loading...
Дортмунд бундеслигэд одоогоор цаг үедээ хамгийн хүчирхэг нь болоод байна.
Дортмунд –Хамбург 2:0
12 дахь тойрог Баасан гарагт Дортмунд болон Хамбург багуудын тоглолтоор эхэлсэн юм. Хүснэгтийг тэргүүлэгч маань Хамбургийг 2:0 харьцаатай хожиж 11 дэх удаагаа хожигдолгүй шинэ амжилт тогтоолоо. Япон тоглогч Кагава тоглолтын салхийг хагалж (49) дахин гоол оруулснаар бундеслиг дэх ази тоглогчдын нэрийг өндөрт өргөж байна. Дортмундад төдийгүй бусад хотуудад Шинжи Кагаваг дэмжигчид олон болжээ. Хоёрдахь гоолыг Лукас Барриос (70) оруулж Ханза хотын багийг нэгмөсөн дарж авав. Дасгалжуулагч Юрген Клоп өнгөрсөн Ням гарагт гараанд гарсан бүрэлдхүүнийг энэ удаа дахин гаргав.Дортмунд тоглолтын эхнээс санаачилгийг гартаа аван зочин багт дарамт үзүүлж эхэлжээ. Шар харууд бөмбөгийг илүүтэй эзэмшиж байсан ч эхний хагас цагт гоол хийхээр аюултай довтолгоог үзүүлээгүй юм. Бороо орж нойтон зүлэг гулгаа ихтэй байсан тул алсын цохилтыг хийх зэрэг нь тохиромжгүй байлаа. Дормундын хаалгач Вайденфеллер бараг нэг цаг орчим ажилгүй зогссон гэж болно.
Дасгалжуулагч Юрген Клоп (Боруссия Дортмунд) Нойтон талбайд тоглоход хүндрэлтэй байсан , бид маш нягт хамгаалалттай өрсөлдөгчтэй амаргүй тоглолт хийлээ. Байраа сольсоны дараа илүү сайжирч төгсгөлд сайн тоглолоо. Дараа нь Хамбург идвэхтэй болж бидэнд ч мөн бэрхшээл гарсан. Гэхдээ үүний дараа 2:0 дууслаа.
Дасгалжуулагч Армин Фээ (Хамбург) Дортмундчууд улирлын турш тун сайн тоглож байна. Тэд хурдтай , тоглолтын хэмнэл сайтай , үнэхээр сайн хөлбөмбөг тоглож байна. Миний хувьд тэд энэ жилийн аварга. Бид өрсөлдөгчдөө олигтой дарамт үүсгэж чадсангүй, бөмбөгөө амархан алдаж байв. Ерөнхийдөө урд бол тоглолт гарсангүй.
Вольфсбург- Шальке 04 2:2
Хуучин аварга өнгөрсөн жилийн дэд аваргатай тоглож 2:2 тэнцлээ. 9 тоглолтын турш Вольфууд Шалькед хожигдоогүй яваа. Мөн өөрийн талбайд Шальке хүлээж авсан 13 тоглолтонд 5 хожил 8 тэнцээ 1 хожигдолтой яваа юм. Шалькегийн хамгийн сүүлийн хожил 2003 оны 1 сарын 25 нд байжээ.
Феликс Магат 2007-2009 онд Вольфсбург багт спортын албаны захирал , удирдах зөвлөлийн дарга мөн дасгалжуулагчийн албыг зэрэг хийж байв. 2009 онд Вольсфбург Магатын хамт түүхэндээ анх бундеслигийн аварга цолыг хүртжээ.
Вольфийн Графитте Шалькегийн эсрэг бусад бундеслигийн багуудаас хамгийн олон гоол буюу 8 бөмбөг оруулсан.Үүний 6 гоол нь сүүлийн 3 гэртээ хийсэн тоглолтод орсон юм.
Чононууд тоглолтыг өндөр хэмнэлтэй эхлүүлж 2:0 харьцаатай хошуучилж эхэлсэн бөгөөд Шалькегийн Эду (39) тоог 2:1 болгож эхний үе өндөрлөсөн юм. Хоёрдугаар хагасд Шалькегийн довтлогч Клаас Ян Хунтелаар (75) гоолдож тоог тэнцүүлэв. Гэхдээ энэ гоол нь Хунтелаарын гаранд хүрч орсныг шүүгч Вольфганг Штарк харалгүй өнгөрсөн юм. 78 дахь минутад Фарфаныг дэгээдэж унагасан Ашкан Дежага улаан хуудас хүртэж талбайг чөлөөлснөөр чононууд хүн дутуу боллоо. Гэвч Шальке өөрт олдсон боломжийг ашиглаж чадсангүй. Хунтелаар хоёр боломжийг салхинд хийсгэв.
