loading...
Туркменистаныг ялж хэсгийн шатанд өрсөлдөх болзлоо хангасан сагсчид маань эхний тоглолтдоо нутгийн эздэд аргагүй ялагдсан. НБА-д тоглож байсан гурван ч тоглогчоо Хятадын шигшээ манай эсрэг илгээснийг бодож үзвэл 91 : 46 гэдэг тийм ч тааруухан үр дүн биш гэлтэй. Хятадууд шигшээ багийн тоглолтоо CCTV5-р шууд дамжуулан үзүүлсэн тул манай үзэгчид эх орондоо баг тамирчдаа дэмжин суусан байх. Харин хэсгийн хоёр дахь тоглолтоо манайхан 4 жилийн өмнө нэг хэсэгт багтан 66–102-р ялагдаж байсан Узбекистаны багтай хийсэн юм. Өмнөх хоёр тоглолтыг манай сагсчид өөр өөр ордонд хийсэн бөгөөд энэ удаа ч “аялал” хийж Ин Дон цогцолборт тоглолоо. Нуруугаар намхан ч хурдтай, сайн багийн тоглолтынхоо ачаар манай сагсчид тоглолтын дөнгөж эхнээс л давамгай байдлыг үүсгэж чадсан. Эхний хагасын дараах байдлаар 28 : 36 харьцаатай тэргүүлж байсан ч сүүлийн үеүдэд оноогоор бариулж цаг дуусахаас минутын өмнө тооны харьцаа 63 : 63 болж тэнцсэн. Аль аль багийнхан алдаа авах тоолонд шидэлт хийх эрхтэй байлаа. Цаг дуусахаас ердөө 3 секундын өмнө тооны харьцаа 65 : 65 харьцаатай тун эгзэгтэй мөчид чөлөөт шидэлт хийх эрхтэй болсноор манайхны ялалт баталгаажсан юм. Шийдвэрлэх торгуулийн шидэлтийг Г.Ихбаяр амжилттай гүйцэтгэснээр 65 : 67-р сагчсид хэсгийн эхний ялалтаа авлаа. Багтаа хожил авчирсан лигийн тэргүүн тоглогч Г.Ихбаяр тоглолтын турш 13 оноо, 4 самбараас авалт, 2 оновчтой дамжуулалт хийжээ. Тэрээр тоглолтын дараа “Шидэлтээ хийхийн өмнө үүнийг л заавал оноо болгох ёстой шүү л гэж бодогдож байлаа. Миний хувьд хамгийн сайхан мөчүүдийн нэг байсан. Ялалт байгуулсандаа баяртай байна. Дараагийн тоглолтдоо ер нь ялах маш их итгэлтэй болчихлоо” хэмээн ярьсан. Сагсчдын дараагийн учраа өмнөх сагсны ДАШТ-д хүчээ сорьсон Йордан байх болно.
Боксчдын 2 дахь өдөр
Медальд хүрэх өндөр найдвар тавьж байсан Н.Төгсцогтоо “алдаж” хүнд хохирол амссан боксын багийнхан өнөөдөр хоёр удаа тулаанд орлоо. Эхлээд 75 кг-н Н.Шинэбаяр рингэнд гарч Тайландын тамирчинтай үзлээ. Хэн хэнийхээ үйлдлийг харсан гурван үеийн эцэст 2 : 1-р манай тамирчин ялж дараагийн шатанд үлдлээ. Эхний 2 үед аль аль оновчтой цохилт хийлгүй 0 : 0-ээр тэнцэж байгаад сүүлийн үед авсан 2 оноо нь Н.Шинэбаярт шинэ баярыг авчирсан. Үүний дараа тулалдсан С.Эрдэнэбаяр харин энэ баярыг үргэлжүүлж чадалгүй Хятадын тамирчинд “зодуулсан” гэхэд болно. Боксын эхний өдөр +91 кг-н Д.Идэрбат Нанхиадын тамирчинд “бут ниргүүлсэн” явдал дахин давтагдаж 10:0-ээр С.Эрдэнэбаяр ялагдаж ширэн бээлийтэй нэг “байлдагч” жагсаалаас гарлаа. Маргааш 56 кг-н Э.Идэрхүү шөвгийн 16-гийн тоглолтоо Тайландын тамирчинтай хийнэ.
Ширээний теннисчдийн тэмцээн дуусав
Ширээний теннисчдийн хувьд Азийн наадам өнөөдрөөр дууслаа. Хамгийн сүүлчийн найдвар болж байсан ОУХМ Л.Алтантулга Японы пинг понгчинд шөвгийн 16-д ”цэвэр тавиулав”. Дохагийн Азийн наадамд тэрээр анх оролцож байхдаа шөвгийн 32 шатанд дээрхи Японы тамирчин Мизутанитай таарч мөн ялагдаж байсан. Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан энэ тоглолт ердөө 15 минут үргэлжилсэн юм. Эхний геймийг Л.Алтантулга 3 минутад 11 : 2-р алдсан бол дараагийн үеүүдэд 3 минутаас илүү тэссэнгүй. Ингээд 4 : 0-ээр ялагдсан манай тамирчин тэмцээнийг орхиж нутгийн зүг буцах бэлтгэлээ базаах болов.
Мөн волейболын эрэгтэй багийнхан хэсгийн 4 тоглолтоосоо нэг ч ялалт авч чадалгүй хомоол хамж нутаг буцах болов. Саудын Арабтай хийсэн тоглолтод 1 сет авсныг эс тооцвол бусад тоглолтуудаа тувт 3 : 0 гэсэн харьцаатай дуусгасан. Өнөөдөр сүүлийн тоглолтдоо нуруугаар ойролцоо Индонезэд 3 : 0-ээр ялагдсан. 4 жилийн өмнөх наадмаас эрэгтэйчүүд мөн л нэг сеттэй харьж байсан түүх энэ удаа дахин давтагдав. Ихээхэн найдвар тавьж буй эмэгтэй багийнхны тэмцээн 19-нд Тайландын багтай тоглосноор эхэлнэ.
loading...





manai sagschid sain bolj bgaa ym bna daa.. harin bokschid maani joohon baartai bna daa.. gehdee zugeer sportod baij baidag ylagdal..harin judochidiig maani darchihlaa. zugeer darah dusam serdegiig daraa daraagiin tamirchid mini haruulaarai.. MONGOLCHUUD uragshaa…
loading...
sagschiddaa bayr hurgey ihee shigsheed zaaval baih hunii negdeee
loading...
yoooo mglchuud goe shuu uhsen muu hyatduud t1 olon hun amtai bj usa-g amjdag biluu archaagui uls mglchuud tsuuhun ghd uneheer sn bna mgliihoo bag tamirchdaar baharhaj bna zaaval hojood hesgeesee garaarai amjilt amjilt!!
loading...
sagschiddaa amjilt husie. odoo neg yalchihval hesgeesee garna shuu. yegvel mongoliin sags neg shat ahisan bna gej delhiid haruulah bolno.
loading...
Manaihan sain bna aa yalangya Ihee gadaadiin togololt ih sain hiij bna uugaa ahiin duu amjilt husie
loading...
boxer.uud maani yaachhav daa neg l bish eeee delhiiin abargad ingej togoldoggui l yum daaa ene muuu asian game.d ingej deerelhuulehdeee ch yaahav deeeee………………………………………………
loading...
manaihan eron bugd muugui orj bna ugaasaa hytad ulsad bolj bga yum chin manaihniig yum yum deer l darj bga biz. jordaniig yalahgui yumaa gehed 2 solongosiig ylhad hangalttai bha ugaasa ter 2g yalah magadlal ondor shuu de ihee olon ulsiin temtseend odtoi nohor shu manai shighsee bagiig odon iveej az hiimoritoi baij olon amjilt gargah boltuguai
loading...
chudojid mini yaachihwaa
boxiiin badar-uugan ah mine togloh yumuuu
sagschid sain bna shuuu
gundegmaa egch haramsaltai yumaaa
serdamba ahdaa alt awaarai gj eruuue duuuuu
loading...
mongolchuud goy shu sagshchid Jordan.g hojno gdg hetsu ch gsn amjilttai tglooroi gj heliy amjilt almjit mongoliin sags ulam hurdan hujguusui lol
loading...
Bayar hurgie. Sagschidaa. Amjilt husie. Ta nar shuu. Enkhiin-odoos
loading...
sdaa gej uzbekiig yvuulchlaa shdee whahaha goe shuu odoo uldsen hedteigee gaigui uzchihvel
loading...
manai sagsnii shigshee yasan t1 ungiin huvtsastai yum bee yamar ch zohildolgoo bhgui shaaasan hehe
loading...
amjilt sain bna shuu uragshaa
2 xojil goe shuu
loading...
ta buhendee amjilt husii margaash jordaniig hojin gdegt itgeltei bna cedee ahaa amjilt hushii
loading...
Engiin yum bvxen aguu bdag yumshdee hu
loading...
Huvtsas hend hamaati yum be. Za sain toglooroi. Today khojino shuu. Uragshaa sagschidaa
loading...
Uil ajillaagaagaa yavuulj bui NBA-n talaar dagnan bichdeg Mongoliin tsoriin gants site URGELJcom-g hudaldana Sonirhson humuus daraah utsaar holboo barina uu 95962027
loading...