Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Европын хөлбөмбөг, Олон улс » Мессигийн “ир” хурцлагдсаар…

GD Star Rating
loading...

Өмнөд Америкийн 2 “аварга загас” Бразил – Аргентиний ээлжит тулаан Катарын Доха хотод явагдлаа. Тэр болгон тохиогоод байдаггүй Шар – Цагаан цэнхэрүүдийн үзүүштэй тулаанд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж байсан юм. Өндөр ур чадвартай тоглогчид энэ 2 багт байдаг болохоор ногоон талбайд “самба” бүжиглэсэн олон гоолтой тоглолт болно гэж найдаж байсан ч ердөө нэг гоол л 2 багийг хооронд нь ялагч, ялагдагч болгон тусгаарлав. Тэрхүү чухал гоолыг сүүлийн үед гоолын хийморьтой байгаа “шидэт” Месси оруулсан юм. Гэхдээ бүр цаг дуусах мөчид 4 тоглогч хуурч хийсэн болохоор хүн болгоны амнаас Мессиг магтсан үг унахаас аргагүй. Нэгэн өөр нэгэн “шидэт” эр энэ тулаанд оролцсон. Олон улсын тавцанд мартагдах шахаад байсан Роналдиньо 19 сарын дараа дахин шар өмсгөлөө өмсөн талбайд гарсан юм. Шигшээ багийн ирээдүй болсон Неймартай Ронни сайн ойлголцож эвгүй довтолгоо өрнүүлж байсан ч гоол оруулахад нь Аргентиний хаалгач Ромеро хөндөлсөж байв. 18 дахь минутад Дани Алвесийн Давид Луйзтай хоршсон гоёмсог довтолгоо хаалганы хөндлөвч онон буцаж ойлоо. Үүнээс 2 минутын дараа Луйзын мөргөлт хаалганы дээгүүр өнгөрсөн юм. Эхний хагаст Аргентинчууд 2 удаа л алсын цохилт хийсэн бөгөөд Занетти, Мессигийн тэдгээр оролдогууд гоол болох хэмжээний аюултай байсангүй. 2-р үед Роналдиньогийн чөлөөт цохилтууд үзэгчдийг суудлаас өндөлзүүлсээр байсан. Цаг дуусахаас 15 минутын өмнө Бразилийн дасгалжуулагч Менезэс Ронни-Неймарыг суулгаснаар тэд цаг дуустал олигтой довтолгоо хийгээгүй. Гэтэл Месси тэдний альхэдийнэ эвлэрээд байсан тэнцээг өөрчилж орхилоо. Лавесситай нэг-хоёроор дамжуулж эхэлсэн түүний довтолгооны эсрэг Бразилийн хамгаалагчид юу ч хийж дөнгөсөнгүй. 2005 оны 6 сараас хойш Марадонагийн нутгийнхан хөршүүдээ ялж чадаагүй байсан юм.Харин Дохагийн Халифа цэнгэлдэхэд Месси тэр хар цувралыг ганцаараа зогсоолоо.

GD Star Rating
loading...
Мессигийн "ир" хурцлагдсаар..., 8.2 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. lene says:

    goe yum boljee haaya ch gesen arg hojmoorsondoo bichlegiig oruulna bizdee

    GD Star Rating
    loading...
  2. morumok says:

    урд шөнө болсон тоглолтууд ш дэ. танай сайт тоглолтуудын мэдээг тэр дор нь оруулж чаддаггүй юм гэхэд үдээс урагш оруулчиж байгаач. би танайханд удаа дараа санал тавьж байсан. танайх уул нь залуучууд голдуу сэтгүүлчидтэй юм байсан. сайн ажиллахгүй л байна да залуучуудаа. дэлхий дээр спортын төрөлүүд олон гэдгийг мэдэж байгаа биз дээ.

    GD Star Rating
    loading...
  3. Messi sain sain.Braziliig demjidgiin xuwid jaaxan tiimerxvv zvil bolchixloo ochigdor oroi vzsen ix sonirxoltoi toglolt bolson Roni sain togloj bnlee

    GD Star Rating
    loading...
  4. Rossoneri says:

    Энэ NBA NHL NFL нтр эхэлчээд байдаг. Эднийхэн хөлбөмбөгөөс өөр юу ч тавихгүй юм. Одоо өвлийн амралт болохоор яанаа. Өөр спортын төрлүүдээс мэдээ оруулаач, NBA NHL л гэхэд өдөр бүр тоглолттой байдаг биз дээ.

    GD Star Rating
    loading...
  5. Batistuta says:

    niit togloltiin haritsaa Argentina 34-33 Brazil

    GD Star Rating
    loading...
  6. FC Barcelona says:

    Messi chi shu kkk goy goal hiiseen

    GD Star Rating
    loading...
  7. kjhj says:

    goy toglolt bolsoon yronhido brazilchud baga zereg davamgai togloj bsn argentin haya sorog l hij bsn.. roni dajgui toglosn ghde jahn zalhu udan haragdsn brazilin dovtolgoni shugam arai l bishe 2 jijighn dovtlogch hurengut l usred unachih ym..aguu ronaldag hen zalgahin bol do..der n kaka yah argagui ene bagiin amin suns n ym da

    GD Star Rating
    loading...
  8. barca fan says:

    Leo aguu uur yu helhv odoo ene ircheeree Barcadaa uzuuleed ug! Rossoneri chi uur site naas ter medeeleluudee avj bgach zaavl albtai ym shig

    GD Star Rating
    loading...
  9. hdfj says:

    Pastore-iin tsohiltiig garaar garaaraa haasan bhad yagaad 11 uguugui yum boloo no bna shuu

    GD Star Rating
    loading...
  10. hdfj says:

    Pastore-iin tsohiltiig garaaraa haasan bhad yagaad 11 uguugui yum boloo no bna shuu

    GD Star Rating
    loading...
  11. soccer says:

    Batistuta-d zoriulav chi ystoi zalna zalna gexed aimar zalax yumoo brazil argentiniig xamaagui olon xojson bndaa chi ter google moogle ee uxaj uz ?

    GD Star Rating
    loading...
  12. soccer.d says:

    hugshiun chi uuruu jaahan ym uhaj uzmeer ymaa iishee orooroi. http://en.wikipedia.org/wiki/Argentina_and_Brazil_football_rivalry

    GD Star Rating
    loading...
  13. Batistuta says:

    Soccer-d minii and fifa.com-ruu orood uz ene alban yosnii site gedgiig medej bgaa blguide

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: