Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 4.Мотор спорт, Автоспорт, Формула-1 » Феттель хамгийн залуу дэлхийн аварга

GD Star Rating
loading...

Себастьян Феттель Абу Дабигийн финалд ялж  анхны дэлхийн аварга цолоо авлаа.

Германчууд  дахин нэг дэлхийн аваргатай болов. Тэр нь бүр 23 настай хамгийн залуу дэлхийн аварга. Уралдаанд  шинэ аваргын  араас  Макларений хоёр нисгэгч Льюис Хэмилтон , Женсон Баттон нар барианд орсон бөгөөд Росберг ,  Кубица, Петров нар удаах байруудыг эзэлсэн юм. Феттель  Абу Дабид  дэлхийн аваргын нийт дүнгээрээ гуравдугаарт бичигдэж байсан  ба  түүнээс илүү аварга цолонд  ойрхон байсан Алонсо  7 , Веббер 8 байр эзэлсэнээр Феттель (256) Алонсогоос (252) 4 оноогоор    Вебберээс (242) 14 оноогоор илүү болсон.

Бямба гарагт Феттель гарааны байрлалд тэргүүлж хийх ёстой ажлынхаа 50 хувийг биелүүлсэн гэж болно. Энэ нь түүний 2010 оны улиралын 10 дахь гарааны түрүү байв. Олон удаа гарааг тэргүүлсэн ч тэр бүр барианд орж чадаагүй.  Азгүй , бүтэлгүй  олон уралдаануудын  дараа  тэрээр  мөрөөдлөө биелүүлж чадав.  Яс Мариний 55 тойрог замыг  1:39:36.837  хугацаанд дуусгаж барианы шугам даваад ” Баярлалаа залуусаа үнэхээр гайхалтай !Би та нарт хайртай” хэмээн  баярын нулимс унагажбайлаа.

Уралдааны дараа

Себастьян , чи энэ улиралын турш жагсаалтыг  тэргүүлж байгаагүй, гэхдээ одоо  дэлхийн аварга ..

“Би юу хэлэхээ мэдэхгүй байна. Яг ийм үед юу ярих ёстойг мэдэхгүй. Надад бие махбодын болон  сэтгэл санааны хувьд маш  хүнд улирал байсан. Бид  багтаа, машиндаа , мөн би өөртөө  үргэлж итгэж байсан”  “ Өнөөдөр бол онцгой сайхан өдөр байлаа. Өглөө босоод  хүмүүстэй харилцалгүй , олон зүйлийг бодохгүй зөвхөн өөртөө бүх анхаарлаа төвлөрүүлэхийг хичээсэн. Тиймээ би,  чадах бүхнээ шавхаж уралдаанд түрүүлэх нь хамгийн зөв гэдгийг мэдэж байв. Бид энэ удаагын дэлхийн аваргад нэг удаа тэргүүлсэн нь цаг үеэ  олсон явдал байлаа”  “ Юу хэлэхээ мэдэхгүй байна. Машин бол гайхалтай байсан. Гараа шийдвэрлэх зүйл байлаа.  Льюистэй маш ойролцоо өнгөрсөн ,  эхний зогсолт хүртэл бага зэргийн гулгалт байсан. Льюис ойртож ирсэн хэдий ч яваандаа тогтворжсон. Энэ үеэс  бүх зүйл  сайнаар өрнөж мөрөөдөл маань биелэх эхлэл байлаа. Мөн  Льюис зогсоолоос гарахдаа Кубицагийн хойно гарч, надад зайг холдуулах  боломж олдсон нь бидэнд  сайн хэрэг болсон”

Виталий Петров бүх уралдааны турш Алонсог тогтоосон. Ирэх жил чи түүний ерөнхий ивээн тэтгэгч болох уу?

“Мэдээж бид түүнд хариу барина!  Үүнийг эхлээд дахин нэг үзэх хэрэгтэй байх,  гэхдээ энэ бол сайн уралдаан байсан. Энд ирэх зуур зарим нэг зүйлийг сонсож амжсан, гэвч яг үнэнийг хэлхэд би хамаг анхаарлаа өөртөө  төвлөрүүлж байсан”

2007 онд Кими Райккөнен дүнгээрээ гуравдугаарт явсан мөртлөө дэлхийн аварга болсон. Энэ нь чадвартай холбоотой эсвэл аз уу?

“Би өнөөдөр Кимигийн тухай бодож байлаа. Хүмүүс түүнд дуртай дургүй нь хамаагүй гол нь бид  яг адилхан байдалд орсон” “ Гурван жилийн өмнө түүний хүрсэн зүйл бол гайхалтай юм.  Бидний ихэнхи нь тэнд хамт байсан ч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй” “ Өнөөдөр Феррариг гуравдахь байрлалаас гарч долоод орно гэж хэн мэдэх юм бэ?  Заримдаа  ийм зүйл тохиолдох юм. Би энэхүү нэр хүндтэй жагсаалтанд нэрээ мөнхжүүлж байгаадаа туйлын аз жаргалтай байна”

Гараа эхлэхэд Феттель   Хэмилтоноос байрлалаа хамгаалж , харин гуравдугаар байрлалаас хөдөлсөн Алонсо  Баттонд гүйцэгдэж нэг байрлал алдсан юм. Феттель  Хэмилтонтой  тэмцэлдэх зуур  дэлхийн аваргын  өрсөлдөөн түүний  хойгуур өрнөж байлаа.  Цувааны дунд хэсэгт Мерседесийн машинууд шүргэлцэж Шумахер  чиглэлийн эсрэг  эргэн зогсоход  Люцци  зайлж чадсангүй дээгүүр нь  дайрав. Азаар Шумахер гэмтэлгүй өнгөрчээ. Ингээд эхний тойрогт аюулгүйн машин гарч ирсэн юм.

Аюулгүй машин гарч ирэх үеэр Мерседесийн Росберг , Реногийн Петров  нар зогсолт хийсэн нь тун ухаалаг алхам болж хэд хэдэн байрлал хожиж чадсан. Энэ хоёрын зогсолт  Ред Буллын хувьд ялангуяа  Феттельд  эерэг үр дүн авчирсан юм.

Эсрэгээ Ферраригийн   тактик буруу  болсон гэж олон хүн шүүмжилж байна. Ферраригийн тактикчид Алонсогийн   өрсөлдөгч Марк Вебберт бүх анхаарлаа төвлөрүүлснээс болж Росберг болон Петров нарыг хараанаас алджээ.Алонсо нь   Вебберийг  дугуйгаа сольсоны дараа 15 дахь тойрогт зогсолтоо хийсэн бөгөөд эргээд зам дээр гарахдаа Петровийн ард гарч , барианд орон ортлоо гүйцэж чадсангүй. Гараанаас дөрөвт гарсан Алонсо нь тэр байрлалаа хадгалж чадсан бол эсвэл Петровийг гүйцээд зургаад орход л бол аварга болох байлаа. Алонсогийн  инженер бүх хүчээ дайчлахыг сануулж байсан авч Алонсод Петровийг гүйцэх боломж олдоогүй юм. Мөн хожуу  зогсолт хийсэн Реногийн нөгөө нисгэгч Роберт Кубица  Алонсогийн өмнө гарч чадсан нь Ферраригийн тактик буруу байсны бас нэгэн нотолгоо байлаа.

Ред Булл багийн дарга Кристиан Хорнер “ Феррари хоёр машиныхаа тактикийг өөрчлөхийг хэн мэдэх билээ. Гэхдээ энэ нь зөв шийдэл , энэ нь буруу гэж хэлэх аргагүй” “ Дэлхийн аваргыг стратеги ч биш багийн тушаалаар ч биш  тэнд уралдаж байсан залуус шийдлээ. Эцэст нь хамгийн шилдэг нь аваргаллаа  ийм л байх ёстой”  “ Петровт баярлалаа , бид чамайг өнөөдөр дайлъя” гэлээ

