loading...
Анхны сэргээшийн хэрэг
Гуанжоугийн дэвжээнд цэвэр шударгаар өрсөлдөхөө тангарагласан 12000 гаруй тамирчнаас анхны гэмтэн тодорлоо. Жүдо бөхийн 81 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн Узбекистаны тамирчин Шукир Муминовийн шээснээс 2010 оноос допингийн жагсаалтанд нэр нь орсон метиликсамнин хэмээн бодис илэрсэн аж. Ер нь энэ удаагийн Азийн наадамд одоогоор 750 шинжилгээ хийгдээд байгаа ба ганцхан гэмт үйлдэлтэн илрээд байгаа нь тун сайн үзүүлэлт гэнэ. Одоогоор түүний бүх амжилтыг хүчингүй болгож, медалийг нь хураах шийдвэр гараад байгаа юм.
Харин 81 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэн хоёр жүдокад хоёуланд нь мөнгөн медаль олгон, энэ жинд хүрэл медаль өгөхгүй байх шийдвэрийг гаргасан байна.
Энэ жинд манай тамирчин О.Ууганбаатар 5-р байр эзэлсэн билээ.
Гуанжоугийн хүүхдийн зуслан
Азийн наадмын үеэр олон төрлийн соёлын, боловсролын арга хэмжээ болдог нь Азийн наадмын хүүхдийн зуслан юм. Азийн 45 орноос ирсэн хүүхэд, багачууд Азийн наадмын турш хамт байж, олон арга хэмжээ, хөтөлбөрт хамрагдаж хоорондоо найз нөхөр болдог билээ. Энэ жилийн энэхүү хөтөлбөрт Монгол улсаа төлөөлөн 1-р сургуулийн сурагч Ц.Батмэнд, З.Оюунбилэг нар хамрагдаж байна.
Чөлөөтийнхэнтэй хамт хөнгөнийхэн
Тамирчдын тосгоны 26А байрыг эзэгнэж буй Монголын баг тамирчдын эхний ээлжнийхэн явж дараагийн ээлж ирж байна. 11 сарын 23-нд тэмцээн нь эхлэх чөлөөт бөхийнхэн өчигдөр орой ирж буйраа зассан бол хөнгөн атлетикийн тамирчид өчигдөр өглөө иржээ.
Бейсболынхон сонины хуудаснаа
Тэмцээн эхэлмэгц лидер тоглогчоо гэмтлийн улмаас алдсан Монголын бейсболын шигшээ багийн тамирчид сүрдэм амжилт хараахан үзүүлээгүй ч Азийн наадмын өдөр тутмын сонин Asiad Daily-д хоёронтаа залраад амжив. Галт тэргээр Гуанжоуд ирсэн тэднийг сэтгүүлчид ихэд олзуурхаж байсан юм. Тэртээ 1994 оны Хирошимагийн Азийн Наадамд анх оролцож байсан бейсболын багийнхан хэдийгээр нэг ч оноо аваагүй ч чамгүй их туршлага хуримтлуулсан нь лавтай.
loading...




za ta buhend ajliin undurt amjilt tanai medeelel hurdan bn aa aziin naadmiin bolj ungurch bgaa toglolt bolgoniig damjuulaad bgaarai zaluusaa temtseenii ur dung huleej baidag zunduu mongol hunii umnuus
loading...
Монголын бейсболын шигшээ ch end tendgui onigoo bolj bna daa Tv geer harsan humuus tataj unaad omnoos ch nuur hiih gazargui hetsuu bna. Yah gej zardal mongo urj iiom yumand yavdag yum be dee shal demii hurungu mongonii garz bolson yum.
loading...
Монголын бейсболын шигшээ japanii shigsheetei togloson umuudaa. teriig ni xeden tanidag korean uzsen boltoi shoolood ineegeed baisan. bas togloj chadku bsan bololtoi bur tataj unaad l xoorondoo yriad bsan. Jaaxan saijirch bgaad orltsmoor umaa.
loading...