loading...
“Нээлт” болсон нээлт
Бүх зүйлийг олимпийн түвшинд зохион байгуулна хэмээн амлалт өгсөн Гуанжоугийн Азийн Наадмыг Зохион байгуулах хороо (GAGOC), Хятадын ҮОХ нээлтийн үйл ажиллагааг мөн л олимпийн нээлтээс дутахгүй зохион байгуулав. Бээжингийн олимпийн нээлт, хаалтын найруулагч Жан Имоугийн туслахаар ажилласан … ажиллалаа. Сувдан голын Хайсинша арал дээр болсон энэ нээлтийн ажиллагаа тэр чигээрээ сюрприз гайхшруулсан үзүүлбэрээр дүүрэн байсан. Усны торгоны замын эхлэл гэж өөрсдөө үздэг Гуанжоу хотын онцлогийг харуулсан нээлт болсон ба усыг хайрлах, ногоон дэлхийгээ хамгаалах гайхалтай сайхан шийдэлтэй шоуг толилуулав. Тэртээ 14-р зууны үед усан цэргийн хүчирхэг флотыг удирдан Зүүн Өмнөд Ази, Энэтхэг, Африкийн баруун эрэгт хүрч чадсан агуу далайчин Жэн Хэгийн дурсгалд зарим хэсэг нь зориулагдсан байсан юм. Энэхүү нээлт нь олимп, тивийн наадмын түүхэнд анх удаа зориулалтын бус цэнгэлдэхэд зохион байгуулагдсан ёслолын ажиллагаа болсноороо түүхэнд үлджээ.
Гурав дахь өдөр гурав дахь медаль
Наадмын эхний өдрөөс л “дэд хүрэл медалийг” олноор нь хүртсэн манайхан хоёр дахь өдөр анхны медалиа хүзүүндээ зүүсэн бол олон медаль авна гэж төлөвлөж байсан гурав дахь өдөр хоёр медаль авлаа. Доха 2006 Азийн 15-р наадмын мөнгөн медальт М.Бундмаа дахин дэд байрт шалгарсан бол Б.Баттөгс нутгийн эзэн Хятадыг хантэйгаар ялан хүрэл медаль хүртлээ.
Шүүгчдийн хатуурхал
Монголын жүдогийн шигшээ багт Гуанжоугийн татами, гадны шүүгчид хатуурхаж байна. Эхний өдөр Н.Түвшинбаяр аваргын барилдаан дээр эргэлзээтэй шийдвэр гаргасан шүүгчид хоёр дахь өдөр хүрэл медалийн төлөө манай О.Ууганбаатарыг барилдааны явцад хориотой мэх хийсэн хэмээн дэвжээнээс буулгав. Манай хүн уг нь Японы бөхийг боолт хийн бууж өгөхөд хүргэсэн билээ. Энэхүү эргэлзээтэй шийдвэрийн дараа бүр том гарз монголын багт тохиосон. Наадмын гурав дахь өдөр Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатарын Кыргызийн бөхтэй хийсэн барилдааныг мөн л хориотой үйлдэл хийсэн хэмээн зогсоож манай хүний тэмцээнийг дуусгасан билээ.
Сагсчдын сайхан ялалт
Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг хамгийн чухал тоглолтоо хийлээ. Тэд хэсгийн тоглолтонд оролцох эрхийн төлөө урдчилсан тоглолтыг Туркменистантай хийсэн юм. Казахстан, Турк, Ираны лигт тоглодог хүчирхэг тоглогчидтой Туркменүүдийг манай сагсчид ширүүн өрсөлдөөний эцэст буулган авсан. Ингэснээр манай сагсчид Хятад, Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Йордан, Узбекистаны багтай нэг хэсэгт таарсан бол туркменүүд төрхөмдөө буцлаа.
Монголын багийн түүчээ нар
Хятадын өмнө зүгийн “цэцэгт хотод” болж буй Азийн наадмыг арван мянга гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэн газар дээрээс нь өөрсдийн эх орондоо мэдээллийг хүргэж буйн дотор Монголоос ТВ-5 телевиз, UBS телевизийн сурвалжлах багууд, “Таван цагариг” сонины сэтгүүлч Ж.Батмөнх, “Спортын цонх” онлайн сэтгүүл, www.sportnews.mn вэб хуудасны сэтгүүлч Г.Баярсайхан нар ажиллаж байна.
Бейсболынхны гарз
Азийн наадамд 16 жил завсарласны эцэст хүчээ үзэж буй бейсболын шигшээ багт гарз тохиолоо. Монголын бейсболын шилдэг тамирчин Хатанбаатар тоглолтын явцад нүүрэндээ хүнд гэмтэл авчээ. Санамсаргүй байдлаас гэмтсэн түүнд зохион байгуулах хорооны эмнэлгийн баг яаралтай арга хэмжээ авч мэс засалд оруулж амжилттай болсон байна.
Сайн дурынхан хаа сайгүй
Тэрбум хол давсан хүнтэй Дундад улс наадмыг зохион байгуулахад чухал үүрэгтэй сайн дурынханы багийг гайхалтай бүрдүүлжээ. Хятадын өнцөг булан бүрээс сурлага, ур чадвараараа шалгаран ирсэн 90 мянган хүүхэд залуус, албан хаагчид 12 мянган тамирчин, 10 мянган сэтгүүлчдэд үйлчилж байна. Хотын өнцөг булан бүрт сайн дурын ажилтнууд хүссэн хүмүүсийн хөтөч болж байна.
Монгол туургатнууд
Азийн наадамд Монгол туургатнаас зөвхөн монголчууд оролцсонгүй ээ. Хятадын багийг төлөөлж 10 гаруй өвөр монгол оролцож байгаа аж. Жүдо бөхийн төрөлд өсөх ирээдүйтэй залуу жүдоч Сэржгаваа, Алмас нар Дундад иргэн улсыг төлөөлөн оролцож байгаа бол, бокс, хөнгөн атлетикчид мөн хүчээ үзэж байгаа ажээ. Түүнчлэн наадмын зохион байгуулалтанд оролцож байгаа сайн дурынханд өвөр монгол, шинжаанаас ирсэн олон хүүхэд, залуус ажиллаж байна.
loading...




Цагаанаагаа хараад өрөвдлөө, дэлхийн хүн шүү дээ, хамаг хүч хөдөлмөрийг нь ганцхан шүүгчийн булхайтай шийдвэр баллаж байгаам даа. манай хүнд ингэж хатуурхах хэрэг байсан юм байхдаа, ямар сайндаа л хөөрхий ингэж суухав дээ, новш гэж огшичхлоо, Юм нэгээр дуусах биш, дэлхийн чансааг тэргүүлж, олон улсын жүдо бөхийн нүүр царай болж байгаа яах аргагүй халуун цустай, байгалиас заяагдсан унаган авъяастай Монгол залуу даа.
loading...
yoo ymr t1 yum be.alt avkum bhda hairan tsagaanbaatar ug n bol alt avah l bsin muu t1 shuugches bolj bgn bi herwee tend bsn bol ter muu hdn shuugchdig n nam tsohiod unagaah bsin odo tgd yah ch bile de ungursun yum boksdoo l naidhas
loading...
duremeer l barildana shuu dee.duremee sain surahgui bol bugd hasagdlaa
loading...
Za yamar hamaatai um. Neg ikh gaihuulaad baih temtseen bish shuu dee. Gol Olimpyn naadamdaa l beltgeh heregtei tegeed ch setgeliin hat suuhad n’ tus bolno. Dandaa hojood bartaagui bol amarhan ongiroh magadlaltai tsagaanaad harin ch hereg boloh baih. Man’ er chin’ shartai um chin ulam sain berildah bailgui dee. Tegeheer buh zuil ok. Shuugchid shalihgui zuil deer tegj l baina biz.. tooh hereggui. Bas ner hundee bodood tolgoi undur baih heregtei. Ingej suuh barih hereggui sanagdaj bna. Chadnaa chadna. Bugd l medej baigaa bolohoor yamar hamaatai um yamar ankh udaa medali avah gej baigaa bish.
loading...
gundegmaa ymar deed zereglelin tamirchin bilee tegtel odoo yaj bn omno ni danda medali avdag bsn odoo erchimtei beltgelee hiihgui bl 2012 oni olimpin zorilt ongoroh gd bn shu gundegmaagin amlaltiig mongolchuud martagui bga
loading...
YAMAR UNDESNII BOH ARILDAJ BGAA BISH ENE JUDO BOH CHIN DUREM JURAMTAI SAIXAN TSEVER SPORT SHUU DEE.
TSAGAANBAATAR OOROO PEEDIIJ ONGIRJ XUNII DEEREES TEGJ NUDCHIJ BOLOXGUI L BAIXGUI DAA.ENE XEDEN UNDESNII BOHCHUUD SHIG UNASAN XUNII DEEREES NIDERDEG SHIG L YUM BOLOX GEED XARAGDAX YUM.
DARAA DARAAGIIN TEMTSEEND NI TOM SURGAMJ BOLNO.TSAASHDAA ANXAARAARAAI
loading...