“Улиралын төгсгөлд аварга цолонд ойрхон ирчээд сүүлийн мөчид алдана гэдэг үнэхээр харамсалтай ”  “Гараанаас нэг байрлал Баттонд алдсан,  ер нь амаргүй уралдаан байлаа.” “ Надад хангалттай хурд байгаагүй тул Петровийг гүйцэж чадсангүй”  гэж Алонсо ярив.  Эргэлтүүд дээр Феррари  Реногоос илүү хурдтай байсан боловч гүйцэх хамгийн боломжтой  эргэлт болох чигээрээ шулууны эхлэл  7 болон  төгсгөл 8 дахь эргэлтүүдэд Петров маш хянамгай жолоодож байлаа. Шулуун замд Рено хурдтай байсан тул ойртож чадсангүй.  Алонсо  “ Би Ред Булл болон тэдний нисгэгчидэд баяр хүргэж байна. Улиралын турш биднээс бага ч гэсэн илүү байсан , тэд  хүрэх ёстой өндөрлөгтөө очиж чадсан нь гарцаагүй тэдний авах учиртай зүйл юм”  “ Улиралын сүүлийн хагасд манай багийн хийсэн ажил бол бахарахмаар юм.  Бид  эхний хагасд  маш олон асуудалтай тулгарсан” “ Анх би  жолоон дээрхи товчлууруудыг мэдэхгүй мөн багийн механикчид ,  инженерүүдийг ч танихгүй Бахрайнд  долоо хоног туршилт хийхээр очсон. Тав зургаа дахь уралдаанаас хойш энд дасаж эхэлсэн. Одоо эндээ жинхэлсэн болхоор ирэх жил өөртөө бүрэн итгэлтэй байна. Дараа жилээс тэргүүн эгнээгээр уралдана гэдэгтээ огт эргэлзэхгүй байна”  гэжээ.

Феррари багийн дарга Стефано Доменикали “ Тиймээ энэ бол алдаа байсан”

“Үүнд хоёр шалтгаан бий.Эргээд хархад энэ нь үнэхээр алдаа байсан нь тодорхой. Энэ мөчид бид нэг шийдвэрт хүрэх хэрэгтэй. Баг, сайн муу аль ч цагт хамтдаа байх ёстой”

“ Эхний  шалтгаан бол Баасан гарагт ажиглагдсан  дугуйны элэгдэл байсан. Энэ бол нөлөөлөх хүчин зүйл болсон. Үүнээс гадна, хойд хэсгийхэнийг уралдааны дунд хэсэгт гүйцэнэ гэж тооцсон. Энэ бол бидний стратегид орсон алдаа байв” гэжээ.

Байр Нисгэгч Баг
Оноо
1 Sebastian Vettel Red Bull Racing 256
2 Fernando Alonso Ferrari 252
3 Mark Webber Red Bull Racing 242
4 Lewis Hamilton McLaren-Mercedes 240
5 Jenson Button McLaren-Mercedes 214
6 Felipe Massa Ferrari 144
7 Nico Rosberg Mercedes 142
8 Robert Kubica Renault 136
9 Michael Schumacher Mercedes 72
10 Rubens Barrichello Williams 47
11 Adrian Sutil Force India 47
12 Kamui Kobayashi BMW-Sauber 32
13 Witali Petrow Renault 27
14 Nico Hülkenberg Williams 22
15 Vitantonio Liuzzi Force India 21
16 Sebastien Buemi Toro Rosso 8
17 Pedro de la Rosa BMW-Sauber 6
18 Nick Heidfeld BMW-Sauber 6
19 Jaime Alguersuari Toro Rosso 5
GD Star Rating
loading...
Феттель хамгийн залуу дэлхийн аварга, 9.4 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. blokey says:

    haramsaltai yum. Petrov sn bla uneheer. Gehde Alonso shildeg ni gedgee haruulsan shu ene jil

    GD Star Rating
    loading...
  2. Uneheeer aztai yavdal bolloo shuu.Alonso yadaj 1 onoo avahgui bhdaa yahavdee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: