loading...
“Гуанжоу 2010″ Азийн наадмаас манай тамирчид анхны медалиа хүртлээ. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -70 кг-ийн жинд хүч сорьсон Ц.Наранжаргал хүрэл медалийн болзол хангаж эх орныхоо төрийн далбааг Гуaнжоугийн тэнгэрт мандуулах болсон байна. Тэрээр эхний тойрогтоо Хятадын Жудоч Чен Фэйд ялагдал хүлээсэн ч дагах барилдаанд Филиппиний Карем Анн Соломоныг 21 секундэд ”цэвэр шидэн” Иппон үнэлгээгээр ялалт авсан.
Улмаар дараагийн шатанд Узбекистаны Мариан Урдабаеваг мөн Иппоноор буулган авч хүрэл медалийн болзол хангасан. 18 настай тэрээр өнгөрсөн 5 сард Тайланд улсын нийслэл Бангкок хотод зохион байгуулагдсан Залуучуудын Азийн аваргын тэмцээний ”Шилдэг эмэгтэй жүдоч”-оор шалгарч байсан юм.
Мөн 2009 онд Хонг Конгод зохиогдсон Зүүн Азийн наадмаас энэ жиндээ мөнгө, үнэмлэхүй жинд хүрэл медаль хүртэж байсан. Мөн ”Чингис хаан” Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан өсөх ирээдүйтэй шилдэг тамирчин . Энэ жинд нийт 11 жүдоч барилдсaн.
Эрэгтэйчүүдийн 81 кг-д зодоглосон О.Ууганбаатар эхний шатанд Киргизстаны Алимбек Зусуповыг буулган авч улмаар дараагийн шатанд Хятадын Сэржгаваатай оноолт таарсан. Энэ барилдаанд юко үнэлгээгээр ялалт байгуулсан. Гэвч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Ө.Солонгосын жудоч Жа Бум Кимд юкогоор ялагдал хүлээсэн. Хүрэл медалийн төлөөх барилдаанд Японы Масахиро Такамацуд иппоноор ялагдал хүлээсэн.
Жүдочдоос мөн эмэгтэйчүүдийн 63-д барилдсан С.Энжаргал медальд хүрэхэд ойрхон байсан. Гэвч хүрэл медалийн төлөөх барилдаанд Ө.Солонгосын Я Юн Конд юко үнэлгээгээр ялагдал хүлээсэн. Манай тамирчин эхний шатанд Ливаны Карен Чаммасыг буулган авч шөвгийн наймд Х.Солонгосын тамирчин Су Гён Кимд вазари, юко үнэлгээгээр ялагдал хүлээсэн. Дагах барилдааны эхний шатанд манай тамирчин Энэтхэгийн Гарима Чаудхариг 1.49 минутад иппоноор буулган авсан. Гэвч медалийн төлөөх барилдаанд дээр өгүүлсэн жүдочид ялагдсан юм.
Маргааш буюу 11 сарын 15-ны өдөр манай жүдочдын салхийг хагалж 10.00 цагаас 73 кг-д Г.Одбаяр Сирийн тамирчин Аль Мавардетэй барилдана. 11.12 цагаас М.Бундмаа (52 кг) Ираны Тоушин Ноушин Тахилоотой барилдах бол 12.00 цагаас Х.Цагаанбаатар (66 кг), эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглож байгаа Т.Баттөгс Вьетнамын Ти Лан Нгуентэй тус тус барилдаж тэмцээнээ эхлүүлнэ.
Одоогийн байдлаар манай орон 1 хүрэл медальтай Азийн наадмын медалийн хүснэгтэд 17-р байранд жагсаж байна. Нийт 18 орон ямар нэгэн медаль хүртээд байгаа. Хятадын баг 24 алтан медальтай тэргүүлж байгаа бол Ө.Солонгос 10, Япон 6 алтан медаль авсан үзүүлэлттэй удаалж байна.
loading...




neg ijil tuvshinii boljee yr ni sport yg neg ni iluurhsen ym baihq dandaa yuko unelgeegeer yldag blj manai tserenhand ch gsen yuko unelgeegeer ylagdsan manai shatarchid yu bolj bnaa manaihan ym duulganda daanch mongontuul yvaagui
loading...
bayar hurgiye anhnii medal avsand aziin naadmiig tegeed hedheen tom ulsuud l hamag sn medaluudiig n tuuchihdeg yum doo muusain hujaa nar l ihenhiig n avna daa manai bokschid l delhiid yamurhuu tuvshind yavaagaa haruulah heregtei amjilt
loading...
Sain baina amjilt
loading...