут 56.04 секундэд туулж тэргүүн байр эзэлсэн  Японы тамирчин Марико Адачигаас 36 минут 11.44 секундын ард орсон. Өнгөрсөн зун Т.Энхжаргал Сингапурын өсвөрийн олимпод өөрөө эрхээ аван эх орноо төлөөлөн оролцож байсныг та бүхэн санаж байгаа байх. Тус тэмцээнд тэрээр 32 тамирчнаас 28-р байранд орж байсан юм.
Маргааш триатлоны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд манай тамирчин Ч.Галсансүх өрсөлдөх болно. Энэхүү тэмцээний гараа маргааш өглөөний 9 цагаас эхэлнэ.
Буудлагын тамирчид ч хүсэж байсан амжилтдаа хүрч чадсангүй. Эрэгтэй буучид багаараа урьдчилсан шатанд 11-р байранд орж цааш өрсөлдөж чадсангүй. Манайхан багаараа 1599 оноо авсан. Өмнөд Солонгосын тамирчид 1679 оноотой алтан медалийнхоо тоог энэ төрөлд нэмсэн.
Эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн бууны багийн төрөлд Хятадын багийнхан 1194 оноогоор алтан медаль зүүсэн. О.Янжинлхам, Ч.Нарантуяа, Г.Нандинзаяа гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон манай эмэгтэй багийнхан урьдчилсан шатыг давсан ч финалд 1174 оноогоор 9-р байранд орлоо.
Харин эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн бууны багийн төрөлд манай тамирчид медалийн оосроос атгаад алдлаа. Хүрэл медаль хүртсэн Ө.Солонгосын багийн тамирчдаас манайхан 9 онооны алдагдалтайгаар 4-р байранд орсон юм. (1771)
Манай багийн бүрэлдэхүүнд Б.Бишрэл, Д.Ганзориг, Ц.Мөнх-Эрдэнэ нар байсан.
Эмэгтэй 10 метрийн хийн бууны ганцаарчилсан төрөлд цэц мэргэнээ сорьсон Г.Нандинзаяа 388 оноогоор 40-р байр, Ч.Нарантуяа 392 оноотой 19-р байранд орсон. Мөн О.Янжинлхам 14-р байр (394) байранд орсон амжилтыг үзүүллээ.
Эрэгтэй 50 метрийн гар бууны төрөлд Г.Василий 42-р байр (521), ЭБадамгарав 35 (533), Э.Даваахүү 22 (545)-р байруудыг тус тус эзэлсэн. Эрэгтэй 10 метрийн гар бууны дасгалд Ц.Мөнх-Эрдэнэ 20-р байр (586), Д.Ганзориг 15-р байр (591), Б.Бишрэл 4-р байранд орсон. Хүрэл медаль хүртсэн Ө.Солонгосын тамирчин 596 оноотой байсан бол Б.Бишрэл түүнээс 2 оноо дутаж медаль хүртэх боломжоо алдсан юм.
Бадминтон : Эрэгтэй баг шөвгийн 16

Япон : Монгол 3 : 0
Кеничи Таго (Япон) – О.Энхбат (Монгол) 2 : 0
Казуши Ямада (Япон) – П.Сайнбуян (Монгол) 2 : 0
Шо Сасаки (Япон) – М.Золзаяа (Монгол) 2 : 0
Софт теннис : Эрэгтэй баг А хэсэг
Монгол – Хятад 1 : 2 (5-4 2-4 1-5)
Монгол – Лаос 3 : 0 (5-1 4-2 5-1)
Монгол – Япон (?)
Софт теннис : Эмэгтэй баг А хэсэг
Хятад 3 : 0 Монгол (5–0 4–0 w/o)
Ширээний теннис  - эрэгтэй B хэсэг
Сингапур – Монгол 3 : 0
Саудын Араб – Монгол 3 : 0
Ө.Солонгос – Монгол (?)
Талбайн теннис – Эмэгтэй баг 1-р шат
Непал – Монгол 3 : 0

Талбайн теннис – Эрэгтэй баг 2-р шат

Ө.Солонгос – Монгол 3 : 0
GD Star Rating
loading...
Эхний өдөр амжилт тааруу , 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. oogii says:

    manaihan yasan muu ehelj bn aa dandaa zaluu tamirchid yavsan yum shig bn aa buudlaga ene terd odoo ch boxing gol naidvar boloh yum bn daa unheer onigootoi yumaa

    GD Star Rating
    loading...
  2. nyam says:

    zaluuchuudiig oruulsan ni zuitei, ted ireeduin avarguud bolno.Tedend tom temtseenii turshlaga heregtei. harin olimpiin avarga maani beltgelee sain hiihgui bol bolohguine bna shuu. Anhaarna biz dee. Tamirchiddaa amjilt husie!

    GD Star Rating
    loading...
  3. bat says:

    laos larai deer busdad ni unshuulsan bna
    yana da

    GD Star Rating
    loading...
  4. manai shatarchid ym duulgana shu sainuudaas mongontuul l yvaagui busad ni bugd yvsan gundavaa batchuluun batchimeg otgonjargal egch enhtuul ntr geed medeeleliig husnegteer ymar tamirchintai rating tsoltoi ni gargaj oguul goy shu shatar gogo

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: