Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Азийн наадмууд, Гуанжоу-2010, Жүдо » М.Бундмаа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ (шинэчлэгдсэн)

GD Star Rating
loading...

Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд хүч сорьж байгаа Т.Баттөгс амжилттай барилдаж хэсгийн аваргын төлөө шалгаран үлдээд байна. Эхний тойрогт манай бөх Вьетнамын жүдочыг илт илүүрхэн  ялж шөвгийн наймд үлдсэн. Энэ шатанд манай тамирчин Тайваний  бөх Чен Лин Леньтэй оноолт таарч шүүгчдийн саналаар ялалт байгуулсан. Одоо хэсгийн аваргын төлөө Баттөгс Ө.Солонгосын залуу жүдоч Ян ди Кимтэй барилдана. Хэрвээ ялалт байгуулвал  Токиогийн дэлхийн аварга Каори Мацумото – Юүн Хю Рим (Х.Солонгос) нарын ялсантай барилдах болно. Манай бөхийн барилдаан 15.10 минутаас эхэлнэ.

Энэ өдөр гол манайхны гол найдвар тавьж байсан Дэлхийн аварга Х.Цагаанбаатар (66 кг) амжилттай барилдаж чадсангүй. Манай бөх эхний шатандаа хийлж дараагийн учраа болох Тажикстаны бөхийг вазари, юко 2 үнэлгээгээр буулган авсан. Гэвч шөвгийн наймд Киргизийн Ислам Байалиновтой хийсэн барилдааны  3:02 минутад дүрмийн бус үйлдэл хийсэн тул иппон үнэлгээтэй тэнцэх торгууль (хансоку маке) хүлээж ялагдал хүлээсэн. Х.Цагаанбаатар мөн дагах барилдаан хийх эрхгүй болсон.

Эмэгтэй 52 кг-д хүч сорьж буй манай шилдэг жүдоч ОУХМ М.Бундмаа 15.40 цагаас Хятадын бөх Хонмей Хетэй хэсгийн аваргын төлөө өрсөлдөх болно. Эхний шатанд Бундмаа Ираны бөхийг иппоноор ялж, шөвгийн наймд Казакстаны Шолпан Калиеватай оноолт таарсан. 3 юко үнэлгээгээр манай бөх ялалт байгуулж хэсгийн аваргын төлөө үлдээд байна.

*** update

Хэсгийн аваргын төлөөх барилдаанд Т.Баттөгс ялагдал хүлээлээ. Ө.Солонгосын Ян ди Кимд манай бөх 52 секундэд иппоноор дийлджээ. Одоо хүрэл медалийн төлөө манай бөх Хятадын Гуйрон Жутай  16.04 цагаас барилдах юм.

*** update

М.Бундмаа хэсгийн аваргын төлөөх барилдаанд Хонмей Хег 2:15 минутад цэвэр яллаа. Алтан медалийн төлөө ОУХМ Бундмаа Японы алдарт жүдоч Мисато Накамуратай 17.24 минутаас барилдах юм. Өнгөрсөн Токиогийн ДАШТ-д манай бөх Накамуратай хэсгийн аваргын төлөө оноолт таарч вазари үнэлгээ алдаад даралтанд орсноор ялагдаж байсан.

*** update

52 кг-д зодоглосон ОУХМ М.Бундмаа Азийн аваргын төлөөх барилдаанд Мисато Накамурад вазари, 2 юко үнэлгээгээ дийлдлээ. Ийнхүү монголын баг тамирчид Гуанжоугийн Азийн наадмаас анхны мөнгөн медалиа хүртэж байна. Т.Баттөгс  хүрэл медалийн төлөө Хятадын Гуйрон Жутай өрсөлдөж 2 юко үнэлгээгээр ялалт байгуулж монголын багийн медалийн тоог арвижууллаа. Одоогоор медалийн хүснэгтэд манай орон 1 мөнгө, 2 хүрэл медальтай 16-р байранд жагсаж байна. Нийт 22 орон ямар нэгэн медаль хүртээд байгаа юм. Энэ өдрийн жүдо бөхийн дэлгэрэнгүй тоймыг бид удахгүй оруулах болно.

Гуанжоугаас sportnews.mn сайтын тусгай сурвалжлагч Г.Баярсайхан мэдээллээ


GD Star Rating
loading...
М.Бундмаа Азийн наадмын мөнгөн медаль хүртлээ (шинэчлэгдсэн), 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. oogii says:

    za Bayarsaihan ah min medeelelee hurdan shuurhai hurgeed bgaarai sport sonirhogch bidendee ajiliin undur amjilt

    GD Star Rating
    loading...
  2. ApCeHaJI says:

    eeee tsagaanaa untsiinmuu dagah barildaan hiihii muu shatar yu bolj bgan

    GD Star Rating
    loading...
  3. aaya says:

    zayagui aalzuuud ih bie eee tooohooor tegdeg yum hohchin……………… unheeer uramgui yumaaaaaaaa delhiiin abarga hun bj araichdeeeeee……………………….. ingej barildaj bsnaaas zodog tailaaad duuuu nartaaa bolomj olgomoooor yum daaaaaa odooooo unheeer 1989-1992 oniihon tsahiur hagalj bn shuuu deeeeee haaalga togshih bish tsom oshiglooood l oroood irleeee shuuuu deeeeee

    GD Star Rating
    loading...
  4. ziak says:

    Tsagaanbaatar-g hevtee barildaand shiljsen uyed durmiin bus uildel hiisen gej tsever yalalttai tentseh torguuli ogson.Mon dagah barildaan hiih erhguigeer temtseeniig orhih boljee.Bichlegees harahad manai huniig hiichih shig bolloo.

    GD Star Rating
    loading...
  5. korea-s says:

    Энэ Япон Солонгосуудын хийж байгаа башир муу арга юм шиг санагдлаа. Эцсийн эцэст тэгээд Япон Солонгос аварга болох замд манай хүнийг саад хийх болохоор шээс нь гоожиж үхэх гээд байгаам. Өчигдөр ажил хийдэг газрын солонгосчууд манай улсыг жүдо мэдэхгүй биздээ гэж уурыг минь хүргэсэн. Энэ Япон Солонгосчууд манай улсыг ядуу гэж ямар их басдаг гээч…

    GD Star Rating
    loading...
  6. Ganbold says:

    Цагаанаа солонгос хүнд амьдралдаа ганцхан удаа ялагдаж байсан юм. солонгосын шүүгч үнэхээр улайрч байна лээ. яахав дараа тамирчинтай нь уулзах нүүр байлгүй дээ.

    GD Star Rating
    loading...
  7. ApCeHaJI says:

    muu har uhsen tursaganuud muu japan korea 2 neeree horiig hutgah yum aa tsagaanaa hudlaa yalagdasan bn shd za yahav temtseen 1 bish sh de bundmaa alt avasai

    GD Star Rating
    loading...
  8. hmm says:

    Ene nusgai survaljlagch net haraad l bicheed bna aa daa.Yag uzeegui bol bicheed hereggui biz dee bugd neteer harj bgaa.Suuliin uyeiin tusgai survaljlagch nusgai bolood bna.Ochij survaljlaga hiij bgaa bol nudeer uzsen hun surgaar dun harj baigaa hunees 1000 iluu baimaar yum.Gevch Neteer harj baigaa duntei ijil dun shahuu medee unshih jaahan tiim yum.

    GD Star Rating
    loading...
  9. ApCeHaJI says:

    BATTUGS HUREL AVAV :D

    GD Star Rating
    loading...
  10. ApCeHaJI says:

    hmm chi darvalzaad bgarai zuer duugai bai za sugaa

    GD Star Rating
    loading...
  11. tsogzoo says:

    ijf iin shine durmiig chotgor avag mgl chuud judog n sain ezemsheed irheer eldviin arga zohioh yomaa

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: