Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, AC Милан, АС Рома, Европын хөлбөмбөг, Интер Милан, Италийн хөлбөмбөг, Ювентус » Сери А 12-р тойрог : Ибра Миланы дербийн хувь заяаг шийдлээ

GD Star Rating
loading...

275 дахь Миланы дерби АС Миланы ялалтаар өндөрлөлөө.  Тоглолтын 5 дахь минутад гүйцэтгэсэн Златаны торгуулийн цохилт тэдэнд ялалт авчирсан юм. Марко Матерацци Ибраг 16-гийн шугаманд унагааснаар шүүгч торгуулийн цохилтыг Миланд заасан. Ибри том тоглолтын баатар гэдгээ дахин нотолж байна. Өнгөрсөн жил тэр Эль Класикогийн цорын ганц гоолыг оруулж байсан билээ.

60 дахь минутад Игнацио Абате талбайгаас хөөгдсөн тул Милан тоглолтыг хүн дутуу дуусгасан. Жулио Цесарыг эзгүйд Интэрийн хаалгыг манаж байгаа Лука Кастеллацци энэ цохилтын эсрэг юу ч хийж чадсангүй. Гэсэн ч  талбайн эзнээр тоглосон Интер гоол оруулж дөнгөсөнгүй. Энэ ялалт Миланыг хүснэгтийн тэргүүн байранд дахин аваачлаа. Мөн тэд заналт дерби Интерээс 6 оноогоор тасарч эхэллээ. Рафаель Бенитезийн байр суурь энэ ялагдлын дараа нилээдгүй ганхаж эхэллээ.

Лацио энэ тойрогт Наполиг 2 : 0-ээр ялж Миланы ардаас нэхэж байна. 2 тойрог дараалан ялагдаад байсан тэдэнд Сарате, Флоккари нар гоолуудыг авчирсан. Наполи 1 удаа хаалганы хөндлөвч онож хэд хэдэн сайхам боломж алдсан. Сарате өнгөрсөн Лхагва гаригт Чезенад 1 : 0-р ялагдсан тоглолтод сэлгээнд суусандаа бухимдаж багийнхаа удирдлагатай тааруу харилцаатай байна гэсэн мэдээ тоглолтын өмнө гарч байсан. Гэвч Режа түүнийг гараанд гаргасан нь асуудал намжсаныг харууллаа.

Сицилийн дерби мөн энэ тойрогт тохиолоо. Ренцо Барбера цэнгэлдэхэд Палермо Катаньяг 3 : 1-ээр буулган авсан байна. Улирал эхлээд айлын талбайгаас ялалт аваагүй яваа Катаньяг Хавьер Пасторе ганцаараа дөнгөсөн гэхэд болно. Аргентин довтлогч 3 гоолоор эсрэг багаа мялааж Палермод ялалт авчирлаа. Энэ ялалт Палермог 7-р байр луу урагшуулсан бол тэдний хөрш 13-р байр луу ухарчээ. Бямба гаригт Рома талбайдаа Юветэй эвийн гэрээ байгуулсан. 35 дахь минутад Аквиланигийн дамжуулалтаар Яквинта Ювед тэргүүллийг авчирсан юм. Харин эхний үе дуусах мөчид Тотти торгуулийн цохилтоос тэнцээний үнэтэй гоолыг оруулжээ.  Ромагийн ахлагчын чөлөөт цохилтыг Пепе гараар хаасан тул шүүгч Риццоли эргэлзээгүй торгуулийн цохилтын цэгийг заасан байна. 1 : 1 гэдэг үр дүн хоёр багийн гаргасан боломжуудын хажууд хэтэрхий бага үр дүн байлаа. Ромагийн акамемиар хүмүүжсэн Алберто Аквилан эсрэг дүрээр Олимпико цэнгэлдэхэд зочилж тун давгүй тоглолт үзүүлсэн. Түүнийг Олимпикод халуун дотноор угтан авсан юм.

