Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис » Шилдэг наймын тэмцээн эхлэх гэж байна

GD Star Rating
loading...

ATP World Tour Finals

Явагдах ордон: O2 Arena, London Явагдах хугацаа: 11 сарын 21-28

Шилдэг найман теннисчдийн ширүүн тэмцэл эхлэх мөч ойртож байна. Тухайн онд хамгийн өндөр амжилт үзүүлсэн 8 теннисчин Лондоны O2 ордонд долоо хоногийн турш өрсөлдөж аваргаа тодруулах юм. Түрүү жилийн аварга Ниолай Давыденко тааруухам амжилтаасаа болж шилдгүүдийн тулаанд шалгарч чадсангүй. Энэ жилийн хувьд Рафаель Надаль, Рожер Федерер, Новак Жокович, Робин Содерлин, Энди Мюррей, Томаш Бердых, Давид Феррер, Энди Роддик нар Шилдэг 8-г бүрдүүлж байна. Бямба гаригт Мюррей – Содерлинийн тоглолтоор тэмцээн эхлэх юм.

Их Британий Энди Мюррей тэмцээний өмнө “Их Дуулгын дараах хамгийн том тэмцээний уур амьсгал гайхалтай байна. Би амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй. Сүүлийн хэдэн долоо хоног би тийм сайн байгаагүй ч ахтайгаа хамт анх удаа л хосын төрөлд түрүүлж үзлээ. Үзэгчдийн уур амьсгал ч сайхан байсан шүү. Сэтгэлзүйн хувьд их том итгэл энэ ялалт надад өгсөн” гэжээ. Английн ерөнхий сайд Давид Камерон тэмцээнд онцгой анхаарал хандуулж байна. “2 дахь жилдэ дараалан Лондонд дэлхийн турын финал болж байгаа нь гайхалтай. Лондон ч гэлтгүй Англи улсын хувьд энэ их их том үйл явдал. Дэлхийн шилдгүүдийн тулааныг гэртээ үзнэ гэдэг гайхалтай. Дээр нь Энди Мюррей манай спортын ертөнцөд шинэ замыг гарган гэж итгэж байна” гэжээ. 8 шилдгүүд 2 хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа. Федерер, Содерлин, Мюррей, Феррер нар нэг хэсэгт багтсан бол Надаль, Бердых, Роддик, Жокович нар нөгөө группт хуваарилагдсан юм. Тэмцээний ялагч ирэх долоо хоногийн ням гаригт тодорно.

GD Star Rating
loading...
Шилдэг наймын тэмцээн эхлэх гэж байна, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Manutd says:

    Andy Roddick turuulj neg bayarluuldagguin bhdaa6

    GD Star Rating
    loading...
  2. 2 endy shigsheed shalgarchaasai ah duu 2

    GD Star Rating
    loading...
  3. whahaha says:

    liverpool fanat yuch meddeggui yumuu. nernii hoid tal n ovog n bdagiin ahiin duu. roddick usa murray eng shd . ah n jamie murray gj bdag yum. zailuul medemhiireh iim l hortoi. kkkkkk. roddick yadaj finald uldcheesei.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: