GD Star Rating
loading...
loading...
Зинедин Зидан Реал Мадридийн ерөнхийлөгчийн зөвлөх боллоо. Ингэснээр Зизу Моуриньо болон клубын тоглогчидтой шууд харьцах эрхтэй болж байгаа юм. Мадридийн багийн албан ёсны сайтад ”Зидан Реал Мадридийн үндсэн баг болон ерөнхийлөгч, дасгалжуулагч нартай шууд харилцах эрхтэй боллоо. Хуучин эзэн хааны багийн гишүүн байсан тэрээр аваргуудын лиг болон бусад тэмцээнүүдэд энэ эрхийг эдэлнэ. Клубын бэлтгэл сургуулилт болон хэвлэлийн бага хуралд оролцох эрхийг тэрээр эдэлнэ” гэжээ. Зизу 2001 – 2006 оны хооронд Реалд хүчин зүтгэж байсан бөгөөд 2002 оны Аваргуудын лигийн финалд мартагдашгүй гоолыг оруулж байсан юм.***
Лхагва гаригт Палермог 3-1 -ээр буулган авсан тоглолтод Миланы Алешандре Пато бэртэл авсан. Эмнэлэгийн шинжилгээгээр түүний бэртэл дор хаяж 6 долоо хоногийн дараа эдгэрнэ гэсэн мэдээ ирлээ. Энэ долоо хоногт явагдах Миланы дербиг тэрээр өнжих нь. Мөн аваргуудын лигийн чухал тоглолтуудад ч оролцох боломжгүй болж байна. Хэдийгээр шинэ улирал эхлээд өөрийнхөө хүссэн хэмжээнд хүртэл сайн тоглолт үзүүлж чадахгүй байгаа ч Пато Сери А лигийн 8 тоглолтод 6 гоол оруулаад байгаа. Энэхүү мэдээ нь Миланы довтолгооныг хүнд асуудалд оруулж байна. Учир нь Филиппо Инзаги мөн Палермотой хийсэн тус тоглолтод хүнд бэртэл авч улирал дуустал талбайд гарч чадахгүй болоод байсан юм.
***
Ливерпулийн менежер Рой Хожсон Глен Жонсоны тоглолтод сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Энэ улирал эхэлснээс хойш Жонсон 7 тоглолтод оролцоод байгаа бөгөөд Анфиелд дэх амьдралдаа сэтгэл дундуур байгаа талаараа ярьж байсан. Мөн Хожсон ч түүний сүүлийн үед формонд таагүй хандаж байна. ”Тэр бол Английн шигшээ багийн баруун жигүүрийн хамгаалагч. Хэрвээ энэ чигээрээ тоглоод байвал өөр нэгэнд байраа алдахад хүрнэ” хэмээн Хожсон Daily Mirror-т өгсөн ярилцлагадаа дурьджээ. ”Яг одоо тэрнээс чи Английн шигшээ багийн гарааны тоглогч байх хэмжээний тоглолт үзүүлж байна уу ? Чи өөрийнхөө байрлалд сайн тоглож чадаж байна уу гэж асуумаар байгаа юм. Хэрвээ тэр тийм гэж хэлбэл бид гарцаа байхгүй тэгж хэлснийг нь гайхах болно”.
Челсиг 2 : 0-ээр буулган авсан тоглолтонд Мартин Келли баруун жигүүрт маш сайн тоглосон. Тийм учраас Жонсоны Ливерпуль дэх байр суурь ганхаж магадгүй байна. ”Мартиний форм намайг үнэндээ гайхшруулж байна. Гэхдээ би шийдвэрийг тийм ч хурдан гаргахгүй” гэж Хожсон нэмж хэлсэн.
Одоогоро Жонсон булчингийн бэртэлтэй байгаа бөгөөд бямба гаригт Сток ситигийн талбайд хийх тоглолтыг өнжих юм байна.
GD Star Rating
loading...
loading...




chelseagiin tsamts zarna.95031373
loading...
johnson ch ug ni bujignuuldag daa odoo shine ezedtei bolson ym chin setgegdel ni gaigui boloo blgui de
loading...
NBA medee yagaad oruulahgui bnaaa
loading...
hamgiin suulin medeenees jonson torres reina babel koyt nar orhih n todorhoi bolj hahaha ashgui ingeed gazriin gavaar dald orood dooshoogoi zail gants uliralch gesen chih amar shan hulbumbug uzir gej…
loading...
pato bertdeg yamar haramsaltai yum be? ene jil l unheeer saihan forumtai saoin togloj bgaa yum san bitgiii berteeesei geeed l zalbiraaad bh tusam bertchih yumaaaaaaa………………..
loading...
PATO NEEREE BERTEED BHIIMA. RONI YAAGAAD TOGLOHGUI BNAA MANAIHAAN. MILANII TOGLOLT 1L BOLOHGUI BNA. ROBINHO CHULUUTEI TOGLOHGUI BN NODNINGIINH SHIG YUM BOLOHWII GEED AIGAAD BGAMU HAASHAA YUM.
loading...
ABBIATI HUURIIG SUULGAMAAR YUMA T1 T1 GOAL ALDAAD BHIIMAA. UNGURSUN JIL DIDA-S BOLJ MANUd HOJIGDSON ENE JIL ABBIATI GAI BOLNO SHUU. MALDINI BSANCH BOLOOSOI
loading...
INZAGI MINDEE
loading...
spainii shigshee bagiin tamirchin ruben de la red 25 nasandaa ih sportoo orhij bna ene tuunii zurhnii uvchin hundersnees bolson gene 2008 ond real madridiin bureldehuund la ligiin togloltond talbai deer uhaan aldaj unaad emnelegt hurgegden anh zurhnii uvchteigee medjee uunees hoish erchimt emchilgee hiilgej talbai deer butsaj garah naidlaga teeseer irsen bolovch ug uvchin ni hunderchee odoo tereer real madridiin zaluuchuudiin bagiin dasgaljuulagchaar ajillah sanal avaad bna.
loading...