Милан. Стадион “Джузеппе Меацца”.
Шүүгч- Паоло Тальявенто (Терни).
ИНТЕР – МИЛАН – 0:1 (0:1)
Ибрагимович, 5-с пенальти (0:1).
Интер Милан
Лука Кастеллацци Кристиан Аббьяти
Кристиан Киву Джанлука Дзамбротта
Марко Матерацци, 68 Тиагу Силва
Лусио Алессандро Неста
Иван Кордоба Игнацио Абате
Жоэль Оби, 36 Матье Фламини
Деян Станкович Дженнаро Гаттузо, 46
Хавьер Дзанетти Массимо Амброзини
Уэсли Снейдер Кларенс Зеедорф, 73
Диего Милито, 46 Робиньо, 62
Самуэль Это’о Златан Ибрагимович
Сэлгээ:
Филиппе Коутиньо, 36 Андреа Пирло, 46
Горан Пандев, 46 Лука Антонини, 62
Жонатан Бьябьяни, 68 Кевин-Принс Боатенг, 73
Шар хуудас:
Горан Пандев, 61 Игнацио Абате, 11
Дженнаро Гаттузо, 19
Игнацио Абате, 60
Златан Ибрагимович, 64
Массимо Амброзини, 80

***

Рим. Стадион “Олимпико”.
Шүүгч- Мауро Бергонци (Генуя).
ЛАЦИО – НАПОЛИ – 2:0 (1:0)
Сарате, 15 (1:0). Флоккари, 61 (2:0).
Лацио Наполи
Фернандо Муслера Морган Де Санктис
Стефан Раду Уго Кампаньяро
Андре Диас Паоло Каннаваро
Джузеппе Бьява Джанлука Грава, 63
Стефан Лихтштайнер Луиджи Витале
Кристиан Ледесма Микеле Пациенца
Кристиан Брокки, 39 Хассан Йебда
Стефано Маури, 74 Кристиан Маджио, 55
Эрнанеш Эсекьель Лавесси
Мауро Сарате Эдинсон Кавани
Сержио Флоккари, 86 Марек Гамшик, 79
Сэлгээ:
Матузалем, 39 Камило Цунига, 55
Марко Брешиано, 74 Хосе Эрнесто Соса, 63
Хавьер Гарридо, 86 Николао Думитру, 79
Шар хуудас:
Андре Диас, 52 Джанлука Грава, 57
Уго Кампаньяро, 70
Хосе Эрнесто Соса, 90

***

Турин. Стадион “Олимпико”. 22869 үзэгч.
Шүүгч- Никола Риццоли (Болонья).
ЮВЕНТУС – РОМА – 1:1 (1:1)
Яквинта, 35 (1:0). Тотти, 45-с пенальти (1:1).
Ювентус Рома
Марко Сторари Жулио Сержио
Фабио Гроссо, 46 Йон Арне Риисе
Джорджио Кьеллини Николас Бурдиссо
Леонардо Бонуччи Филипп Мексес
Фредерик Соренсен Марко Кассетти, 46
Филипе Мело Леандро Греко, 75
Клаудио Маркизио, 76 Даниэле Де Росси
Альберто Аквилани Фабио Симплисио
Симоне Пепе Жереми Менез
Винченцо Яквинта, 53 Франческо Тотти, 68
Фабио Квальярелла Мирко Вучинич
Сэлгээ:
Арман Траоре, 46 Алеандро Роси, 46
Алессандро Дель Пьеро, 53 Марко Боррьелло, 68
Амаури, 76 Маттео Бриги, 75
Шар хуудас:
Симоне Пепе, 45 Жереми Менез, 1
Леандро Греко, 55
Николас Бурдиссо, 84

***

Палермо. Стадион “Ренцо Барбера”.
Шүүгч- Паоло Валери (Рим).
ПАЛЕРМО – КАТАНИЯ – 3:1 (1:0)
Пасторе, 34 (1:0). Терлицци, 46 (1:1). Пасторе, 47 (2:1). Пасторе, 85 (3:1).

