loading...
Ази тивийн спортын XVI Их наадмын шатрын багийн тэмцээний 2-р тавилд манай эрэгтэйчүүдийн баг Киргизстаны багтай тэнцэж (Б.Гүндаваа хожиж Н.Баттулга, Г.Мөнхгал хоёр тэнцсэн), эмэгтэйчүүд Сирийн багийг 3:0-ээр ялсан бөгөөд өнөөдөр, 3-р тавилд Йорданы болон Узбекстаны багтай өрсөлдөх учраа таарчээ. Монголын багуудын бүрэлдүүн дутуу байгаа тухай манай сайт 18ны өдөр мэдээлсэн билээ.
Блицийн дэлхийн шинэ аварга
Москва хотноо энэ сарын 16-18ны өдрүүдэд 20 шатарчин “Блицийн дэлхийн аварга” цолны төлөө хоёр тойрогт өрсөлдснөөс хэдхэн хоногийн өмнө М.Талийн дурсгалд зориулсан супер их мастеруудын тэмцээнд тэргүүлсэн Л.Аронян (Армен) 24,5 оноогоор түрүүлж Т.Ражабов (Азербайжан) 24, өнгөрсөн оны Блицийн дэлхийн аварга М.Карлсен (Норвег) 23,5 оноотой удаах байруудыг эзэлжээ.
Б.Гельфанд (Израиль),Х.Накамура (АНУ) 21,5 С.Карякин, В.Крамник (ОХУ) 20,5 Ш.Мамедьяров (Азербайжан),П.Свидлер (ОХУ)19,5 П.Эльянов (Украин) А.Грищук (ОХУ) 19, Р.Мамедов (Азербайжан),Я.Непомнящий(ОХУ),М.Ваше-Лаграв 18, С.Мовсесян (Словак), Д.Андрейкин (ОХУ) 17,5 Б.Грачев(ОХУ) 16,5 Б.Савченко (ОХУ) 15,5 Ф.Каруана 13,5 Р.Пономарев (Украин) 12,5 онооны амжилт тус тус үзүүлжээ.
loading...




ehnii orog ih hatuu taarsan hytadtai odo ovoo saijirj bna gogo neg hun dutuu bolhoor shuud 0 luulhaar zaaval 3uulaa hojij baij esvel 2 ni hojij 1 ni tentsvel ylah ym bna hojigdohq baih ystoi batchimeg sain bnaa ene enhtuuliig yaah gej yvuuldag ym delhiin avarga geed bdag shal hudlaa shde 5han oron oroltsson temtseend turuulcheed sinsats tariad lllllllllllllllllll unen jul temtseen tegsenees WFM otgonjargal egchiig yvuulahq anhchimeg batchimeg otgonjargal mongontuul gej yvuulahq zzzzzzz enhtuul batchimeg anhchimeg yvsan argaguiee
loading...