Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Гуанжоу-2010 » 4 дэх өдөр медалийн ургац “арвинтай”

GD Star Rating
loading...

Дөрөв дэх өдөр арвин медальтай

Азийн 16-р наадмын дөрөв дэх өдөр Монголын багийн медалийн тоо үлэмж ахилаа. Жүдогийн сүүлчийн өдөр манай дөрвөн жүдока хүч үзэж дөрвүүл хүрэл медалийн төлөө барилдсан. Эрчүүдийн 60 кг-ийн жинд Д.Амартүвшин хүрэл медалийн төлөө Хятадын бөх Алмастай үзсэн ч гэмтлийн улмаас татамиг орхиж шагналт байранд шалгарсан. Харин бүсгүйчүүдийн 48 кг-ийн бөх Балжиннямын Бат-Эрдэнэ, үнэмлэхүй жингийн Доржготовын Цэрэнханд, эрчүүдийн үнэмлэхүй жинд Х.Мөнхбаатар нар өрсөлдөгчдөө ялж хүрэл медаль хүртлээ. Ийнхүү улсын арслан Х.Мөнхбаатар Азийн наадмын жүдогийн төрөлд эрчүүдээ авран медалийн оосроос атгалаа.

Оргил өдөр

Өчигдөр магадгүй Монголын багийн хувьд хамгийн ачаалалтай өдөр нь байсан байх. Монголчууд нийт 28 спортын төрөл оролцож байгаагаас 16 нь уралдаан тэмцээнтэй байсан юм. Өглөөнөөс үдшийн бүрий болтол Сувдан голын бэлчир газрын өнцөг булан бүрт хүч үзсэн монголчуудын амжилт муугүй байлаа. Фошан хотод боксын тэмцээн эхэлж, Дунгуан хотод хүндийг өргөлтийнхэн хаалтаа хийсэн.

Монголын анхны алтыг Казахстаны анхны алт булаав

Энэ өдөр монголчууд буудлагын 25 метрийн зайд гол найдлагаа тавьж байлаа. Олимпийн дэд аварга, хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, Зүүн Азийн аварга Ц. Мөнхзул нар энэ зайд л сайн бууддаг. Хувийн төрөлд их найдлага тавьж байсан ч тэд багийн төрөлд мөнгөн медаль хүртсэн. Багийн бүрэлдэхүүнд О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Т.Баярцэцэг нар багтсан. Манай гурван бүсгүй Монголын багийн анхны шаргал өнгөт медалийн авах тун дөхсөн ч Казахстаны багахан онооны зөрүүгээр урд гишгэлээ. Энэ нь Казахстаны багийн хувьд анхны алтан медаль нь болсон юм.

Монгол туургатнуудын даамай амжилт

Монгол гэсэн нэрийн дор нэгддэг Өвөрмонгол нөхөд маань ч Азийн наадамд тоосоо өргөж байгаа. Тэр тусмаа жудо бөхчүүдийнх нь  амжилт чамлахааргүй байгааг онцлох хэрэгтэй. Манай жудочдыг 3 медаль авсан өдөр Өвөрмонголын жудоч Үндэс (Ву Шуген) 48 кг-д алтан медалиар энгэрээ мялаасан. Хятадын багийн өмнөөс оролцсон тэрээр аваргын төлөөх барилдаанд Японы Фукуми Томоког хэнтейгээр буулган авсан юм. Энэ барилдааныг манай Д.Баттулга шүүн явуулсан нь мөн нэгэн тохиол гэлтэй. Мөн -60 кг-д Д.Амартүвшин бэртэл авсан тул хүрэл медалийг Өвөрмонголын жудоч Алмас хүртсэн. Тэмцээний өмнөх өдөр Өвөрлөгч нутгийн Сэржгаваа 81 кг-д хүрэл медалийн төлөө “үзэлцсэн”  ч Казахын Бозбает ялагдал хүлээсэн юм.

Улсын рекорд хоёронтоо шинэчлэгдлээ

Гаунжоугийн усан замд эх орноо төлөөлөн уралдаж байгаа Б.Дөлгөөн өөрийнхөө гараанд тэргүүн байрыг ээлж дараалан эзэлж байгаа. Наадмын 3 дахь өдөр л гэхэд 50 метрийн чөлөөт сэлэлтэд 8 хүнтэй урьдчилсан хэсэгт тэргүүн байр эзэлж Монгол гэсэн эр онооны самбарын эхэнд заларч байлаа. Харин өчигдөр уралдсан 50 метрийн эрвээхэй сэлэлтдээ манай тамирчин дахин хэсэгтээ манлайллаа. Зүгээр ч тэргүүн байранд орсонгүй 27.08 сек-ээр улсынхаа рекордыг шинэчлэн тогтоосон байгаа. Энэ өдөр мөн хүндийг өргөлтийн ОУХМ Н.Баярмаа ээлжит удаагаа улсын дээд амжилтыг шинэчиллээ. 63 кг-д хүч сорьж буй манай тамирчин хэсэгтээ 6 туйванчдаас жингээрээ 5-д жагсах хөнгөн нь байсан. Нийлбэр дүнгээр 212 кг-г манай тамирчин өргөж улсынхаа дээд амжилтыг эвджээ.

Боксчдын тааруухан эхлэл

Азийн наадмын боксын төрөл өчигдөрөөс эхэлсэн. Гаунжуогийн дагуул хотод энэ төрлийн тэмцээн болж байгаа болохоор тэмцээн болох ордон луу явахад нилээд их цаг алдахад хүрч байна. Боксын ДАШТ-ий мөнгөн медальт 52 кг-д хүч сорьж байгаа Н.Төгсцогт ширэн бээлийтнүүдээ манлайлан рингэнд гарч тулалдлаа. Залуу тамирчин маань өрсөлдөгч Узбекистаны Исаковын тактикийн аргыг олохгүй байсаар 9 : 2-р ялагдал хүлээсэн. Манай тамирчин Исаковын сайн хамгаалалтын өмнөөс хичнээн нүдсэн ч оноо авч чадалгүй 1 оноо алдан эхний үеийг дуусгасан. Улмаар дараагийн үед энэ байдал үргэлжилж  Н.Төгсцогтын цохилтууд ээлж дараалан буусаар байсан ч ердөө нэг л оноо авч 3-г алдсан. Ингээд цаг дуусахад тооны харьцаа 9 : 2-н харьцаатай болсон байв. Үүний дараа хүнд жингийн (91 кг) Д.Идэрбат Хятадын тамрчинд “зодуулж” 2-р үед шүүгч тоглолтыг зогсоосон. Эхний үед л гэхэд өрсөлдөгч нь түүнээс 7 оноо салгасан бол үргэлжлүүлэн 8 оноо авч илт илүүрхэж байлаа. Цааш тоглолт үргэлжлэх боломжгүй байсан тул шүүгчид Хятадын боксчинд ялалтыг өгсөн. Нийт дүн 15 : 1.

Ийнхүү тааруухан эхэлсэн боксчдын амжилтыг 56 кг-н Э.Идэрхүү эерэг тийш нь эргүүлж Шри-Ланкын тамирчныг ялан дараагийн шатанд үлдлээ. Өрсөлдөгчөө Э. .Идэрхүү 9  : 2-р буулган авсан юм.

GD Star Rating
loading...
4 дэх өдөр медалийн ургац "арвинтай", 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. mgl says:

    mongolchuudaa amjilt husie.. boks yu bolson tuhai todorhoi bicheech. medeegee joohon delgerengui bichej bolohgui yu. bas durstei medee oruulaachee.. za temtseen oroltsoj bgaa bag tarimchiddaa amjilt husie….

    GD Star Rating
    loading...
  2. oogii says:

    amjilt husiye manaihan sn bn aa boksiin uldsen jinguud n sn togloosoi

    GD Star Rating
    loading...
  3. oogii says:

    aziin naadmiin shine medeenuudee hurdan damjuulaad bgaarai sportnewsiihen ta buhend ajliin undur anjilt

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: