Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Азийн наадмууд, Гуанжоу-2010 » Б.Дөлгөөн тэргүүн байр эзэлсэн ч…

GD Star Rating
loading...

Усанд сэлэлтийн төрөлд манай 3 тамирчин өрсөлдөж байгаа. Өнөөдөр явагдсан эрэгтэйчүүдийн 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд Б.Дөлгөөн, Э.Бямбасүрэн нар уралдсан. Б.Дөлгөөн урьдчилсан шатанд 26.50 секундын амжилт үзүүлж 8 тамирчинтэй хэсэгтээ тэргүүн байр эзэлсэн. Гэвч финалын шатанд манай тамирчин шалгарч чадсангүй. Харин Э.Бямбасүрэн уралдааны замд гарсангүй. Маргааш Б.Дөлгөөн 50 метрийн эрвээхэй сэлэлт, 100 метрийн араар даллах сэлэлтийн төрлүүдэд өрсөлдөнө. Э.Бямбасүрэн сүүлийн хоёр уралдаандаа оролцсонгүй.  Харин эмэгтэйчүүдийн төрөлд оролцож байгаа Г.Оюунгэрэл маргааш 100 метрийн чөлөөт сэлэлтэд уралдана.

***

Буудлаг : Хэвтээ  50 метрийн урт бууны эрэгтэйчүүдийн төрөлд Д.Ганзориг, Ц.Мөнх-Эрдэнэ, Б.Бишрэл нар оролцлоо. Ганзориг хамгийн өндөр үзүүлэлтийг үзүүлж дунджаар 9.817 буудаж 589 оноотой 19-р байранд орсон. Харин Мөнх-Эрдэнэ 581 оноотой 43-р байр, Бишрэл 578 оноогоор 49-р байруудад шалгарсан. Багаараа 1748 оноотой 14-р байрт оржээ. Энэ төрөлт нийт 16 орон оролцсон юм.

Эмэгтэйчүүдийн энэ төрөлд Ч.Нарантуяа харамсалтай байдлаар 10-р байранд орж финалд шалгарч чадсангүй. 8-р финалдсан Малайзын тамирчнаас Ч.Нарантуяа 1 онооны алдагдалтай байсан юм. О.Янжинлхам 26-р байранд, З.Батхуяг 32-р байранд тус тус шалгарсан. Эмэгтэйчүүд багаараа нийт 1750о оноотой 14 орноос 7-р байранд оржээ.

***

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: