Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Азийн наадмууд, Гуанжоу-2010 » 16 дахь Азийн “олимп” хөшгөө нээлээ!

GD Star Rating
loading...
Азийн спортын 16-р наадам Хятадын Гуандун мужын нийслэл Гуанжоу хотод ёслол төгөлдөр нээлтээ хийлээ. 14 хоногийн турш Азийн 45  орны шилдэг тамирчид ”Цэцэгт хот”-д чуулан хүч чадал авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм. Тэмцээний нээлтийн ажиллагаа өмнөх наадмуудын адил цэнгэлдэх хүрээлэнд бус Сувдан голын хөвөөнөө Хайсиньша аралд зохион байгуулагдсанаараа онцлог байлаа. Бээжингийн олимпийн нээлтийн ажиллагааны туслах найруулагчаар ажилласан Чень Вейяа Гуанжоугийн Азийн наадмын нээлтийн ажиллагааг үзсэн хэний ч сэтгэл тод үлдэхээр гайхалтай зохион байгуулсан байлаа.
Энэ удааагийн Азийн наадмыг Хятадууд бүх талаараа өмнөх наадмуудаас онцлог, илүү болгох гэж зорьсон нь тодорхой харагдаж байна. Тухайлбал урьд өмнө нь Азийн наадамд зарж байгаагүй их хөрөнгийг тэд бүтээн байгуулалтад зарцуулсан бөгөөд мөн сайн дурын ажилтан болон тэмцээний зохион байгуулалтад оролцож байгаа иргэдийн тоо ч (900,0o0) өмнөх наадмуудаас харьцангуй илүү байгаа.
Гуандун мужид л гэхэд тэмцээнд зориулж 70 орчим цэнгэлдэх хүрээлэнг шинээр барьж, засварласан байна.  28  олимпийн төрлийн спорт болон 14  олимпийн бус спортын төрлүүдээр тамирчид өрсөлдөж 476 багц медалийн төлөө авхаалж самбаагаа сорих болно. Энэ ч мөн адил урьд нь Азийн наадамд дурьдагдаж байгаагүй тоон үзүүлэлт. Крикет, Бүжгийн спорт, Луут завиний уралдаан, Го Даам, Дугуйт тэшүүрийн төрлүүд Азийн наадамд анх удаа багтаж байгаа.
БНХАУ-н ерөнхий сайд Вен Жиабао наадмыг албан ёсоор нээж үг хэлсэн бөгөөд Азийн Олимпийн зөвлөлийн (OCA) ерөнхийлөгч Шэйх Ахмад Аль Фахад Аль Сабах ”Энд та бүхэнд түүхийн нэг хэсэг болж байгаа гэдгээ битгий мартаарай. Энэ наадамд та бүхнээс спортын ариун шударга тэмцлийг өрнүүлж, анд нөхдөө хүндэлж шилдэг амжилт үзүүлэхийг хүсэж байна’‘ хэмээн хэлсэн. Мөн Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Жак Рогге ч Гуанжоуд хүрэлцэн ирж нээлтийн үйл ажиллaгаанд оролцсон юм.
Олимпийн усанд үсрэлтийн аварга Хэ Чон Азийн наадмын галт бамбарыг асаах нэр хүндтэй үүргийг хүлээсэн байлаа. Галт бамбар 10 сарын 12-наас хойш Гуандун мужын 21  хот болон Бээжин, Харбин, Чанчун, Хайян гэсэн хотуудаар галт бамбар аялсны эцэст Гуанжоу эргэн ирж бадамласан нь энэ билээ.
Ази тивийн шилдэг тамирчид Сувдан голоор усан онгоцоор аялан нээлтийн ажиллагаанд хүрэлцэн ирсэн юм. Афгинастаны багаар нээлтийн ажиллагааны тамирчдын цуваа эхэлж улмаар Монголын баг тамирчдын ахлан Олимпийн аварга Н.Түвшинбаяр Хайсиньша ордонд орж ирсэн. Энэ удаагийн Азийн наадамд манай орон тун өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа бөгөөд 244 тамирчин наадамд эх орноо төлөөлөн оролцож байгаа юм.
Харин зохион байгуулагч Хятадын баг хамгийн олон тамирчдын бүрэлдэхүүнтэй байгаа бөгөөд тэд 967 тамирчидаа сойжээ.
Одоогоос 20 жилийн өмнө Бээжин хотод Азийн наадам зохион байгуулагдаж байсан. Энэ жил 2 дахь удаагаа манай урд хөршид Азийн ”Олимп” хөшгөө нээлээ. 11 сарын 7-ноос эхлэн хөлбөмбөгийн төрлийн урдьдчилсан шатны тоглолтууд эхэлсэн. Харин өнөөдрөөс эхний медалийн эзэд тодорч эхлэх болно.

“Спортын цонх” онлайн сэтгүүлийн сурвалжлагч Г.Баярсайхан Гуанжоу хотод ажиллаж байгаа бөгөөд наадмын эргэн тойрон дахь мэдээллийг манай сайт уншигч та бүхэнд шуурхай мэдээлж байх болно. ’“Гуанжоу-2010”-Азийн наадамд өрсөлдөх Монголын тамирчдын онцлох төрлүүдийн дэлгэрэнгүй хуваарийг эндээс харна уу

Азийн 16-р наадам тооны хэлээр

4 Спортын тэмцээн Гуандун мужийн гадна явагдана

16 – өдөр албан ёсоор үргэлжилнэ

42 – Спортын 476 төрлөөр тамирчид өрсөлдөнө

45 – орон оролцож байна

53 – Спортын ордон наадын үеэр ашиглагдана

17 ам.долларыг Гуанжоугийн Азийн наадмын зохион байгуулалтад зарцуулсан (¥122.6 сая)

184 – Өмнөх Дохагийн наадмаас ийм тооны тамирчид илүү оролцож байна

7,000 – Нээлтийн ажиллагаанд оролцсон хүмүүсийн тоо

9,704 – тамирчин энэ наадамд оролцож байна

9,585 – Сурвалжлагч Азийн наадмыг сурвалжилж байна

GD Star Rating
loading...
16 дахь Азийн "олимп" хөшгөө нээлээ!, 9.5 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: