loading...
Арсенал Эвертоны талбайд 2 : 1-ээр ялалт байгууллаа. Челси энэ тойрогт ялагдсан тул хүснэгтийг тэргүүлэгчдийн онооны зөрүү 2 болж ойртжээ. Буучдаас Бакари Санья 36 дахь минутад тооны харьцааг нээсэн бол Фабрегас 48 дэх минутад тооны харьцааг 2 : 0 болгосон юм. Хоёроос ч олон гоолоор ялах боломж Арсеналд байсан хэдий ч Насри, Шамах тэдгээрийг ашиглаж чадаагүй. Тоглолтын сүүл рүү Эвертоны довтолгоо ширүүсэж Буучдыг чамгүй сандаргасан. Гэхдээ тэд олон аюултай довтолгоонуудаасаа нэгийг нь л гоол болгож чадсан. Кэхилл 89 дэх минутад Эвертончуудад итгэл найдвар авчирсан ч тэнцээ авахад хэтэрхий оройтсон байлаа. Эвертоны 7 тоглолт дараалан ялагдаагүй цуврал тасарлаа. 11 долоо хоногийн дараа Жек Родуэлл бэртлээсээ эргэн ирсэн нь энэ тоглолтод Эвертоны фенүүдийн хувьд ганц гэгээлэг мэдээ байлаа.
Буучдаас хамгийн шилдэг тоглолтыг Лукаш Фабяньски үзүүлсэн гэж болно. Тэрээр эсрэг багийнхаа олон аюултай довтолгоог хааж багаа ялалт авахад том тус хүргэсэн.
Фабрегас энэ ялалтын дараа “2-р үеийн эхэнд орсон гоол их чухал байлаа. Тоглолтын сүүл рүү тэднийг хүчтэй тэмцэнэ гэдгийг би мэдэж байсан. Тийм болохоор үүнээс өмнө 2 гоол оруулж амжсан нь манай багийг ялалтад хүргэсэн. Бидний ганц харамсаж байгаа зүйл гэвэл сүүлийн гоол л байна. Манай хамгаалалт, довтолгоо гээд бүх зүйл дажгүй байлаа. Тэдний тоглолт алсан дамжуулалаар их явдаг ч гэсэн бид үүнийг нь сайн зогсоон байсан. Улирал дуустал энэ эрчээрээ л тоглох хэрэгтэй. Хүснэгтэд 2-р байранд бичигдэж байгаа нь сайн хэрэг, бид сайжирсаар л байна. Одоо Челси л оноо алдахыг хүлээх хэрэгтэй ” гэжээ.
Арсен Венгер 2-р үеийн эхэнд сэлгээнд суусан Жек Уйлширийг бэртэл аваагүй гэж мэдэгджээ. Английн шигшээд дуудагдаад байгаа Жек 46 дэх минутад Денилсоноор сэлгэгдсэн юм.
| . Ливерпуль. Стадион “Гудисон Парк”. 36279 үзэгч. Шүүгч- Ховард Уэбб (Ротерхем). |
|
| ЭВЕРТОН – АРСЕНАЛ – 1:2 (0:1) | |
| Эвертон | Арсенал |
| Тим Ховард | Лукаш Фабяньски |
| Фил Невилл, 69 | Бакари Санья |
| Сильвен Дистен | Себастьен Скиллачи |
| Фил Джагиелка | Йохан Джуру |
| Лейтон Бэйнс | Гаэль Клиши |
| Симус Коулмен | Сеск Фабрегас |
| Джон Хейтинга, 46 | Александр Сонг |
| Микель Артета, 69 | Джек Уилшир, 46 |
| Тим Кэхилл | Самир Насри |
| Стивен Пинар | Андрей Аршавин, 66 |
| Луи Саа | Маруан Шамах, 90 |
| Сэлгээ: | |
| Джек Родуэлл, 46 | Денилсон, 46 |
| Якубу Айегбени, 69 | Томаш Росицки, 66 |
| Джермейн Бекфорд, 69 | Эммануэль Эбуэ, 90 |
| Шар хуудас: | |
| Джон Хейтинга, 26 | Себастьен Скиллачи, 49 |
| Сеск Фабрегас, 52 | |
***
| Байр | Баг | Т/T | X | T | Хж | +/- | Оноо |
| 1 | ЧЕЛСИ | 13 | 9 | 1 | 3 | 28-8 | 28 |
| 2 | АРСЕНАЛ | 13 | 8 | 2 | 3 | 26-12 | 26 |
| 3 | МАНЧЕСТЕР ЮНАЙТЕД | 13 | 6 | 7 | 0 | 26-15 | 25 |
| 4 | МАНЧЕСТЕР СИТИ | 13 | 6 | 4 | 3 | 15-10 | 22 |
| 5 | БОЛТОН | 13 | 4 | 7 | 2 | 21-19 | 19 |
| 6 | САНДЕРЛЕНД | 13 | 4 | 7 | 2 | 15-13 | 19 |
| 7 | ТОТТЕНХЭМ | 13 | 5 | 4 | 4 | 18-17 | 19 |
| 8 | НЬЮКАСЛ | 13 | 5 | 3 | 5 | 21-16 | 18 |
| 9 | АСТОН ВИЛЛА | 13 | 4 | 5 | 4 | 15-18 | 17 |
| 10 | СТОК СИТИ | 13 | 5 | 1 | 7 | 15-18 | 16 |
| 11 | ЛИВЕРПУЛЬ | 13 | 4 | 4 | 5 | 13-17 | 16 |
| 12 | ВЕСТ БРОМВИЧ | 13 | 4 | 4 | 5 | 16-22 | 16 |
| 13 | ЭВЕРТОН | 13 | 3 | 6 | 4 | 14-13 | 15 |
| 14 | БЛЭКБЕРН | 13 | 4 | 3 | 6 | 15-18 | 15 |
| 15 | БЛЭКПУЛ | 13 | 4 | 3 | 6 | 19-26 | 15 |
| 16 | ФУЛХЭМ | 13 | 2 | 8 | 3 | 13-13 | 14 |
| 17 | УИГАН | 13 | 3 | 5 | 5 | 10-21 | 14 |
| 18 | БИРМИНГЕМ | 13 | 2 | 7 | 4 | 14-17 | 13 |
| 19 | ВУЛВЕРХЭМПТОН | 13 | 2 | 3 | 8 | 13-23 | 9 |
| 20 | ВЕСТ ХЭМ | 13 | 1 | 6 | 6 | 11-22 | 9 |
loading...




арсеналын хувьд сайхан тойрог болж өнгөрлөө. Бэртэл гэмтлийн асуудал хол гэвтэж. хэнийг гараанд гаргахаа мэдэхээ байчихлаа.
манай бэндтнэр жоохон гарааны эрх нэхээд зүггүйтээд байх шиг байна. вэнгэр түүнд тэвчээртэй байжий чи гэж хэлсэн сурагтай. улирал дуустал хаа байсийм. boxing day-г багууд яаж давж гарахыг ёстой нэг тэсч ядаж байна шүү. манайх boxing day-г сайн ашиглаж чадвал түрүүлэх боломж байгаа. нэг нэгийгээ нөхөөд гарчих хангалттай сайн хагасууд, довтлогч нар байна.
удахгүй хар тивийнхэн цомоо булаацалдахаар яваад өгнө. чэлсигийг дрогва, калу, эссиэнгүйгээр яааж тоглохыг хармаар байна.
заза. гууд лаааак. ирэх тойрогт хойд лондоны дэрби. арсенал vs тоттенхам. ван дэр ваартын амыг carling cup дээр нэг удаа алгадсан. дахиад алгадмаар байдаг. бэйл гай тарьж мэднэ шүү.
loading...
arsenal ug ni togloltiin arga baril ni goy shdee. gantshan muu taltai. Tom baguudtai yeroosoo togloj chaddaggui sandraal neeh sonin bolchdog sht. oiriin 2 jildee tomchuudiig hojij surtlaa tsom avna gej bol bhguie. CL.d bol naanadaj 3n tom bagiig multalj bj l tsom orgono shu dee. PL.d bolohoor hoorondiin togloltooroo baahan onoo aldchihna.
loading...
Africa cup of nation 2 jil tutamd boldog sanagdah ym. ene jil bolohgui shdee hogshion. esvel oor tsom bulaalddag boltson ymu
loading...
nasri yamar galzuu sain formtoi bnaa toglolt bolgon deer uuriiguu haruulj bna deer n song bas sain bna yer n dovtlogchoos busad n sain jigd bna ded ahlagchiin togloltiig huleeh uldlee
loading...
oiriin pass mash muu blaa arshavin denduu zalhuu bnaa tehdee hojson ywdal saihan sanagdlaa go go gunners
loading...
М-тэй санал нэг байна. Та нар хардаа. Арсеналын хөгжөөн дэмжигчид ерөөсөө бусад багуудыг муулахгүй байгаа биз. Бид бол ийм л supporters. Ван Перси, Уалкотт нар формондоо арай ороогүй байгаа гэсэн. Гэхдээ Сонг бол нээрээ үнэхээр ирээдүйтэй юмаа.
loading...
Та нарыг хараад яахав дээ. Харин өчигдөрийн тоглолтондоо бодитой дүгнэлт өгчих фен нь алга шив дээ. Үр дүнтэй бол мэдээж маргахгүй. Харин 2-р үед бол Эвэртонд үнэхээр эдлүүлсэн шд. Хэдэн сайхан гоолын боломж гаргав аа. Даан ч Фабиански хүү овоо байлаа л даа. За тэгээд харж л байя. Тэгж байгаад л алиа оноо алддаг шүү. Фабрегас гэмтэхэд л дуусах баг л даа. Гэхдээ амжилт хүсье.
loading...
Хардагаа хараад, уншдагаа уншчихаад байж “та нарыг хараад яахав дээ” ч гэж байх шиг. бодитой дүгнэлт өгчих фен алга шив гэснийг чинь харахад уг нь хардагаа хараад, уншдагаа уншцан л байна даа. хэ хэ. Ноднин Фабрегасгүй ч хожоод л яваад байсан санагдах юм. Гэхдээ чамтай тоож хэрэлдэхгүй ээ. фак гэнэ шүү, алиаийн, хэ хэ.
loading...
african cup of nation, african nations championship гээд цаадуул чинь хэд хэдэн цом булаалдана аа.
FC Бааслонагийн хэлээд байгаа african cup of nation ний хувьд чиний зөв өө. 2 жилд нэг удаа болдог.
харин миний хэлээд байгаа нь african nations championship. бас 2 жилд нэг удаа болдог. 2009 онд анх удаа Дрогвагийн нутаг дээр болоход Ардчилсан Конго Эссиений багийг 2-0 хожиж түрүүлж байсан түүхтэй. энэ жил Суданд болно. урьдчилсан шатнаас гарах 16 багийн нэр нь тодорсон байна. сугалаа нь энэ сарын 27-нд болно. тэмцээн 2011 оны 2 сард эхлээд 2 сардаа дуусна.
loading...
time tim mania zaluchud chadna aa bertel hol bvl hol yvah bag da tom bagudtai togloj suragui gj yu gjagn sulin jiluded maniah CL-t 4t uldel bga shde ghde danda zaluchud bolhr sandrah zuilch ajiglagddag shu…gogo Arsenal
loading...
Ene M gej uhur Barca-g bur uzen yadsan gar bnaa. hehe. Zailuul gej. Bag n 4-1uultsen bolohoor shees aldchih geed bdag yum bn l da. Dahiad taarah ued n hojoosoi geed suuh btal coment bolgondoo Barca-g muulj bichih shaardlaga bdag yumuu?! Yag unendee tanaih Cesc bhgui bol tegee l duusah bag. ZUnjingaa yaj uhen hatan zuuraldsaniig n haraa bizde?!
Bi hedii Barca fanat ch gelee Arsenal-g uzen yaddaggui. Tanai bagiin philosophy nadd taalagddag.
Erteed neg bichleg deer bichsen commentiig n unshsan. Bur Barca-g muulah ugee olj yadsan bn lee dee huurhii. Surug comment bichih gesen zalhuu hureed bolison. Tegj bgaad Barca-giihaa tuhai neg saihan bichlegnees ch iluu comment oruulnaa. Ter ued chi aa iim uchirtai bsiimuu geh vii.
loading...
Arsenal gaihaltai togolloo. Zalhuu ch arshavin maani assist ih sn ugch bgaa shuu. Barca bas gaihaltai ylalt avsan bnlee bayar hurgii
loading...
barca messigui bol bas vnendee suga bag shuu de.
loading...
Delhiin yamar ch dasgaljuulagch Arsene Wenger shig od boloogui zaluuchuudaar ingej sain toglohgui shuu dee. Barcelona Real Madrid Manchester City Chelsea ntr shig munguur zodvol yamar ch bag amjilt uzuulne shuu dee. 2 jiliin daraa haraarai Young Gunners yamar bolsoniig nuhduu
GO GUNNERS GO!!!
loading...
ashigtai ajillalaa ch geh shig. yamar business erhelj bgaa bish dee.
loading...