Дасгалжуулагч Стийв Макларен ( Вольфсбург) Тэгсэн ч би өөрийн багийг магтмаар байна. Тэд өнөөдөр сайн тоглосон.
Дасгалжуулагч Феликс Магат ( Шальке 04) Эхний үед би сэтгэл хангалуун биш байна. Харин хоёрдугаар үед манай баг сайжирч , авах ёстой оноогоо авсан.
Майнц-Ханновер 96 0:1
Улиралыг маш хүчтэй эхлүүлсэн Майнц 05 гурван тоглолт дарааллан хожигдож бяцхан хямралд ороод байна. Тоглолтын цорын ганц гоолыг Сержио Пинто оруулж улиралын анхны гоолоо хийлээ.
Гоол. 12 тойрогт нийт 22 бөмбөг орсон нь нэг тоглолтонд дунджаар 2,4 гоол юм. Энэ улиралд 108 тоглолтонд 339 бөмбөг ороод байна.
Айлын талбайд хүчирхэг. Энэ тойрогт өөрийн талбайд 2 хожил, айлын талбайд 4 хожил мөн 3 тэнцээтэй өндөрлөв.
Мэргэн бууч. Урьдын адил Франкфуртын Теофанис Гекас 11 гоолтой тэргүүлж байна. Фрайбургийн Папис демба Сиссе Хоффенхаймын эсрэг хожлын гоол хийж тоогоо 10 болголоо. Гладбахын Бобадилла , Баерны Гомес нар тус тойргын давхар цохилт хийсэн тоглогчид байлаа.
Үнэмлэхүй амжилт. Вольфсбург талбайдаа хийсэн 41 тоглолт дарааллан гоол оруулжээ.
Карт. 2 улаан картыг Вольфсбургын Дежага болон Ханновер 96 багийн Жерундело нар авлаа.
11 метр. 3 торгуулийн цохилт өгөгдөж Баерны Фелип Лаам , Штутгартын Гентнер нар амжилттай хийж , Марио Гомес алджээ.
Дортмунд –Хамбург 2:0
Вольфсбург- Шальке 04 2:2
Вердер-Франкфурт 0:0
Майнц-Ханновер 96 0:1
Көлн – Мөнхенгладбах 0:4
Хоффенхайм-Фрайбург 0:1
Баерн- Нюрнберг 3:0
Кайзерслаутерн-Штутгарт 3:3
| Б | Баг | Тоглолт | +- | Оноо | ||
|---|---|---|---|---|---|---|
| 1 | ![]() |
Дортмунд | 12 | 22 | 31 | ![]() |
| 2 | ![]() |
Баер04 | 12 | 7 | 24 | ![]() |
| 3 | ![]() |
Майнц 05 | 12 | 7 | 24 | ![]() |
| 4 | ![]() |
Фрайбург | 12 | 0 | 21 | ![]() |
| 5 | ![]() |
Франкфурт | 12 | 9 | 20 | ![]() |
| 6 | ![]() |
Баерн | 12 | 5 | 19 | ![]() |
| 7 | ![]() |
Ханновер | 12 | -6 | 19 | ![]() |
| 8 | ![]() |
Хоффенхайм | 12 | 6 | 18 | ![]() |
| 9 | ![]() |
Хамбург | 12 | 0 | 18 | ![]() |
| 10 | ![]() |
Нюрнберг | 12 | -1 | 18 | ![]() |
| 11 | ![]() |
Вердер | 12 | -8 | 15 | ![]() |
| 12 | ![]() |
Вольфсбург | 12 | -1 | 14 | ![]() |
| 13 | ![]() |
Ст.Паули | 12 | -7 | 13 | ![]() |
| 14 | ![]() |
Штутгарт | 12 | 3 | 11 | ![]() |
| 15 | ![]() |
Кайзерслаутерн | 12 | -7 | 11 | ![]() |
| 16 | ![]() |
Schalke 04 | 12 | -4 | 10 | ![]() |
| 17 | ![]() |
M’gladbach | 12 | -12 | 10 | ![]() |
| 18 | ![]() |
1. FC Köln | 12 | -13 | 8 | ![]() |
loading...

























Gomez sain shuu, double hiilee, go go go gomez
loading...
http://www.unegui.mn
loading...