***

Флоренция. Стадион “Артемио Франки”. 20340 үзэгч.
Шүүгч- Антонио Джанноккаро (Лечче).
ФИОРЕНТИНА – ЧЕЗЕНА – 1:0 (0:0)
Жилардино, 59 (1:0).

***

Бари. Стадион “Сан Никола”.
Шүүгч- Кристиан Бриги (Чезена).
БАРИ – ПАРМА – 0:1 (0:1)
Кандрева, 33 (0:1).

***

Кальяри. Стадион “Сант-Элия”.
Шүүгч- Андреа Ромео (Верона).
КАЛЬЯРИ – ЖЕНОА – 0:1 (0:0)
Раноккия, 83 (0:1).

***

Удине. Стадион “Фриули”.
Шүүгч- Паоло Маццолени (Бергамо).
УДИНЕЗЕ – ЛЕЧЧЕ – 4:0 (3:0)
Ди Натале, 11 (1:0). Ди Натале, 24 (2:0). Ди Натале, 40 (3:0). Флоро Флорес, 56 (4:0).
Ди Микеле, 90 (мимо).

***

Генуя. Стадион “Луиджи Феррарис”.
Шүүгч- Риккардо Пинцани (Эмполи).
САМПДОРИЯ – КЬЕВО – 0:0 (0:0)

***

Болонья. Стадион “Ренато Даль’Ара”.
Шүүгч- Никола Пьерпаоли (Фиренце).
БОЛОНЬЯ – БРЕШИЯ – 1:0 (0:0)
Ди Вайо, 58 (1:0).

***

байр Баг Т/T X T Хж +/- Оноо
1 МИЛАН 12 8 2 2 21-11 26
2 ЛАЦИО 12 8 1 3 15-9 25
3 НАПОЛИ 12 6 3 3 18-13 21
4 ЮВЕНТУС 12 5 5 2 23-13 20
5 ИНТЕР 12 5 5 2 13-7 20
6 РОМА 12 5 4 3 15-15 19
7 ПАЛЕРМО 12 5 2 5 20-17 17
8 УДИНЕЗЕ 12 5 2 5 13-12 17
9 ЖЕНОА 12 5 2 5 10-11 17
10 САМПДОРИЯ 12 3 7 2 11-9 16
11 КЬЕВО 12 4 4 4 11-10 16
12 ФИОРЕНТИНА 12 4 3 5 13-13 15
13 КАТАНИЯ 12 3 5 4 10-11 14
14 ПАРМА 12 3 5 4 8-10 14
15 БОЛОНЬЯ 12 3 5 4 11-15 14
16 ЛЕЧЧЕ 12 3 3 6 8-22 12
17 КАЛЬЯРИ 12 2 5 5 11-11 11
18 БРЕШИЯ 12 3 2 7 10-15 11
19 ЧЕЗЕНА 12 3 2 7 8-15 11
20 БАРИ 12 2 3 7 9-19 9
GD Star Rating
loading...
Сери А 12-р тойрог : Ибра Миланы дербийн хувь заяаг шийдлээ, 7.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. ЭНДИ says:

    Ибра үнэхээр одтой, адтай юм аа. Өнгөрсөн жил Эль Классиког бас л шийдсэн. Үнэхээр “ховорхон од”-д төржээ кккк

    GD Star Rating
    loading...
  2. Fc Barcelona says:

    Ibrag Barca ig ni ene jildee harah l bsan ym daa. gehdee yahavdee manaihan sain bgoo sain bgoo

    GD Star Rating
    loading...
  3. zochi says:

    Rafa nuden deer INTER-iig alj bn aaa. hurdan yavuulahgui bol ulsiinhaa avargad 10 havitsaa oroh bh shuu

    GD Star Rating
    loading...
  4. aa says:

    Michael Jackson feat Akon – Hold My Hand http://mnbase.wordpress.com/2010/11/15/michael-jackson-feat-akon-hold-my-hand/

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: