loading...
Хоффэнхайм багийн довтлогч Чинэду Обаси өмнөх тойргийн Хамбургийн эсрэг тоглолтонд зүүн шилбээ хугалсан учир мэс засал хийлгэх шаардлагатай болсон. Түүнийг Мюнхэнд нарийн шинжилгээнд оруулсны дараа дор хаяж 3 сар талбайд гарах боломжгүй гэж мэдэгдсэн байна.
Нигэрийн шигшээ багийн тоглогч одоо 24 настай бөгөөд 2007 онд Хоффэнхайм клубт ирснээс хойш тус багийн гол тоглогчдын нэг болсон юм.
Мөн Хамбург багийн хамгаалагч Матэйсэн (Mathijsen) шигшээ багуудын нөхөрсөг тоглолтын үеэр нэлээн хүнд бэртэл авсан байна. Одоогоор гэмтлийг нь нарийн оношлоогүй байгаа бөгөөд дор хаяж 2 сар талбайд гарахгүй бололтой.
loading...




