loading...
Бундэслигийн 13-р тойрог Бямба гаригт топ багуудын эрлэг болоод байгаа Фрайбург лигийн тэргүүлэгч Дортмундыг талбай дээрээ хүлээн авах тоглолт мөн Шалькэ – Вэрдэрийн ширүүн тулаанаар эхлэнэ. Үдэш нь Лэвэркүзэн-Байернийн тоглолтоор үргэлжилж Ням гаригт Көльн, Штутгарт, Ст.Паули, Волфсбург багуудын тоглолтоор өндөрлөнө.
Шалькэ 04 : Вэрдэр Брэмэн
Франкфурт : Хоффэнхайм
М’гладбах : Майнц
Фрайбург : Дортмунд
Ханновэр : Хамбург
Нюрнбэрг : Кайзэрслаутэрн
Лэвэркүзэн : Байерн Мюнхэн
Штуттгарт : Көльн
Ст. Паули : Волфсбург
Энэхүү есөн тоглолтоос 2 тоглолтыг онцолж байна.
Шалькэ 04-Вэрдэр Брэмэн
Өнгөрсөн улирал 33-р тойргийн өмнө буюу улирал дуусахад ердөө хоёр тойрог үлдээд байх үед лигийн аваргын өрсөлдөөн дээд цэгтээ хүрээд байв. Байерн болон Шалькэ ижил 64 оноотой зөвхөн бөмбөгний зөрүүгээр Байерн нэгт бичигдээд байсан үе. Шалькэ өөрийн талбай дээрээ Вэрдэрийг заавал хожих ёстой байсан боловч Өзил хуучин багийнхаа эсрэг нэг гоол, нэг дамжуулалт хийснээр Шалькэгийн аваргын мөрөөдлийг үгүй хийсэн юм.
Харин одоо Шалькэгийн фэнүүд өшөө авахийг юунаас илүү хүсэж байгаа нь мэдээж. Гэхдээ тэдний багийн байдал сайнгүй байгаа. Хэдий Бундэслигийн шилдэг дасгалжуулагч нарын нэг Фэликс Магатыг авчирч зуны цонхоор бүрэлдэхүүндээ маш том шинэчлэл хийсэн ч тун тааруу улирлыг эхлүүлж одоогоор хүснэгтийн 16-р байранд бичигдээд байгаа юм.
Удирдлага болон фенүүдийн зүгээс ирж байгаа шахалт улам ихэсч байгаа учир фенүүдээс гадна Магат энэ тоглолтоос 3 оноо авахийг маш их хүсэж байна.
Зочин баг ногоон-цагаануудын хувьд ч тааруухан амжилттай байгаа. Тэд сүүлийн таван тоглолтоос нэг ч хожил авч чадаагүй юм. Мөн хоёр багийн сүүлийн тоглолтыг тооцохгүй бол Шалькэгийн эсрэг тааруу тоглодог уламжлалтай. Өмнөх 11 тоглолтоос Вэрдэр зөвхөн 2 ялалт авч байжээ.
Гэхдээ тэдэнд тулгараад байсан гэмтэл бэртлийн асуудал бага багаар сайжирсан нь хамгаалагч Фритц, довтлогч Пиззаро нар нь гэмтлээс эргэн ирж байгаа юм байна. Мөн тэдний талд байгаа нэг эерэг статистик бол өрсөлдөгч Шалькэ энэ улиралд гэртээ зөвхөн 1 хожил авсан юм.
Улирал эхэснээс хойш Шалькэ нийт 15 гоол оруулсны талыг нь Голланд довтлогч Клаас-Йан Хунтэлаар хийсэн бөгөөд эдгээр нь бүгд тоглолтын 2-р хагаст орсон юм байна.
Тоглолтын талаар хоёр багийн дасгалжуулагч юу ярив?
Фэликс Магат (Шалькэ 04): “Вэрдэрийг тодорхойлж хэлэхэд хэцүү. Брэмэн лигийн шилдэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг ч яг одоогийн байдлаар тааруу тоглож байгаа.. Бид тоглолтыг хянаж тоглохыг хүсч байна. Харамсалтай нь бид ихэнх тоглолтонд 45 эсвэл 60 минут л сайн тоглож байгаа. Харин би Вэрдэрийн эсрэг баг маань бүтэн тоглолтын турш давамгайллаа хадгалана гэж найдаж байна. ”
Томас Шааф (Вэрдэр Брэмэн): “Бид Хунтэлаар, Раул, Фарфан, Эду нарыг бүрэлдэхүүндээ багтаасан хүчирхэг өрсөлдөгчтэй тоглох болно.. Бидний хувьд сүүлийн үед тааруу тоглолт үзүүлж байгаа ч энэ алдаандаа дүгнэлт хийж байгаа. Баг маань өөр тоглолт үзүүлнэ гэдэгт итгэж байна.”
Хоёр багийн өмнөх 5 лигийн тоглолтын үр дүн:
Шалькэ 04:
DDLWD
Вэрдэр Брэмэн:
WWLLD
Мэргэн буучид:
Шалькэ 04:
- Клаас-Йан Хунтэлаар – 7
- Раул – 3
- Эду – 2
Вэрдэр Брэмэн:
- Хуго Алмэйда – 6
- Торстэн Фрингс – 3
- Марко Марин – 2
Байер 04 Лэвэркүзэн–ФЦ Байерн Мюнхэн
Лэвэркүзэнийн талбай дээр хоёр баг нийт 31 удаа таарч тоглосноос талбайн эзэн 14-д нь хожигдож 11 удаа л хожиж байсан нь Лэвэркүзэнийн хувьд хамгийн муу үзүүлэлт юм. Мөн гэртээ хүлээж авсан сүүлийн таван тоглолтоос ердөө ганц тэнцээ авч байсан гээд тэдний хувьд Байерн бол хар дарсан зүүд байсаар ирсэн.
Харин энэ удаад хоёр баг тун сайн формтойгоор дахин учирч байна. Байерн лигтээ сүүлийн 8 тоглолтонд хожигдоогүй бол Лэвэркүзэн 3 тоглолт дараалан ялснаар лигийн дэд байранд бичигдэж байна. Байерн тэднээс 5 оноо дутуу 6-р байранд байгаа.
Лигийн өрсөлдөгч нарын хувьд энэ тоглолт аль алинд маш чухал тоглолт болно. Лэвэркүзэн тэргүүн байранд явж байгаа Дортмундаас хэдийн 7 оноо дутуу учраас удаан хүлээж байгаа лигийн аварга авахийг хүсэж байгаа л бол энэ тооны харьцааг холдуулахийг хүсэхгүйн мэдээж.
Харин Байернын хувьд энэ улирал бүх цаг үеийн хамгийн муу эхлэлээ хийсэн ч тоглолт ирэх бүр тоглолт нь тогтворжиж эргэн аваргын өрсөлдөөнд орж эхэлсэн. Тэдний хувьд Дортмунд, Лэвэркүзэн хамгийн хүчтэй өрсөлдөгч байх нь ойлгомжтой болоод байгаа. Тиймээс ч тэдний хувьд хожил дутахааргүй чухал.
Хоёр багийн өмнөх тоглолтуудыг авч үзвэл өнгөрсөн улирал хоёр ч удаа 1:1 харьцаатай эвийн гэрээ байгуулаад өнгөрч байв. Харин өмнөх есөн тоглолт Байернийн ялалтаар өндөрлөж байж.
Лэвэркүзэнийн хувьд хамгийн сүүлд 2004 оны 8 сард Бэрбатов болон Франкагийн давхар дублаар 4:1 харьцаатай хожиж байв. Байернийн нэг гоолыг Баллак хийж байж.
Бүрэлдэхүүний хувьд аль аль багуудад гэмтэл бэртэл асуудал болоод байгаа. Лэвэркүзэнийн хувьд Баллак, Кийзлинг гэмтэлтэй бол Хуупиа болон Дэрдюк нар нь эргэн ирж байгаа. Харин төвийн хамгаалагч Райнартц шар картын улмаас оролцохгүй.
Байернийн гэмтэл бэртэл илүү ноцтой байгаа. Бадштубэр, Олич, Клозэ, Роббэн, Саттэлмайер, Ван Боммэль, Дэмикэлис зэрэг тоглогчид гэмтэлтэй байгаа ба Контэнто, Алаба, Брэно, Рибэри гэмтлээс эргэн ирж байгаа юм байна.
Лэвэркүзэнийн сүүлийн оруулсан 8 гоолын 7 нь стандартаас орсон байна. Улирлын турш стандартаас нийтдээ 12 гоол хийгээд байгаа нь лигтээ хамгийн өндөр үзүүлэлт юм. Байернийн хувьд улирлын турш оруулсан 18 гоолынх 7-г довтлогч Гомэз оруулсан бөгөөд үүнийгээ сүүлийн таван тоглолтонд л оруулж.
Сонирхуулж хэлэхэд 1997/98 оны улиралд хоёр дасгалжуулагч Эль Класико дээр 2 ч удаа нэгнийхээ эсрэг тулсан бөгөөд энэ хоёр тоглолт тэнцээгээр өндөрлөж байж. Тухайн үед Ван Гаал Барсэлонаг удирдаж байсан бол Хөнкис Реал Мадридыг удирдаж байжээ.
Мөн Хөнкинс (65), Ван Гаал (59) хоёр бол Бундэслигийн хамгийн ахмад дасгалжуулагч нар юм байна.
Одоо Байернд тоглож байгаа хагас хамгаалагч Тони Кроос өнгөрсөн улирал Лэвэркүзэнд зээлээр тоглосон юм. Нийтлэлийн төгсгөлд түүний товчхон ярилцлагыг орууллаа.
Ноён Кроос, Байерн улирлын эхний хэцүү байдлаасаа гарлаа. Та энэ улирлын талаарх хувийн бодлоо хуваалцаач?
Тони Кроос: Бидэнд эхний үед зарим нэг асуудал гарч байсан. Тоглогчид ДАШТ-н дараа их ядарцгаасан байв, мөн гэмтэл бэртэл гээд. Сүүлийн гурав, дөрвөн 7 хоногийн хугацаанд бид илүү дээрдсэн. Одоо харин энэ амжилтаа Лэвэркүзэн дээр ч үргэлжлүүлэхийг хүсэж байна.
Лэвэркүзэн таньд ямар туршлага өгсөн бэ?
Тони Кроос: Би өөрийнхөө тоглолтыг Лэвэркүзэнд их сайжруулсан. Тэд надад Бундэслигт өөрийгөө харуулах боломжийг өгсөн. Энэ бүхнээс би өөрийгөө хүндлэх мэдрэмжийг олж авсан. Лэвэркүзэнд тоглож байсан үе бол миний амьдралын маш чухал хэсэг байсан.
Улирлын төгсгөлд Байерн болон Лэвэркүзэн ямар байх бол?
Кроос:ФЦ Байерн аварга болж Лэвэркүзэн удаалах болов уу.
Хоёр багийн өмнөх 5 лигийн тоглолтын үр дүн:
Байер 04 Лэвэркүзэн:
WLWWW
ФЦ Байерн Мюнхэн:
WDWDW
Мэргэн буучид:
Байер 04 Лэвэркүзэн:
- Артуро Видал – 4
- Сиднэй Сэм – 4
- Эрен Дэрдюк – 3
ФЦ Байерн Мюнхэн:
- Марио Гомэз – 7
- Томас Мюллэр – 2
- Бастиан Швайнштайгэр – 2
loading...






Shalke Werder 2 alaan bolno doo . Schalke hojigduul Magatiig halahaas uur argagyi boljiigaam daa
loading...
dortmund l ene ulirald hachin saihan bndaa. daanch neg hev maygaar togolhiin. Ingej togolhiim bol ulirliin suuliin hagast amjilt buurch magadgui gj bodoj bn. Odoo uvliin tsonhoor tultal ni togoltiig ni nuguu heden luugaruud sudlaad havriin temtseen deer nuguu l hed garaad irne biz. Schalke Werder deeshee garaal irne dee. Arai hojuu tulj burduulsen bag bolhoor oilgoltshod hundreltei bga bh gj bodoj bn.
loading...
dortond sainl bna shdee ter japon gar aljiinaa kagawa geed jinhen uuriiguu uzuuljiin daa shalke heseg hugtsaanii daraa butsaad heven deen orchin baihaa hoinool joohon taaruuhan baigaa bolhoos urd bol sain baigaa shdeee raul hatrick hileee gej
loading...